Жиоржио Армани нь Италийн алдарт загвар зохион бүтээгч бөгөөд дэлхийн хамгийн баян хүмүүсийн тоонд зүй ёсоор ордог. Одоо 75 насыг зооглож байгаа тэрбээр маш хөдөлмөрч хүн ба олон алдартай загварууд брэндүүд бүтээсний дотор хамгийн алдартай нь эрэгтэй хүний хувцасны загварууд нь юм.
Жиоржио Армани нь 1974 онд өөрийн Армани нэртэй хувцас загварын компанийг байгуулж, шошго бий болгосон нь одоо өргөжин тэлж арав гаруй охин компанитай, дэлхийн хамгийн шилдэг компаниудын нэг болсон байна. Түүний загваруудын нэг онцлог нь энгийн атлаа маш зөв хийсэн, тансаг бас дэгжин байдлыг илтгэдэг явдал нь юм. Мөн эрэгтэй хүний загварын суурьнаас нь эмэгтэй хүний загварууд гарч байдаг, эмэгтэй хүний загваруудаас мөн эрэгтэйнхийг гаргаж авдаг нь уг брэндийн нэг онцлог.
Жиоржио Армани нь 1974 онд өөрийн Армани нэртэй хувцас загварын компанийг байгуулж, шошго бий болгосон нь одоо өргөжин тэлж арав гаруй охин компанитай, дэлхийн хамгийн шилдэг компаниудын нэг болсон байна. Түүний загваруудын нэг онцлог нь энгийн атлаа маш зөв хийсэн, тансаг бас дэгжин байдлыг илтгэдэг явдал нь юм. Мөн эрэгтэй хүний загварын суурьнаас нь эмэгтэй хүний загварууд гарч байдаг, эмэгтэй хүний загваруудаас мөн эрэгтэйнхийг гаргаж авдаг нь уг брэндийн нэг онцлог.
Жиоржио Арманигийн намтар
Тэрбээр 1934 онд Италийн Милан хотоос 50 милийн зайд орших Пиаценза хотод эгэл жирийн айлын гэрт төржээ. Орон нутгийнхаа жирийн 10 жилд суралцсан хүүхэд ахуй насандаа театр болон кинонд их дуртай байв. Сургуулиа төгсөөд хоёр жилийн туршид анагаахын чиглэлээр суралцаж байсан ч удалгүй сургуулиа хаяж фото зураг сонирхох болов. Гэтэл түүнийг эх орон нь дуудаж цэргийн албанд алба хаасан байна. Цэргээс халагдан ирсэн 1957 онд Миланы La Rinascente нэртэй их дэлгүүрт үзүүлэнгийн цонхны дизайныг янзалдаг хүнээр бараг 4 жил шахам ажиллажээ. Хожим дурсахдаа түүний ирээдүйн загварын ертөнцөд хөл алхах эхлэл нь энд тавигдсан гэж Армани ярьдаг. “Тэнд ажиллаж байхдаа бид шинэ загварын чиг хандлагыг тандахын тулд Англи орон луу үе үе айлчлах хэрэгтэй байв. Тэнд л би хамаг онгодоо олж авсан. Нэг удаа Английн нэг жижиг дэлгүүрт шар өнгөтэй хөшиг байхаар нь худалдан авч, Итали дахь дэлгүүртээ тавихад хүн бүр л намайг солиотой гэж байв. Учир нь шар хөшиг бол маш гоёмсог, хэт чамин, жинхэнэ Англи стилийн эд гэж тооцогддог байв” гэж нэг удаа тэрбээр дурссан байдаг. 1961 онд дэлгүүрийн ажлаасаа гарч хэдий ямар ч сургууль соёлд явж байгаагүй ч тэр загвар зохион бүтээгчээр Nino Cerruti нэртэй загварын хаузд ажиллах болжээ. 10 гаруй жил уг хаузд урам зориг, бүтээл дүүрэн ажиллан, хувцас, бөс даавууны талаар хангалттай мэдлэгтэй болсон Армани тэндээс гарч чөлөөт загвар зохион бүтээгчээр хэсэг бие даан ажилласан байна. Гэхдээ 1975 оны 7-р сарын 24-нд найз, хамтран ажиллагч Sergio Galeotti-н ятгалгаар өөрийн гэсэн загварын компани болох Giorgio Armani Spa-гаа нээжээ. Компаниа байгуулах санхүүгийн эх үүсвэрээ хуучин Волгсваген машинаа худалдан олж авсан гэх яриа байдаг. Өөр нэг хувилбарт бол хамтран ажиллагч хоёр эхлэлийн 10,000 долларын хөрөнгөтэй байсан ч гэж үздэг.
