2011-04-13

Амьдралын торгон агшин ийм л байдаг байхдаа хэхэ

Нэгдүгээр хэсэг
Өглөө боллоо. Миний хань бие нь яажийна, хоёулаа эмнэлэг явъя. Өнөөдөр чи минь төрчихөж магадгүй. Хань нь хажууд нь байх болохоор битгий айгаарай за. Чи минь зоригтой шүү дээ. . . .                   
        
. . . Ханиа би хүүхэдтэйгээ яримаар байна шдээ.
- Чи түрүүн ярихгүй яасын бэ хүнтэй зэрэгцээд л. хэхэ.
- Удахгүй аав, ээж болно гэсэн чинь сэтгэл хөдлөөд байхиймаа. Яах уу? Сэтгэлээн гаргаж ирээд, жаахан тайван бай гээд хэлчих үү. Хаха.
- Хэхэ. Болдгийн муу. Чи бага инээлгэ лдээ, тэгэхгүй бол та хоёр яагаад хоёулхнаа инээгээд байна аа? Би ч бас инээмээр байна гээд цагаасаа эрт гарч мэднэ шүү. Золиг чинь.
- Хаха. Тийм ч юм уу . . .
  
. . . Ааа аа      . . .    ЭЭЖ ээ . . .
. . . Өө яана аа миний ханиа тайван байгаарай. ЭМЧ ээээээээ төрлөө. . .


Хоёрдугаар хэсэг
Эхнэр тань сайхан төрлөө. Та хүүтэй боллоо. 
- Хаха. Баярлалаа эмч ээ. Би хүүтэй боллоо шдээ. ХАХА хаха ХАХА 

Бодрол: Эр хүн уйлдаггүй гэдэг ч
Эцэг болох энэ л агшинд
Нулимс минь хүртэл баярласандаа
Нүд бүрхээд л жаргалыг минь мэдрүүлэх шиг. . .  Би жаргалтай хүн.

Баярлалаа миний ханиа. ЧАМДАА ХАЙРТАЙ ШҮҮ. Миний хүү аавыгаа таньжийна уу? Энийг хар даа? Аавыгаа таниад инээжийнэ шдээ. Мундаг залуу болно оо тийм ээ. Яалт ч гүй аавын хүү мөн дөө, аав шигээ царайлаг юм аа. Хаха . . .
 
Энэ л өдөр ижий аав чинь баярлаж байсан шиг
Энэ л цаг, мөч, хором бүхэн нь дурсамж болон үлдсэн шиг
Бид дурсамжаан сэргэхэд баярладаг шиг ээ
Би, чи энэ мөчийг яагаад ижий аавдаан зориулдаггүй юм бол оо
 
Хайраас төрсөн үр бүхэн нь
Хамгийн сайхан зүйл байдаг.
Хайртай ижий, аав нар минь ч бас
                   Хамгийн сайхан тэнгэрлэг оршихуй юм уу даа.

No comments:

Post a Comment