Том гэртээ ирээд амрахыг хүсч, чимээгүйхэн сонин уншиж сууна. Тэр өдрийн шийдвэрлэгдээгүй асуудалд сэтгэл нь хямарсан тул бүхнийг мартаж сэтгэлээ тайтгаруулахыг оролдож байв. Эхнэр Мэри нь ч бас өдрийн болж өнгөрсөн бүхнээ ярьж санаа амрахыг хүснэ. Энэ өөр өөр хандлага нь аажимдаа дургүйцэл, гомдлыг бий болгож байв. Мэри дэндүү их ярьж байна хэмээн Том битүүхэндээ бодож байхад Мэри огт тоохгүй тоомжиргүй хандаж байна хэмээн бодож, өөр өөрсдийнхөө уг шинж, ялгааг ойлгон танихгүйгээр улам бие биеэсээ хөндийрч холдох юм.
Том, Мэригийн хоорондын үл ойлголцох асуудал нь хир зэрэг бие биендээ хайртайгаас бус хир зэрэг бие биенээ ойлгож буйгаас шалтгаална. Эмэгтэй хүн сэтгэлээ онгойтол ярьж байж тайвширдаг бөгөөд ярих нь үнэхээр чухал гэдгийг мэдэхгүйгээс болж Том, Мэриг дэндүү их ярьж, үглэх юм гэж бодон сонсохоос цааргалдаг. Томийн хувьд сонин уншиж сэтгэл нь тайвширдаг гэдгийг мэдэхгүйгээс болж Мэри өөрийг нь үл ойшоож байна хэмээн бодох юм.
Том, Мэригийн хоорондын үл ойлголцох асуудал нь хир зэрэг бие биендээ хайртайгаас бус хир зэрэг бие биенээ ойлгож буйгаас шалтгаална. Эмэгтэй хүн сэтгэлээ онгойтол ярьж байж тайвширдаг бөгөөд ярих нь үнэхээр чухал гэдгийг мэдэхгүйгээс болж Том, Мэриг дэндүү их ярьж, үглэх юм гэж бодон сонсохоос цааргалдаг. Томийн хувьд сонин уншиж сэтгэл нь тайвширдаг гэдгийг мэдэхгүйгээс болж Мэри өөрийг нь үл ойшоож байна хэмээн бодох юм.
Сэтгэлийн гүн агуйдаа тайвширлыг олох
Эрэгтэй хүн стрессд орохдоо сэтгэлийнхээ гүн агуй руу шургаж зовоосон асуудлаа шийдэхэд бүх анхаарлаа чиглүүлдэг. Хамгийн яаралтай шийдэх асуудал юмуу эсвэл хамгийн хэцүү асуудлыг голдуу шүүрч авдаг. Нэгэн асуудал руу бүх анхаарлаа төвлөрүүлснээр түр зуур өөр бусад зүйл юу болж буйг ор тас мартдаг. Бусад асуудал, хариуцлага ард нь бүдгэрэн сарниж буй маягтай байдаг. Яг ийм үед тэр ойр дотны харилцаандаа ч гэсэн эрс хөндийрч мартамхай, хариуцлагагүй, бодлогоширч санааширсан байдалтай болдог. Жишээ нь гэрийнхэнтэйгээ ярилцах үед оюун санааных нь таван хувь л гэр үлдсэн 95 хувь нь ажлынхаа тухай л бодсоор байдаг.
Түүний бүх анхаарал яг одоо болж буй асуудалд бус шийдвэр олж гаргахын тулд бүх талаас нь эргэцүүлэн бодож байгаа асуудал нь юм. Их дарамтанд орохын хирээр зөрөлдөж буй асуудалдаа улам шаналан зовдог. Яг ийм үед эмэгтэй хүнд анхаарал халамж тавих чадваргүй болдог. Оюун санаа нь бүрэн автагдаж түүнээсээ гарах хүч чадалгүй болсон байдаг. Шийдвэрээ олох юм бол дорхноо сэтгэл нь амарч гүн агуйгаасаа гарч гэнэт бусадтай урьдын адил харилцаж эхэлдэг.
Асуудлаа шийдэж чадахгүй байх юм бол сэтгэлийн гүн агуйдаа шигдээд л байдаг. үүнээсээ салахын тулд эгэл жирийн бяцхан асуудлыг шийдэхэд анхаарлаа хандуулдаг. Сонин унших, зурагт үзэх, машин жолоодох, биеийн хүчний дасгал хийх, хөл бөмбөгийн тэмцээн үзэх, сагсан бөмбөг тоглох гэх мэт юм. Ямар нэгэн хүч, оюун сорьсон үйлийг хийхэд оюун санааных нь таван хувь л шаарддагддаг бөгөөд сэтгэл зовоосон асуудлыг нь мартагнуулахад дэм өгдөг юм. Маргааш нь дахиад л өмнөхөөсөө илүү их амжилттайгаар нөгөө асуудал уруугаа анхаарлаа төвлөрүүлдэг.
Ийм үед эмэгтэй хүн хэрхэн хандаж харилцах вэ?
Эрэгтэй хүн сэтгэлийн гүн агуйдаа шигдээстэй байх үедээ хамгийн хайртай хань ижилдээ ч анхаарал тавих хүчгүй болчихдог. Ийм үед эмэгтэй хүний зүгээс ойлгон хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Тэр эрэгтэй хүнийг дарамтанд ороод ямархуу нөхцөл байдалд байгааг мэдэхгүй учраас л юм. Нөхөр нь гэртээ харьж ирэн сэтгэл зовоож буй бүх асуудлаа ярих юм бол эхнэр нь илүү их энэрэнгүй хандаж өрөвдөн хайрлаж магадгүй. Ярихгүй байх юм бол үл тоомсорлож байна хэмээн эмэгтэй хүн боддог. Ярихгүй байгаа учраас уурлаж байна эсвэл огтхон ч хайхрахгүй байна хэмээн буруугаар ойлгон боддог.
Ангарагийнхан дарамтанд орохдоо ямар байдалтай байдгийг эмэгтэйчүүд бараг ойлгодоггүй. Сугарынхан шиг бүх л зовлонгоо тоочиж, илэн далангүй байх ёстой юм шиг боддог. Эрэгтэй хүн гүн агуйдаа шигдээстэй байх үед нь сэтгэлээ нээсэнгүй гэж эмэгтэйчүүд эгдүүцэн дургүйцдэг. Гэнэт тэр мэдээ лүү хамаг анхаарлаа төвлөрүүлэхэд юмуу эсвэл өөрийг нь огт хайхралгүй гадаа гарч сагс тоглоод байхад нь эмэгтэй хүн гомддог.
Ангарагийнхан сэтгэлийн гүн агуйдаа байх үед найз нөхөд бусад хүнийг бараг хайхрахгүй мартах шахдаг. Бусдыг хайхрахаасаа өмнө өөрийгөө хайхар гэсэн зөн совингоо дагадаг байж магадгүй. Иймэрхүү байдлыг эмэгтэй хүн хараад, ихэнхдээ гомдож өширхдөг. Үл тоомсорлоод буй эрэгтэй хүнээс хайрлаж халамжуулах эрхийнхээ төлөө эмэгтэй хүн тодорхой шаардлага тавьдаг. Эмэгтэй хүний гаргаж буй хандлага, сэтгэл хөдлөлийг ойлгохгүйгээс болж ихэнхдээ өөрийгөө өмгөөлөн хэрүүл маргаан үүсгэж эхэлдэг.
No comments:
Post a Comment