Австралийн загвар өмсөгч бүсгүй Миранда Керр одоо 27 настай. Түүнийг хорвоод мэндлэхэд эцэг, эх нь буйдхан жижиг хотод амьдрахаар Сидней хотоос нүүсэн гэдэг.
Керр багадаа жүчээнд морьтой тоглож өсчээ. Тэр том болоод малын эмч болно гэж боддог байж. Гэвч 13 настайдаа загвар өмсөгчийн нэгэн уралдаанд оролцсон нь түүний мөрөөдлийг өөрчилж, шууд л загварын ертөнц рүү оруулсан байна. Тэрхүү уралдаанд Миранда Керр гоо үзэсгэлэн, алхаа гишгээгээрээ эрс ялгарч түрүүлснийхээ дараа 14 насны төрсөн өдрөөрөө сэтгүүлийн нүүрэнд зургаа даруулахаар Сидней хот руу нисчээ.
Керр багаасаа нүцгэлж зургаа авахуулсан нь "Хүүхдийн порнограф" гэсэн нэр авч, дуулианы эзэн болоод амжив. Гэлээ ч тэр "Dolly" сэтгүүлд авахуулсан нүцгэн зургийнхаа тухай "Тэр эрчүүдэд биш охидод зориулсан сэтгүүл. Тэгээд ч би хувцастай байсан.
Тэр хэдэн зурагт хэрээс хэтэрсэн зүйл нэгээхэн ч үгүй" гэж тухайн үед нь тодорхой хариулт өгч байжээ. Мирандагийн гоо үзэсгэлэнг загварын ертөнцийн "мангас"-ууд тэр дороо анзаарчээ. Түүнийг Мельбурнд байрладаг Австралийн загвар өмсөгчдийн сургуульд элсүүлсэн байна. Энэ сургуулийг дүүргэснийхээ дараа Миранда Chic Management Sydney Division-той хамтран ажилласнаар зөвхөн эх нутагтаа биш гадаадад нэр, зүсээ таниулах боломж нээгдэв.
Австралийн Billabong спортын брэндийн гол нүүр царай болсон нь түүнийг дэлхий дахинд анхлан таниулсан гэж үздэг. Үүнээс хойш тэрээр Baby Phat, Voodoo Dolls, Levi's, L.A.M.B, Betsey Johnson, Rock and Republic, Roberto Cavalli, John Richmond, Blumarine Swimwear, Neiman Marcus, Seafolly "Swimwear, Anna Molinari зэрэг фирмийн нүүр царай боллоо. Харин энэ бүхний дараа түүнийг "Victoria's Secret" сахиусан тэнгэрээрээ сонгожээ.

2008 онд Миранда Керр жүжигчин Орландо Блумтай амрагийн харилцаатай болсон нь тодорхой болжээ. Харин өнгөрөгч зургадугаар сард тэд албан ёсоор гэр бүлээ батлуулж, одоо Керр үрийнхээ зулайг үнэрлэхээр хоног тоолон суугаа. Миранда, Орландо хоёр хоёулаа будда шүтдэг. Гурван жил найзалсны эцэст харилцаагаа албан ёсоор баталгаажуулсан хосыг хамгийн сайхан, үнэнч хост зүй ёсоор тооцдог.
Миранда Керр бусад загвар өмсөгчийн адил олон эртэй нэр холбогдож, шар мэдээний бай болдоггүй учраас нэр хүнд сайтай загвар өмсөгчийн тоонд ордог. Мөн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн эхний тавд сүүлийн хэдэн жил дараалан бичигдээд байгаа юм.
No comments:
Post a Comment