2011-04-10

Дэлхийн хамгийн том амьтад

1. Нохой 
Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгдсэн дэлхийн хамгийн том нохойг Геркулес гэдэг. Английн мастифф үүлдрийн энэ нохойн хүзүүний тойрог 96 см, биеийн жин 128 кг гэнэ. Гурван настай гэхэд ижил үүлдрийн нохдоос хавьгүй том биетэй аж. "Би Геркулесийг жирийн нохойн адил л хооллодог ч тэр улам л томроод байдаг" нохойн эзэн Флин хэлжээ. 

2. Үхэр 
 
Дэлхийн хамгийн том үхэр бараг л жижиг заантай адил жинтэй аж. Чили гэдэг аварга үхэр 1,89 метр өндөр, тонн гаруй жинтэй гэнэ. Чили зөвхөн бэлчээрийн өвсөө идэхээс биш, тусгай тэжээл хэрэглэдэггүй байна.

3. Гахай 
 
Хятадын Ляонин мужийн хөдөө аж ахуйн музей 900 кг жинтэй гахайгаа Гиннесийн амжилт бүртгүүлэх хүсэлт гаргажээ. Уг гахай 2,5 метр урт бөгөөд бүсэлхийн тойрог нь 2,23 метр, соёо нь 14,4 см аж. Гахайн эзний хэлснээр энэ амьтан таван настай байжээ.

4. Загас 
 
Меконг мөрний аварга том судалт шүдэрхэг загас цэнгэг усны хамгийн том загас аж. 2,7 метр урт уг загасны биеийн жин баавгайнхтай адил гэнэ. Энэ 110 кг жинтэй аварга загасыг 2005 онд орон нутгийн загасчид Таиландын хойд нутгаас барьжээ.

5. Өндөр нохой 
 
Дэлхийн хамгийн өндөр нохойгоор Гибсон гэдэг харлекуин грит дин үүлдрийн нохой бүртгэгджээ. 2,7 метр өндөр Гибсон Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны тоглогчдоос ч өндөр юм. Хамгийн өндөр нохойн биеийн жин 77 кг аж.

7. Халим загас
 
 
Дэлхийн хамгийн том махчин халим загасыг Хятадын тэнгисийн эргээс барьсан байна. Уг загас нь 18 метр урт, найман тонн жинтэй байжээ.

No comments:

Post a Comment