2011-04-25

Би сайхан амьдралыг хүсдэг шиг ээ, эргэн тойрны гоё сайхан зүйлсэд дуртай. Гэхдээ нүд хальтрам, айдас төрүүлэм зүйлийг харвал сайхан бодол, сайхан бүхнээсээ илүүтэйгээр хүлээж авдаг бололтой. 

Баярлахдаа мянгантай дэвхцэвч, эмзэглэхдээ түмэнтээ тарчлах мэт. Бараан, муухай бүхнээс хол байж, үргэлж гэрэл гэгээтэй орчинг бүрдүүлнэ гэж мөрөөддөг. Хол байснаараа аймар эмзэг байдаг юм шиг санагдлаа. Яагаад гэвэл хүмүүсийн хоорондоо зодолдож, хэн нэгэн уйлж байгааг харахад л сэтгэл эмтэрч зүрх минь уйлчихдаг, тэгвэл түүнээс ч илүү зүйл их байдаг юм шиг. Тийм зүйлд бэлэн биш ээ гэж бодоод цааш төсөөлөх юм бол өөрийгөө олсонд дүүжлэсэнтэй л адил байх. 

Өмнө нь тоохгүй орой үдэш алхдаг байсан бол одоо би айдаг болчихож ...

... Миний зүрхний цохилт өнөөдөр гурав, дөрөв дахин хүчтэй, яг л түгшүүрийн дохио мэт цохилж байна.

Урьд нь БИ НУЛИМСАНД ДУРГҮЙ ЭЭ гэдэг байсан бол зүгээр л урсдаг болчихож ...

... Цаг хугацаа хүнийг зөөлрүүлж, илүү уяхан болгодгын болов уу?

No comments:

Post a Comment