2011-04-06

Инээмсэглэл аз жаргалтай ирээдүйн түлхүүр

Судлаачид 21 настай бүсгүйн гэрэл зурагнуудаас 30 жилийн дараах амьдралынх нь амжилт, уналт бууралтыг олж харсан байна. 
Бүсгүйн баяр хөөр, аз жаргал, эерэг сэтгэл хөдлөлөөс зан араншинг нь шинжсэн аж. Ийм насандаа хүн амьдралын баяр хөөртэй бол сайн гэр бүл зохиож, ухаалаг амьдарч чаддаг бөгөөд 30 жилийн дараа ч энэ чанараа гээхгүй байж чаддаг гэнэ. Гэвч энэ нь бүсгүйн царайлаг эсэхтэй огт холбоогүй юм.

Судалгааг удирдан явуулсан Калифорнийн их сургуулийн доктор Dacher Keltner "Сайхан сэтгэлтэй, амьдралын баяр хөөртэй эмэгтэйчүүд ихэнхдээ 27 настайдаа гэр бүл зохиодог бол сэтгэлийн хөдөлгөөн багатай эмэгтэйчүүд хожуу гэрлэх юмуу эсвэл ганц бие хэвээр үлддэг. Өөрөөр хэлбэл хуримын гэрэл зураг ирээдүйн амьдралын талаарх олон зүйлийн тайлбар байдаг аж. Эрдэмтэд компьютерийн технологийн тусламжтайгаар нүүрний хувирал хөдөлгөөнийг судалжээ. Нүдний эргэн тойрны булчин сэтгэл хөдлөлийг ямар ч баггүйгээр харуулдаг. Харин худлаа инээхэд хүний нүд үүнийг нууцалж чаддаггүй.

Хүнийг юу аз жаргалтай болгодог вэ?
- Гэрлэлт, гэр бүлийн амьдрал хүнд насан туршийн аз жаргал авчирдаг аж.
- Амралт, баярын өдрүүд хүнд аз жаргалтай мөчүүдийг бэлэглэдэг бол оюутан цаг, залуу нас хүний хамгийн аз жаргалтай үе байдаг.
- Аз жаргалыг хэрхэн мэдэрдэг вэ? гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын 71 хувь нь найз нөхөдтэйгээ уулзаж, 48 хувь нь мөнгөө үрж, 39 хувь нь архи ууж, үлдсэн хувь нь секс хийдэг гэж хариулжээ.

2 comments: