2011-04-25

Өнөөдөр би сэрээд зүүднээсээ айлаа

Яагаад ч юм аймшигтай, өрнөлтэй, үйл явдалтай боевик, ангаймаар зүүдийг маш тод өнгөтөөр зүүдлэлээ. 
 
Би зүгээр л өнөөдөр ном хальт шагайж байхдаа, урьд өмнө нь хэзээ ч миний зүрх тэгж хүчтэй цохилж байгаагүй шиг тийм хүчтэй, бас айдасыг мэдэрлээ. Өглөө болгон зүүднээсээ айж сэрэх вий, бүүр өмнө зүүдлэсэн аймшигт зүүднээс одоо ч бас айдаг.
Эргэн тойрны аймшигтай санагдсан зүйлсийг маш хүндээр тусган авдаг нь үүнтэй холбоотой юм болов уу? 

Зүүднээсээ сэрээд амьдрал ийм байдаг бол ямар айдастай юм бэ? тайван амьдрах аргагүй мэт санагдлаа. Би дахиж ийм зүүд зүүдлэмээргүй байна.

No comments:

Post a Comment