2011-04-06

Витамин

Витаминууд нь хоол хүнсэнд маш бага хэмжээгээр агуулагддаг ба зарим төрлийн витаминыг хүний бие өөрөө үйлдвэрлэдэг гэнэ. Хэрэв та эрүүл амьдарч, урт наслахыг хүсвэл янз бүрийн витамин агуулсан хоол хүнсийг идэж занших хэрэгтэй.
 
Vitamin A - Нүдний витамин 
Тосонд уусдаг энэ витамин нь хүний нүдний хараанд сайн. Бүдэг харанхуй үед юмсыг таньж ялгах ажиллагаанд маш чухал үүрэгтэй. Мөн арьс, үс, салслаг эдийг эрүүл сайхан байлгадаг. Дархлалын тогтолцоог сайжруулж, ясны хөгжилт, шүд, хамар, ам, хоолой, уушиг, ходоод, нарийн гэдэс, шээсний  замд сайн байдаг.
Агуулагддаг хоол хүнс: А витаминыг хамгийн ихээр агуулдаг хүнс бол улбар шар, шар өнгийн ногоо, жимс болно. /тоор, тарвасны төрлийн жимс, цэцэгт байцаа, цөцгийн тос, лууван, өндөг, сүү, элэг/

Vitamin B - Бодисын солилцоо, үйл ажиллагааны витамин
B vitamin нь хүний биеийн бодисын солилцоонд маш чухал.  Хүчилтөрөгчийг агуулдаг цусны улаан эсийг биеэр дамжуулах мөн эрч хүч хуримтлуулах, уурагны процесс явуулдаг.
 
Агуулагддаг хоол хүнс: Вандуй, навчит ногоо, өндөг, сүү, мах, нимбэгний төрлийн жимс

Vitamin C - Исэлдүүлэгчийн эсрэг витамин
Vitamin C коллагеныг бүтээхэд чухал үүрэгтэй. Коллаген бол яс, мөгөөрс, яс мөгөөрсийг холбогч, булчин болон ясыг холбогч, булчин, шүд, цусны судас зэргийг эрүүл байлгадаг нэг төрлийн уураг юм. С нь буйл, булчин зэргийг сайхан хэлбэртэй байлгадаг. Мөн янз бүрийн шархны эдгэрэлтийг хурдасгах үйлчилгээтэй. С нь тосонд уусамтгай витамин А болон Е, бусад тослог хүчлүүдийг исэлдэхээс хамгаална.
 
Агуулагддаг хоол хүнс: С витамин нь цитрус жимсэнд хамгийн их агуулагддаг байна. Хоолондоо С витамин хангалттай хэрэглэвэл арьсны эрүүл байдлыг хадгална.

Vitamin D - Ясны витамин
Тосонд уусдаг витамин Д нь сульдааг арилгаж, фосфор, кальцийн солилцоог сайжруулна. Витамин Д нь яс болон цусны хооронд явагдах кальцийн хөдөлгөөний эргэлтийг зохицуулдаг. Шүд, яс бэхжих, кальцийг биед шингээх явцыг дэмждэг. Хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг.
 
Агуулагддаг хоол хүнс:  Өндөгний шар, загас, элэгний тос, сүү

Vitamin E - Исэлдлийн витамин
Vitamin E нь исэлдлийн эсрэг үйлчилгээтэй. Биеий эд эсийг эсэлдэхээс хамгаална. Цусны улаан эсийг бүрдүүлж, уушгийг агаарын бохирдлоос хамгаална.
Агуулагддаг хоол хүнс: Бүх төрлийн үр тариа, загас, навчит ногоо, талх, самар

No comments:

Post a Comment