Анх нээгдсэн цагаасаа л Арманигийн компани маш их ашигтай ажиллаж, эхний жилдээ 1 сая долларын ашиг олсон байна. Энэ бүхэнд урамшсан Армани улам бүр идэвхи зүтгэлтэй ажиллаж, түүнийг амжилт бүтээл даган, дэлхийн хамгийн том, дээд зэрэглэлийн брэндүүдийн нэгийг 1980-аад оны дундуур гэхэд бүтээж чадсан байв. Харамсалтай нь түүний хамтрагч Sergio Galeotti ДОХ-ын улмаас 1985 онд нас барсан нь маш их гарз хохирол болжээ. Galeotti нас барахдаа өөрийн хувьцааг Арманид өвлүүлэн үлдээсэн бөгөөд ганцаараа бүх ажлыг хүчрэхгүй Армани эгч Розанагаа туслуулахаар дууджээ. Энэ цаг үеэс хойш өдгөө Жиоржио Армани компаний гол хувьцаа эзэмшигч болж, компаниа өргөжүүлэн тэлсээр одоогийн амжилтанд хүрсэн байна.
Жиоржио Арманигийн тухай баримтуудаас:
Сонирхол: Интер Милан багийн үнэнч хөгжөөн дэмжигч. Олон тэмцээн уралдаан болон түүнд оролцогч баг, тамирчдыг дэмждэг, хувцсыг нь заримдаа оёдог.
Хоол. Дэлхий даяар өөрийн гэсэн 14 Emporio Armani-н кафетай. Цаашдаа гал тогооны хэрэгсэлд хөрөнгө оруулж, шинэ шинэ загвар гарган ирнэ гэж төлөвлөдөг. Түүнийг бусад хүмүүс ажлын хэнээтэй хүн гэж тодорхойлдог
Буяны ажил: 2002 онд НҮБ-ийн дүрвэгсдийн асуудлыг хариуцсан сайн дурын амбан сайдаар сонгогдож байсан.
Загвар өмсөгчдийг хэт туранхай байхыг хориглосон анхны загвар зохион бүтээгчдийн нэг
Giorgio Armani S.p.A. компаний үүссэн түүх
Жиоржио Армани болон Сержио Галлеоти нар 1975 оны 7-р сарын 24-нд өөрсдийн хөрөнгөөр хувцас загварын компани болох Giorgio Armani S.p.A.-г байгуулжээ. Анхны жилээ эрэгтэй хүний хувцасны загвар дан гарган, хэрэглэхэд бэлэн байдалтайгаар бүтээдэг байснаа дараагийн жил нь эмэгтэй хүмүүст зориулсан загвараа гаргасан байна. Компани анхнаасаа л амжилттай ажиллаж, эхний жилдээ 1 сая долларын борлуулалт хийж чадсан байна. 1978 онд GFT (Gruppo Finanziario Tessile) компанитай лицензийн гэрээ байгуулж, Арманигийн төв оффисын байрыг Миланы 21 Via Borgonuovo-д байрлалтай 17-р зууны плазаг бариулахаар болсон нь оффиссоос гадна загварын шоуны тайз, Арманигийн хувийн гэр болжээ.
Дараагийн жил нь 1979 онд Жиоржио Армани АНУ-д өөрийн Жиоржио Армани Корпорацаа байгуулж, энэ үед компани нь дэлхийн тэргүүлэгч загварын хаузуудын тоонд орох болов. Энэ амжилтын нууц нь Арманигийн зоригтой загварын аз туршсан явдал, уламжлалт эрэгтэйчүүдийн костьюм пиджакны загварыг өөрчилсөн нь гэж зарим нь ярьдаг. Харин эмэгтэйчүүдийн загварын хувьд илүү чөлөөтэй, бага гоёл чимэглэлтэй байдаг. Бусад загвар зохион бүтээгчид түүний загварыг дуурайх гэж оролддог боловч оргиналийг хэзээ ч гүйцдэггүй.
Амжилтын замнал 1980-аад оноос Холливудын оддыг загвараа сурталчлуулах ажилдаа анх татан оруулсан хүн бол Жиоржио Армани байсан бөгөөд үүнийхээ ч ачаар дэлхийн ноймер нэг тансаг брэндүүдийн нэг болж чадсан гэж үздэг. Анх 1980 онд Ричард Гирийн American Gigolo киноны хувцсыг бүтээсэн нь амжилт авчирч, цаашид ч Batman (1989), Pulp Fiction (Emporio Armani), Ready to Wear (both 1994) зэрэг кинонуудын хувцсыг хариуцан ажилсан нь шуугиан тарьж байв. 1980 он гэхэд Арманигийн компани аль хэдийн хэд хэдэн төрлийн брэндүүдийг бий болгосон байсан нь Mani, Armani Junior, Giorgio Armani, Emporio Armani нар байв. Энэ үед жинс эд хүчээ авч байсан тул Armani болон Emporio Armani брэндийн жинсүүдийг 1980 онд гаргасан байна. Мөн Арманигийн дотуур хувцас, усны хувцасуудыг гаргаж, L'Orйal (үүсгэн байгуулагч H. Rubinstein)-тай Арманигийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түгээх лицензийн гэрээ байгуулав (1980). Харамсалтай нь Жиоржио Арманигийн найз, компаний үүсгэн байгуулагчдын нэг, өдөр тутмын менежментийн ажлыг зохицуулдаг байсан Галлеоти 1985 онд ДОХ-ын улмаас нас нөгчиж, өөрийн 50 хувийн эзэмшлийн хувьцаагаа Арманид өвлүүлжээ.
