2011-04-22

Чанартай үнэртэй ус шат дараалан эгшиглэдэг

Чанартай сайн үнэртний гол нууц нь – үнэр “шат дараалан” эгшиглэх учиртай. Натурал иж бүрдлүүд аливаа гадаргуу дээр түрхэгдсний дараа агаарын нөлөөгөөр хоорондоо хурдан урвалд орж дэгдэж эхэлдэг. Энэ маш олон урвалын үр дүнд үнэртэй ус маань цаг хугацаа өнгөрөх тусам өөр өөрөөр үнэртэнэ. Үнэртэн бүтээгч мастерууд үнэрийг гурван үе шат, гурван ноттой байхаар бодож бүтээдэг. 
  
Эхний нот нь хэдэн минутын хугацаанд үргэлжлэнэ.Энэ хугацаа үнэртэй усны орц, найрлага, орчны температур, биений эсвэл усыг түрхсэн гадаргууны температур гэх зэргийн олон хүчин зүйлээс хамаардаг бөгөөд энэ эхний, “толгой” нотны үнэр 15 минут хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд хамгийн дэгдэмхий бодиснууд замхран алга болох агаад орц найрлаганы бодиснуудын хоорондын үйлчлэлээр үнэрний хамгийн хурдан өөрчлөлт энэ эхний хэдэн минутанд явагддаг.

Үнэрний хоёрдахь нот зүрхний нот хоёр гурван цаг үргэлжилнэ. Чухам энэ “зүрхний” нот л үнэр бүтээгч мастерын гол санаа байдаг бөгөөд тухайн үнэртэй усны үнэр юм. Энэ хугацаанд дунд зэргийн дэгдэлттэй бодиснууд замхарч дуусах тул үнэрний үндсэн өөрчлөлт ч зогсоно.

Гуравдахь нот хойд хормой нот буюу суурь нот ч гэдэг.  Энэ хугацаанд үнэртэй усны хамгийн бага дэгдэлттэй, тогтвортой хэсгийн ба хамгийн удаанаар явагддаг бодис хоорондын урвалын үр дүн болсон үнэр л үлдэнэ. Энэ гуравдахь нот үнэртний орц болон бусад хүчин зүйлээс хамаарч 12 цаг хүртэл, зарим нь бүтэн хоног ч үргэлжилдэг. Чухам хэр удаан үргэлжлэх нь үнэр хадгалагч ямар бодис хэрэглэгдсэнээс хамаардаг. Энэ бодиснууд маш өндөр үнэтэй учраас өргөн хэрэглээний үнэртэй усанд хийдэггүй, хиймэл бодисоор орлуулдаг учраас үр дүн нь ямар байх нь ойлгомжтой.

No comments:

Post a Comment