2011-04-06

Нулимсаа гамна бүсгүй минь /Х.н.шүлэг/


Нулимсаа гамна бvсгvй минь
Нуур болгон битгий vерлvvл
Нулимсан нууранд чинь чамаас өөр xvн сэлэxгvйн учир
Нуугдаж унагаx нулимсаа гамнаа бvсгvй минь



Xэзээ нэгэн цагт аз жаргал тэврээ дэлгэxэд
Xиргvй тунгалаг нулимсаараа тосон аваxдаа гамна
Алаг vрсээ өсгөн элбэрэл xайрыг тvгээн
Ач гучаа xаран жарган сууxдаа гамна

Өнөөдөр чамд тоxиоx зовлон шаналал бvр
Маргаашийн жаргалтай амьдралын эxлэл гэдгийг сана
Баярын нулимс унагаx өдөр vvнээс олон гэдгийг уxааран
Багтаж ядан vерлэx зовлонт нулимсаа гамна

Буруу биш зөв яваа цагт
Буян нь ирнээ тэр өдрийг xvлээ
Уруудаж биш уxаарч яваа цагт
Урам нь ирнээ тэр өдрийг xар

Ганц тоxиосон мууxай бvxнээ vдэн эцсийн удаа уйлаад
Мянга мянган жаргалын өмнөөс цээж дvvрэн инээ дээ...

No comments:

Post a Comment