Армани энэ үед барьц алдалгүй, харин олон ажиглагчдын гайхшралыг төрүүлсэн ухаалаг алхмыг хийсэн байна. Тэр компаниа улам өргөжүүлж чадан компаний орлого 75 сая байснаа 209 сая болтлоо нэмэгдсэн байна.
Армани энэ үед барьц алдалгүй, харин олон ажиглагчдын гайхшралыг төрүүлсэн ухаалаг алхмыг хийсэн байна. Тэр компаниа улам өргөжүүлж чадан компаний орлого 75 сая байснаа 209 сая болтлоо нэмэгдсэн байна.
1986 онд анхны Армани Жуниороо Миланд, Лондонд анхны ресторанаа 1980 онд, анхны нүдний шилээ 1988 онд Luxottica S.p.A.-тай лицензийн гэрээ байгуулж гарган, бүр өөрийн сэтгүүлээ хүртэл гаргаж байв. Энэ үед Арманиг хэд хэдэн загварын магнатууд худалдан авахыг хүссэн ч саналаас татгалзжээ. Өрсөлдөгч компаниуд томоохон брэндүүдийг өөртөө нэгтгэх бодлого явуулж байхад Армани өөрийн зах зээлээ барих, маркетинг, менежментдээ илүү анхаарч байв. Тэр харин өөрийн нийлүүлэгч компаниуд болох Antinea S.r.l. болон Intai S.p.A.-гийн хувьцааг 1989, 1990 онуудад худалдан авсан байна. 1990-ээд он гэхэд Арманигийн орлого нь 306 саяд хүрч, үүнээс жижиглэнгийн худалдаанаас 160 сая, түрээсийн төлбөр болон лиценз зэргээс 130 сая, үйлдвэрлэлийн орлого 16 саяд хүрч байв. Эндээс цэвэр ашгийг нь олбол 54,2 сая байсан ба нийт эргэлтийн бүтээгдэхүүн нь 1,6 тэрбум доллартай тэнцэж байв. Бусад загварын хаузууд 1980 оны эдийн засгийн хямралаас болж өр зээлд баригдаж байхад Армани үнэтэй бүтээгдэхүүнүүдээ зарсан хэвээр, ямар ч өр ширгүй байв.
1991 онд Арманигийн гайхалтай менежментийн бодлогын талаар Форбес сэтгүүлд гарч байсан ба түүний Италийн загварын зар сурталчилгааны нарийн бодлогыг үнэлжээ. Жиоржио Армани A/X-ийн брэндийн хувцасны дэлгүүрийг 150 болгоно гэж төлөвлөж байсан ч энэ өргөжүүлэлт нь анхнаасаа орлогоо багатай байсан тул илүү дэлгүүрүүдээ Сингапурын компанид зарсан байна. Эндээс Армани брэндийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тоог тодорхой хэмжээнд барих ёстойг ойлгож, тийнхүү стратеги баримтлалх болсон байна. 1990 оны эхээр Alitalia Арманиг MD-11 онгоцны дотоод дизайн заслыг хийлгүүлэхээр хөлсөлсөн. Мөн 1994 онд италийн багийн хөлбөмбөгийн дэлхийн аваргад оролцох хувцсыг, 1999 онд Британий Newcastle United багийн хувцсыг тус тус зохион бүтээж байжээ. 1996 онд Армани Манхэттэн хотноо Emporio Armani-гийн нэг, бусад 4-н брэндийн нэг дэлгүүрийг, Милан, Лондон, Токиод 1997 онд анхны Collezioni Giorgio Armani дэлгүүрийг, Ромд Армани жинсний дэлгүүрийг тус тус нээж, мөн онд бугуйн цагаа анх үйлдвэрлэжээ. 1997 онд Арманиг ирэхээс өмнө Gianni Versace-гийн амийг Миамид егүүтгэсэн хэрэг гарсны дараа Жиоржио өөрийн компанийг нээлттэй хувьцаатай болгохоор шийдэж, удирдлага зохион байгуулалтаа шинэчилжээ. Мөн олон шинэчлэлтүүд хийсний дотроос анх интернет худалдаанд оролцох болж, вэбсайтаа гаргажээ. 1999 он байдлаар Арманигийн орлого 12 хувиар өссөн боловч, Луксотикад их татвар төлснөөс болж нийт ашиг нь 12 хувиар буурсан байна. 2000 онд тус компани 25 жилийнхээ ойн баярыг тэмдэглэсэн ба энэ үед үйл ажиллагааны орлого 193 сая Евро, нийт орлого 1,03 тэрбум еврод хүрсэн байв. Глобал жижиглэнгийн худалдаа нь EUR 3.6 тэрбумд хүрч, 20 хувийн өсөлттэй гарчээ.
No comments:
Post a Comment