Гэр бүл зохиож эцэг эх болно гэдэг бол амьдралд хүлээж байгаа том хариуцлагын нэг. Нөгөө утгаараа жинхэнэ аз жаргалын мэдрэмж байдаг.
Зарим залуу хосуудын хувьд хүүхэд гэдэг бол бэлэн биш үеийн гэнэтийн шийдвэр байх нь цөөнгүй байдаг. Энэ тохиолдолд тэд сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргах нь байдаг. Гэвч хүүхэд гэдэг бол зүгээр нэг бэлэгдэл төдий зүйл биш. Түүнд эдлэх ёстой эрх гэж бас байдаг. Та 2 үнэхээр эцэг эх болохоор шийдсэн бол дараах зүйлсийг тооцоолсон эсэхээ дахин нэг бодоод үзээрэй.
- Та 2 хоёулаа хүсэж байгаа юу?
- Таны нөхөр хүүхдийг үнэхээр хүсэж байсан уу, хариуцлага хүлээхэд бэлэн үү?
- Таны эхнэр хүүхэд гаргах сэтгэл зүйн бэлтгэлтэй байна уу?
- Таны эхнэр ажлаасаа түр хугацаанд татгалзахад бэлэн үү? Учир нь хүүхэд гаргасан эх хүн ажлаасаа тодорхой хэмжээнд хөндийрөх шаардлага гардаг, мөн ахиж яваа ажлын карьери-ийн хувьд ч түр зогсонги байдалд орох нь тодорхой болдог, үүнийг хүлээн зөвшөөрч чадах сэтгэл зүйн бэлтгэл нь хангагдсан уу?
- Гэр бүлийн зөвхөн хэн нэг нь хүсээд хүүхэдтэй болно, эсвэл ганцаардахгүйн тулд, эсвэл хүүхдийнхээ тусламжтайгаар амьдралд хөлөө олох гэж хүүхэд гаргана гэдэг төдийлөн хариуцлагатай хандаагүй үйлдлүүдийн нэг болдог. Учир нь хүүхэд зөвхөн санхүү эдийн засгийн хэрэгцээгээр хангагдаад зогсохгүй тэдэнд сэтгэл зүйн хэрэгцээ гэж бас байдаг. Тэдний хувьд сэтгэл хангалуун гэр бүл, амьдралын мэдрэмжийг эцэг, эх болох хүмүүс бэлэглэх үүрэгтэй байдаг.
harin tiimee, goyo niitlel bn. iimerhuu asuudaltai bolchool yaahaa medq yavaa l bn
ReplyDeleteБлогоор минь зочилсонд баярлалаа Гэгээн ээ. Гэр бүл гэдэг үнэхээр хариуцлагатай зүйл шүү. Ирээдүйд мэндлэх хүүхддээ сайхан хайр, сайхан бүхнийг бэлэглэхийг хичээгээрэй. Хэзээ ч юм нэг өдөр хүүхэд тань Мөрөөдөж байсан мөрөөдлийн чинь оргилд хүрчихээд ЭЭЖ ЭЭ БИ ТАНЫХАА ХҮСЛИЙГ БИЕЛҮҮЛСЭН ШҮҮ ХАР ДАА гэх тэр мөч ямар гоё бол оо тээ :)
ReplyDeleteӨөрийг минь зовоож буй зүйлийг уудлан, дотоод сэтгэлээ чөлөөлнө гэдэг ямар сайхан мэдрэмж билээ дээ, хэцүү байвал хэлээрэй, хамт сайхан ярилцая.