2011-04-19

Энэ ертөнцөд юугаар ч дутагдаж гачигдахгүй байх нь эрх чөлөөг мэдрүүлэхгүй болгодог

Ордонд амьдардаг “Хааны угсаа” гэж дуудагддаг ер бусын онцгой нэг тоть байжээ. Тэр тоть их тансаг, маш үзэсгэлэнтэй. Түүний эзэн нь гүнж бөгөөд түүнд маш их хайртай. Тоть зөвхөн үзэсгэлэнтэй төдийгүй ганган дэгжин сайхан харагддаг ба ёс журмыг сайн мэддэг учраас хоёулаа сайхан байдаг байв. Тэр цай уухдаа яавал сайхан төрхтэй байхаа анхаарч, явахдаа ч хааны төрхтэй, гуя ташаагаараа тал тал гуу найган хөнгөн алхалж, нэг алхам урагшилж зургаан алхам ухрах …..гэх мэт. Энэ тоть иймэрхүү маш дэгжин. Иймд түүнийг хатагтай тоть гэж дуудацгаадаг.
Хааны ордонд удаан амьдарсан, хааны гэр бүлийн нэг гишүүн юм. Тэр их сэргэлэн цовоо бас хүний хэлээр чөлөөтэй сайн ярина. Түүний тор нь их сүрлэг чимэглэгдсэн, алтаар хийж очир, алмааз, сувд, шүрээр товруу гарган урласан…өө маш олон эрдэнэсийн чулуутай. Өдөр бүр гүнж, бараа бологчоо дуудаж тоть руу  үйлчлэхээр явуулдаг байв. Өдөр тутам дутагдаж гачигдах юу ч үгүй. Тэр толгойдоо янз янзын малгай өмсч, сүүлэндээ янз янзын сувд зүүж, жигүүрэндээ төрөл бүрийн бадмаарагтай. Өдөр бүр түүний сүүлэнд олон төрлийн эрдэнэсийн чулуу сүлжинэ. Түүний бүх л бие гэрэлтэн гялалзана. Хоолны цаг болоход адисласан хоол тор руу нь хүргэж өгнө. Тэр хоол хайж явахгүй. 

Түүний уудаг усыг Ян Мин уулны горхиноос авчирдаг, энэ усыг маш сайхан амттай гэцгээдэг юм билээ. Цаашилбал энэ ус маш зөөлөн, усанд  ороход ч дулаан. Тийм болохоор нэгэн тайган Ян Мин ууланд очиж өдөр бүр нэг лонх ус авчирдаг байв. Үе  үе сар бүрийн эхний болон арван тав дахь өдөр, мөн хагас сайн өдрүүдэд усны астыг өөрчлөхийн тулд өөр нэг тайган Миаоли руу явж Нектар голоос ус цуглуулан авчирна. 

Тоть өөрөө их өнгөлөг. Түүний өдний зарим нь ногоон, зарим нь цэнхэр бөгөөд эдгээр нь гялалзан гэрэлтэж байдаг. Тотийг бас их сэргэлэн цовоо гэж ярьдаг. Хэрэв эзэн нь тэр Нектар голын усыг адислахгүй бол усыг уухаас татгалздаг. Тэгээд тэр тайганыг Ариун нэрсийг цээжээр уншихыг шаарддаг ба зөвхөн тайганыг Ариун нэрсийг нилээд хугацаанд уншиж Ян Мин уулнаас болон Нектар голоос авчирсан  усыг   адисласаны дараа тэр уухыг зөвшөөрдөг гэнэ.

Тэр нэг л өдөр үзэсгэлэнтэй болоогүй юм. Тэр төрсөн цагаасаа л зөвхөн Нектар голын ус ууж, Бурханд өргөсөн, мөн Ариун нэрсээр адислагдсан, амттай хоол иддэг байсан учраас энэ нь түүнийг өдрөөс өдөрт улам илүү сайхан болгож байсан. Үүнээс гадна тоть өдөр бүр хоёр цаг хагас бясалгал хийдэг. Мөн цэвэр цагаан хоолтон ба ганц ч шавьж идэж байгаагүй. Санамсаргүй алдаагаар нэг шавьж залгичих явдал гарвал тэр бяцхан хорхойн ширхэг үс бүрийг бөөлжиж гаргана. Тэр бага залуу байхаасаа л цагаан хоолтон байхаар шиидсэн бөгөөд түүний элэнц өвгөөс эхлэн бүгдээрээ Аръяабалын аргаар бясалгаж байсан. Тоть бясалгаад нилээд өндөр түвшинд хүрсэн, тиймээс гүнж түүнд маш их хайртай. Түүний гоо үзэмж дотроосоо цацран гардаг.  

Нэг өдөр гүнж нэлээд хол газар орших нэгэн улсад их ховор төрлийн сүрчиг байдгийг сонсоод өөрийн ордондоо тогтож суухаа болив. Ингээд тэр тайганаас өөрт нь сүрчигийг авчирч өгөхийг гуйв. Тэр тайган тотьны сайн найз нь бөгөөд тэр өдөр бүр түүнтэй ярилцдаг. Тэр өдөр тайган явахын өмнө мэдээж тотинд хэлэхээр очсон. Хэдийгээр энэ томилолт нууц байсан ч тэр өөрийн сайн найздаа очиж “баяртай Сенёра” гэж хэлэх хүслээ тогтоож чадаагүй.

