2011-04-20

Өнөө Хятадын зах зээлд дотуур хувцаны материал, өнгө тарлан төрөл зүйл маш олон болсон байна. Буурцагны уургийн ширхэглэг, сүүний уургийн ширхэглэг, торго дурдан гээд олон зүйлийн байдаг бөгөөд Хятадын үндэстний солёлын онцогийг харуулсан олон зүйлийн нарилаг хатгамал, хэ угалз, имжээр хөвөөтэй болсон байна.

Өнөө дотуур хувцасыг нарилаг гоё сайхан, өмсөхөд таатай байхыг эрхэмлэхийн зэрэгцээ бас зарим эрүүл мэндэд ашигтай жишээлбэл тураах, цусны эргэлтийг сайжруулах зэрэг эмчилгээний агуулга нэмсэн байна.
Өнөө нэрт брэнд дотуур хувцасны үнэ оролцоогоор 200—600 юаньд хүрч байна. Сурвалжлагч нэрт брэнд бүтээгдэхүүний лангууд хатгамалтай гараар урлаж оёсон хөхөвчийн үнэ 999 юаньд хүрч байхыг харсан. Өндөр үнэтэй тусгай хийсэн дээд зэрэглэлийн ийм хөхөвчийг хувцаны моод хөөцөлдөг залуу хүүхнүүд түлхүү авдаг юм байна.
    Бөөнөөр үйлдвэрлэн борлуулах дотуур хувцасаас гадна, зарим нэрт брэнд аж ахуйн нэгж хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу тусгай материал, тусгай загвараар тусгай үйлчилгээ хангаж байна.
 
    Хятад улс дотуур хувцасны ажил төрлийг хөгжүүлэхдээ эрхбиш үндэстнийхээ шилдэг соёлыг харуулах хэрэгтэй юм. Учир нь Хятад улс таван мянган жилийн түүх солёын шилдэг шилдэг уламжлалтай юм. Түүний охь шилдэг зүйлийг уудлан нээж хувцасны загвар зохиоход авьяаслагаар ашиглавал тэр нь хувцасны загварын урсгалыг болгох нь дамжиггүй юм.

No comments:

Post a Comment