2011-04-10

Өнгөрснийг аварч хэрхэвч чадахгүй, харин ирээдүйгээ авар

Нэгэн цаасны худалдаачин байн байн маш их бороо орж, үер буудаг нутагт арилжаа наймаа эрхэлдэг байжээ. Цаас бол жин ихтэй бараа. Дээд давхараас доош нь зөөх амаргүй тул бараагаа бүгдийг нь нэг давхартаа агуулдаг байж.

Бороо орох бүрийд дэлгүүрийн эзэн гадуураа урсаж байгаа их усыг харан, хэзээ л энэ их ус дэлгүүрт минь урсаж орж ирээд хамаг цаасыг минь норгох бол хэмээн түгшинэ. Нэгэн өдөр өнөөх хотод урьд өмнө нь орж байгаагүй ширүүн бороо орж, голын ус үерлэн, агшин зуурын дотор л дэлгүүрийн үүдний өмнүүр бяцхан гол болон урсаж эхлэх нь тэр. Үерийн ус асар хурдан нэмэгдсээр дэлгүүрийн босгыг халин урсаж гарлаа. Дэлгүүрийн эзэн самбаачлан үүдэндээ шуудайтай элс авч ирж овоолсон боловч нэмэр болсонгүй. Дэлгүүрийн бараанууд цөм шөлөн доторхи мах ногоо адил хөвж эхлэв. Тэнд байгсад бүгдээрээ хүчээ нэгтгэн норсон цаасыг доод талд нь давхарлан, хуурай цаасаа дээр нь овоолсон ч хуурай цаас усыг ууж, хэсэг хэсгээрээ дээш дамжин норсоор байлаа.. Бас үерийн ус үүдээр нэмэн нэмэн орж ирэхийг хэлэх үү, хэн нь ч хэрхэхээ мэдэхээ болиход, дэлгүүрийн эзэн усан бороон дундуур ажиг ч үгүй гараад алхчихав. Ажилчид нь түүнийг цэргүүд авч ирж туслуулах нь дээ гэж бодоцгоосон боловч тэрээр оройн хэрд ганцаарханаа буцаж иржээ.

Дэлг
үүрийн цааснууд нороод, бүгд хаягдал болсон тул тэрээр бүх цаасаа гарган хаяж, тэндээс нэгмөсөн нүүгээд, нэгэн хуучин байрны нэг давхрыг хөлслөн авч наймаагаа үргэлжлүүлэв. Гэхдээ энэ удаад түрүүчийнхээсээ гурав дахин их цаас авч ирээд зарж эхэлжээ. Хэсэг хугацааны дараа тэр хотод түрүү түрүүчийнхээс ч илүү аймшигт үер буув. Олон хүн байшингийнхаа дээвэр дээр авиран гарч, улаанаараа эргэлдэн урсах үерийн уснаас амиа хоохойлж байлаа. Дэлгүүрийн эзэн ч мөн үүдэндээ зогсон гудамжнаа урсах үерийн усыг харж байсан хэдий ч дэлгүүрт нь харин юу ч тохиолдсонгүй.

Тэрээр энэ удаад асар богино хугацаанд маш их ашиг олжээ. Учир нь бараг б
үх цаасны дэлгүүрүүд усанд автсан тул албан газрууд, зохиолчид, ер нь хэнд цаас хэрэгтэй билээ тэр бүхэн мөнгөө барин дэлгүүрийг нь сурагласаар ирнэ.

Нэгэн х
үн түүнээс: “Энэ өндөрлөг газрыг урьд нь яагаад анзаардаггүй байсан юм болоо? Чи харин яаж анзаарч олж харав?” гэхэд тэрээр инээмсэглэн: “Түрүүчийн үерт дэлгүүрээ усанд автуулчихаад, энэ бүхнийг яаж буцаахаа мэдэхгүй байлаа. Тэгээд би дэлгүүрээ аврах гэж тэвдэлгүй, хотоор баахан явж, усанд авталгүй үлдсэн газрыг хайсан юм. Тэгж явахдаа л энэ газрыг олсон доо. 

 
Энэ л ‘Өнгөрснийг аварч хэрхэвч чадахгүй, харин ирээдүйгээ авар’ хонио алдсан ч хотоо сэлбэ гэсэн үг юм даа гэжээ.

No comments:

Post a Comment