Иймээс тотьны үнэт эрдэнэ бол хамгаас чухал эрх чөлөө учраас өдөржин шөнөжин холдон нисэхийг л боддог байна. Хэдийгээр түүнд улаан ногоон энгэсэг нялж, уруулын будаг гэх мэт янз бүрийн зүйлээр будаж гоёж байвч сэтгэл зүрх нь зөвхөн эндээс холдон нисэхийг л бодож байсан, өөр юу ч хэрэггүй. Мэдээж тэр юм идэх хэрэгтэй мөн тэдгээр сайхан хувцаснуудыг өмсөх ёстой. Яагаад гэвэл ордонд та нар эелдэг боловсон, дэгтэй байх хэрэгтэй. Харин оюун санаа нь бүхэл өдрийн турш билгийн нүдэндээ төвлөрч зөвхөн зугтаахаа л боддог байсан. Тиймээс тайганд 
- “Өө. Бид чинь сайн найзууд билээ. Би чамаас ач ивээл гуйж байна. Марталгүй гүйцэтгэж өгнө үү!” гэжээ. Тайган хэлсэн нь 
- “Тэгэлгүй яахав би чиний төлөө бүхнийг хийнэ.” Тоть хэлсэн нь: 
- “Хэрэв чамайг аяллаар явж байхад зам зуурт чинь надтай адилхан тотьнууд тохиолдож магадгүй, тэд бол миний найзууд, төрөл төрөгсөд минь юм. Чи тэдэнд намайг энд занганд орсон байна, гэж хэлэх хэрэгтэй. Би асар их шаналж, үнэнхүү эрх чөлөөгүй байна. Энд байгаа бүх юм, сайн хоол унд бол миний хувьд юу ч биш. Эдгээр сувд үнэт чулуунууд миний хувьд ямар ч үнэ цэнэгүй эд. Чи  тэднээс намайг аврах ямар нэгэн аргыг асууж ирж чадах уу?” тайган хариулсан нь: 
- “Тэгье. Би байдгаараа хичээх болно. Би заавал тэдгээр тотийг олж энэ мэдээг дамжуулах болно.”  Тэр тайган бол эдүгээг хүртэл ордонд ажиллаж байгаа бөгөөд түүнд дутагдах зүйл юу ч байгаагүй боловч тэр ердөө л бусдын боол юм. Иймд тэр эрх чөлөөний үнэ цэнийг сайн мэддэг учраас тотийг дээд зэргээр ойлгож түүнд туслахаар шийджээ. 

Гүнжид хэрэгцээний сүрчгийг хайж, зам зууртаа газар орны үзэсгэлэнт байдалд түр зуур баясан цэнгэж явтал ордон дахь гүнжийн тотьтой маш адилхан тотьны сүрэгтэй тааралдав. Тэгээд ордон дахь тотьныхоо гуйлтыг эргэн саналаа. Тэдгээр тотьнуудтай мэндлээд ордон дахь тотьныхоо өрөвдөм байдлыг ярив. Тотьны сүрэг дунд тотьнуудын багш, жинхэнэ их багш байсан. Тэр тэдэнд Аръяабалын бясалгалын аргыг зааж өгчээ. Ингээд тэд өөр өөр газар нутгаар явж хамтдаа өдөр бүр бясалгадаг юмсанж. Тэр өдөр томоохон нийтийн бясалгал хийхээр Миоли явах замд гарсан байжээ. Тэр жинхэнэ Багш нь бас билэг ухаантай цэцэн мэргэн. Тэр үлэмж тоолшгүй олон бясалгасан, мөн сүр жавхлантай, тайван амгалан, мэргэн ухаанаараа гялалзан, алтан гэрэл цацруулан харагддаг ба билгийн мэлмий нь өргөн нээгдсэн. Ордон дахь өрөвдмөөр байдлын тухай сонсоод багш тэр дороо шууд унаад өгчихөв. Сандарсан тайган сэргээх гэж хүчтэй сэгсрэвч тэр сэргэсэнгүй. 

Ингээд түүнийг замын хажуу руу шидтэл тоть тэрхэн зуур нисээд явчихав. Тайган бүүр гайхшралд орж, юу ч ойлгосонгүй. Болсон явдалд толгой нь эргэсэн тэр цочролд орон тэндээ удаан зогсчээ. Эцэст нь тэр ордон руугаа буцлаа. Тэр цочирдсон байдлаасаа бүхэл өдөржин гарч чадсангүй. Ордны тоть тайганыг хараад маш их баяртай байв.  Тэд хоёулаа гар хөлөө барилцаж, тэврэлдэж, үнсэлцэж, хангалттай билэгтэй үгс хэлэлцэв. “чи жин хассан байна” гэж нэг нь хэлэхэд нөгөөх нь “чи жин нэмсэн байна ” гэж хэлж байсан. 

