2011-04-13

Афоризм - Хүн бүхний найз бол хэний ч найз биш

Чиний өмнөөс уйлахгүй хүнд нулимсаа бүү үзүүл

Хүнийг гомдоож байна гэдэг бол та өөртөө хожмын гомдлыг нөөцөлж байна гэсэн үг.

Уран зураг бол нүдээр харах яруу найраг
Яруу найраг бол чихээр сонсох уран зураг юм


Амжилтанд хүрье гэвэл жижиг зүйлүүдийг нэг бүрчлэн анзаарч бай. Чөтгөр жижиг юмны цаана нуугддаг юм.   

Амьдрал дахь хамгийн том аз жаргал бол өөрийг чинь хайрлаж байгааг мэдэрсэн баттай итгэл юм.  


Хүн хүнээ ямар ч нөхцөл болзолгүйгээр хайрлаж байгаа бол жинхэнэ хайр 
Зорилгогүй амьдарна гэдэг нь удаанаар үхэж байна гэсэн үг. 

Гал авчирч гэрэл гаргаад өгчихөж чадахгүй бол ядаж битгий сүүдэрлээч 

Чиний чадахгүйг бусад нь чадахгүй гэж бүү бод.харин хүний чадсан бүхнийг чи чадах ёстой


Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг.

1 comment: