2011-04-10

Дэлхийн хамгийн ухаантай амьтад


Шимпанзе
Маш олон янзын хэлний үгийг амархан сурахаас гадна бусдадаа зааж өгч байжээ. Тэд хүний хэлийг ерөнхийд нь ойлгодог бөгөөд зарим ойролцоо утгатай өгүүлбэрүүдийн дэс дарааллыг маш сайн тааруулж байсан аж. Бусад амьтдыг бодвол хамгийн сайн ой тогтоолттой амьтан юм. Тэд ямар нэгэн асуудлыг маш сайн дүгнэлт хийж шийдвэрлэдэг. 
Далайн гахай
Далайн гахай маш яриа амьтан. Олон янзын авиа гарган хүнтэй ярилцдаг. Түүний талаар сонирхолтой нэгэн зүйл хэлэхэд тэднийг унтахад тал тархи нь унтдаг бөгөөд тархиных нь нөгөө хэсэг нь сэрүүн байдаг гэнэ. Хурц хараа, соргог чихтэй учир усны мандал дээр үсрэн гарах үедээ хүний хэлснийг сонсож чаддаг. Мөн тэдний шүд нь гаднаас ирж байгаа чимээг түгээдэг байна. Далайн гахай сайн анчдын тоонд ордог. Тэд хамтарч ажиллах, гүн гүнзгий бодох, хэлсэн зааврыг дагах чадвартай бөгөөд ямар нэгэн даалгаврыг дахин дахин хийлгэхэд маш амархан сурдаг ажээ.

Африкийн саарал тоть
 
Африкийн саарал тоть нь хүний хэлсэн үг яриа, дуулсан дууг хүртэл даган дуурайдаг. Тэд зүгээр ч нэг хүний дууг дуурайдаггүй, гэр бүл доторх чимээ болон бусад чимээг дуурайдаг. Тотьны нэг төрөл нь 20 өөр объектыг ялгах чадвартай бөгөөд зургаа хүртэл тоолж чаддаг ажээ. Одоогоор дэлхий дээр 86 төрлийн 372 зүйлийн тоть байдаг бөгөөд гурван овогт хуваагддаг байна.

Харх

Харх нь ашиглаж болохоор мэргэн ухаан, ой тогтоолт гүйлгээ ухаанаараа маш алдартай. Тэдний сэтгэл зүй нь хүнтэй маш адилхан сонсох, үнэрлэх мэдрэхүй нь сайн хөгжсөн ажээ. Мөн будлиантай толгой эргүүлсэн зүйлийн учрыг олохдоо маш гарамгай. Дэлхийн хархны тоо хүмүүсээс хоёр дахин олон гэсэн судалгаа байдаг бөгөөд хархны тоо толгой нэмэгдэх тусам тухайн орны экологийн байдал маш хурдацтай дорддог байна. Өдгөө дэлхий дээр 100-гаад төрлийн харх байдгаас хамгийн аюултай нь хар, бор харх юм. Үүнээс манай оронд бор харх байдаг. Халх, Хэрлэн, Онон, Олз, Сэлэнгэ мөрний сав нутаг тэдгээрийн ойролцоох төв суурин газруудаар зонхилон тархжээ.

Rhesus сармагчин
Хүний нэгэн хэсэг гэгддэг Rhesus сармагчин нь дэлхий дээр хамгийн их тархсан ухаалаг амьтан гэдгээрээ алдартай. Тэд анагаах ухааны болон биологийн хайгуулыг маш чадварлаг хийдэг. Гайхалтай ой тогтоолттой бөгөөд юмыг маш хурдан сурдаг байна.

Заан
Азийн орнуудад зааныг мэргэн ухааны бэлэг тэмдэг хэмээн хүндэлдэг. Тэд ой тогтоолт, ухаантай гэдгээрээ алдартай. Үнэндээ тэдэнд маш гайхалтай ой ухаан байдаг. Тэд юуг ч мартдаггүй. Хэрвээ зааныг хэн нэгэн гэмтээвэл маш удаан хугацааны туршид түүний ой ухаанд хадгалагдан үлддэг байна. Тэд газар нутгаа сольсон ч хүнс, уух зүйлсээ маш хурдан олох чадвартай. Гайхалтай нууцлаг бусад төрлийн амьтдад байдаггүй нэгэн оюун ухаан байдаг. Хэрвээ нэг заан нь гэмтчихвэл бусад нь түүнд тусалдаг ажээ.

Манай гариг дээр 400 гаруй төрөл зүйлийн заан нутаглаж байснаас Ази болон Африк гэсэн ерөнхий хоёр төрөл үлджээ. Африк заан нь биеэр том ба том чихтэй байна. Мөн эм африк заан соёотой байхад ази эм заанд соёо байдаггүй. Зааны тоо толгой багассаар байгаа бөгөөд Африк тивд 470-690 мянга үлдсэн ажээ.


Хар шувуу
Энэхүү том хар шувуу нь маш гайхалтай оюун ухаантай бөгөөд өөрийн чадвараар дүрснүүдийн ялгааг гаргах, хэцүү даалгаврыг хялбархан хийх, тоолох зэрэг маш олон янзын чадвартай юм. Тэд тоть шиг өөр өөр чимээг ялгаж сонсох чадвартай.

Шоргоолж
Шоргоолж нь дэлхийн хамгийн ухаантай гэдгээ баталж чадсан амьтдын нэг. Жишээ нь, хэсэг шоргоолж газрын гадарга дээр жижигхэн зам шиг мөр гаргахад бусад нь тэр замыг дагаж явдаг. Ихэнх амьтанд аливаа зүйлийг даган дуурайж сурдаг бол харин шоргоолж нь сүүн тэжээлтэн бөгөөд олон талын зүйлсийг өөрсдөө судлан сурдаг байна.

Ихэнх шоргоолжнууд өдөр бүр өөрийн үүрнээсээ 700 тохой хол зайд явж хүнсээ олдог бөгөөд буцаад үүрлүүгээ төвөггүй ирж чаддаг аж. Монгол оронд 75 орчим зүйлийн шоргоолж тэмдэглэгдээд байгаа гэсэн судалгаа байна. Сонирхуулахад, дэлхийд шоргоолж болон ховордсон ан амьтан, ургамлыг хамгаалахын тулд түүж болохгүй, шинжлэх ухаанаас бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно гэж заасан байдаг ажээ.

Халим
Судлаачид аварга халиманд нөхөн төлждөг тархи байдаг гэдгийг олж тогтоожээ. Халим нь маш өндөр мэдрэмж сэтгэлийн хөдлөлтэй бөгөөд гэр бүлийн нэг гишүүн нь үхсэн үед маш хүчтэйгээр илрэн гардаг байна. Тэд хэрэгтэй зүйлсээ ашиглан хэцүү байдлаас амархан гарч чаддаг гэнэ. Халимнууд ан хийж байх үедээ маш сайн хамтардаг бөгөөд нарийн төлөвлөгөө гаргаж өгөөшөө барьдаг ажээ. Дэлхий дээр 88 зүйлийн халим байдаг ажээ. Халим нь төрөл зүйлээс хамааран дунджаар 40-90 жил насалдаг байна.

Нохой
Хүний хамгийн үнэнч нөхөр болох нохой жагсаалтын аравт бичигджээ. Нохойны бодох, сурах чадвар маш өндөр хөгжсөн байдаг. Тэд ямар нэгэн тоглоом, тушаалыг маш амархан ойлгож сурдаг аж. Ойролцоогоор 150 үг ойлгодог гэсэн судалгаа байдаг.

No comments:

Post a Comment