Тайган түүнд аяллынхаа тухай олон сонирхолтой зүйлс болон зарим ер бусын ховор тохиолдлуудын тухай ярихыг хүссэн боловч тоть сонсохыг хүссэнгүй. 
- “Чи юу идсэн? юу тоглосон? аль караоке руу явсан? ямар бүжиг хийсэн? ямар сайхан охин харсан? Ийм ашиггүй зүйлүүдийн тухай юу ч битгий яриач.” гэж тоть хэлж “миний төрөл төрөгсөд миний нөхдийн хэн нэгэнтэй уулзсан уу?” тайган:
- “Тэгсэн тэгсэн. Би том сүрэгтэй уулзсан. Тэд нийтийн бясалгал хийхээр замд гарсан юм шиг санагдсан. Тэдгээр тоть болгон маш том, гялалзсан билгийн мэлмийтэй. Би тэднийг их бахархан зог туслаа. Тэд ихээр үнэлэгдэх олон арвин үйл буянтай нь илэрхий, тэдний хэвлий маш том, цээж нь няцашгүй хүчтэй, агаарт нисэж байгаа нь тэнгэрийн элч шиг л харагдсан гэхэд нь тотьны тэвчээр алдагдаж,
- “Би чамаас тэднийг ямар харагдаж байна гэж асуугаагүй. Тэд чамд ямар нэг юм хэлсэн үү? Тэд намайг яаж чөлөөлөгдөх талаар ярьсан уу? гэхэд тайган хэлсэн нь: 
- “Үгүй үгүй тэд ярьж чаддаггүй юм шиг санагдсан. Хэдийгээр тэдний билгийн нүд нээгдсэн ч ам нь нээгдээгүй байна лээ. Тэд хүний хэлээр ярьж чаддаггүй бололтой. Иймд тэд надад юу ч хэлээгүй, чамайг одоо асуухад л ойлголцоход ямар хэцүү байснаа би яг саналаа. Намайг баярлаж амжихаас өмнө  тэр үхчихэж байгаа юмдаа. Тэндээ ямар ч хөдөлгөөнгүй яг л үхсэн харагдсан. Тэгэхэд нь би түүнийг яаж сэгсэрсэн нь ойлгомжтой  бас сайхан хоол ундаар хоолло гэсэн боловч юу ч идэж уусангүй. Би түүнд маш сайхан анхилуун, ховор хоол өгсөн боловч юу ч анхаарсан ч үгүй. Юу ч идэхгүй юу ч уухгүй байв. Тэр яг үхчихсэн юм шиг байв. Би түүнийг үхчихлээ гэж бодоод замын хажуу руу хаятал тэр шууд л нисчихсэн, эрх чөлөөтэйгээр тайван амгалангаар цааш нисэн одсоон. Тэр бас надад баяртай гэж хэлсэн. Баяртай гэдэг үгийг хэд хэдэн хэлээр хэлсэн шүү. чухамдаа бол би түүнийг ярьж чаддаггүй гэж, мөн үхчихлээл гэж бодож байлаа. Одоо хүртэл энэ дүр зураг ямар учир утгатай байсныг төсөөлдөггүй ээ? ” тоть үүнийг сонсоод сэтгэл нь хөндөгдөөгүй янзтай байв. “Сайн сайн чамд маш их баярлалаа. Надад ч бас хачин санагдаж байна. Энэ түүх үнэндээ хачин юм. Үүнээс илүү хачин юм гэж юу байхав.”

Тэгээд тэд өөр өөрсдийн гэрлүүгээ явцгаалаа. Тайган өөрийн адал явдлаа ярих гээд, тоть идэж уух гээд тус тустай завгүй байв. Харин гүнж өглөө бүр тотио харах гэж ирдэг байж. Дараагийн өглөө тотио үзэхээр ирэхэд нь тоть торондоо үхчихсэн хэвтэж байв. Гүнж зарцдаа их уурлаж түүнийг загнан, “Чи түүнийг алчихлаа, чи л түүнийг алчихлаа.” гэлээ. Юу ч хэлээд нэмэргүй ажээ. Эцэст нь үхсэн тотийг гадагш хаяхыг зөвшөөрлөө. Зарц тотийг гадагш хаях үед л түүнтэй учирсан нөгөө тотьны санааг мань тайган ойлгожээ.
 
Энэ ертөнцөд юугаар ч дутагдаж гачигдахгүй байх нь эрх чөлөөг мэдрүүлэхгүй болгодог бодит үнэн. Бид өөрсдийгөө чөлөөлөгдөх явдлыг удаашруулаад байдгийн шалтгаан нь энэ. Сайхан торонд, тэр бүх сайхан хоол байгаа боловч идэхийг хүсэх ч үгүй байгаа тоть шиг. Тэр нисэх чадвартай байгаад, өөрийн эрх чөлөөгөө олж чадсаны дараа юу гэж энэ бүхэнд хорогдох билээ?

No comments:

Post a Comment