2011-04-19

Их Багш Чинхай - Өөрийн дотоод зөн совингоо сонс

Заримдаа бид сандран:
- "Өө, Бурхан минь. Би үүнийг хийж чадахгүй нь. Надад ганцхан өдөр байна, эсвэл хагас өдөр байна, надад өөр зүйл хийх хүсэл алга байна, би энэ зүйлийг л яг одоо хиймээр байна, бусад зүйл намайг шавдуулсаар байна” гэдэг. Хэсэг зуур бясалгасны дараа асуудал хаа нэгтээ алга болдог. Бид яагаа ч үгүй байхад сандарсан байдаг. Зүгээр тайван бай, “Т-А-Й-В-А-Н”. Тайван бай, хүүхэд минь. Тэгээд бүх зүйл зүгээр болно. 

Өөрийн дотоод зөн совингоо сонс. Заримдаа энэ хэцүү гэхдээ аль дуу нь илүү хүчтэй гэдгийг хараад, энэ хүчтэй зөн совин дээр бат зогс. 


Учир нь заримдаа танд үүнийг хийх хэрэгтэй юм шиг байдаг, харин өөр хүмүүс ирээд, өөр зүйл хийхийг танаас шаардаад, ингэж хэлдэг. 
- “Энэ л сайн, харин энэ одоо хэрэггүй, үүний хэрэг одоо байхгүй. Та энэ чиглэл рүү хурдан гүйж, энэ тэр зүйлийг хийвэл сайн” гэдэг. Тэгээд дотроо үүнийг хийх ёстой гэж мэдрэвч энэ нь таны дотор тэмцэл өрнүүлж, хэд хэдэн талаас зулгааж байх шиг санагддаг. Тэр үед суугаад, бясалга, за? Өөрийн Будда дууг сонс, дотор байгаа зөн совингийн дуу, танд юу хийхийг хэлж өгч чадах аядуухан дууг сонс, эсвэл өөрийгөө тайвшруулж, танд аль чиглэл хамгийн сайн гэдгийг тодорхой хар. Дэндүү их зовлон биднийг дарж, утга учиргүй зүйл, дарамт бидэн шиг өчүүхэн төрөлтөн дээр бууж, заримдаа бид яахаа үнэхээр мэддэггүй. Энэ нь таны сэтгэлийг маш их түгшээж, амгалан бус болгодог. 

Залбирал гэдэг нь 
- ”Өө, миний төлөө үүнийг хийгээч, Багш аа,” эсвэл “ Туслаач” гэсэн үг биш. Та үүнийг хэлж болно. Гэхдээ үүний зэрэгцээ тусламж хэдийнэ энд байна гэдэгт итгэх ёстой. Библид бичсэнийг сана “Юуны ч төлөө залбирсан тэр нь биелнэ гэдэгт итгэ, тэр ёсоор чинь хийгдэх болно.” Юмс ийм л байдаг. Та өдөржин уйлаад, “Надад туслаач, яагаад туслаагүй байгаа юм бэ, хэдийнэ таван минут, арван минут өнгөрсөн, би танд дахиж 10 минут өгье” гэвэл бүтэхгүй. Та итгэх ёстой. Ямар ч өвчин, танд тулгарах ямар ч асуудлыг шийдэх агуу хүч нь өөрөө өөртөө итгэх явдал байдаг. Та үүнд итгэх ёстой. Учир нь та бол өөртөө байгаа цорын ганц Будда. 


Зүгээр итгэ, тэгээд болоо. Та өөрөө шийдэж чадах юм бол чадлаар хичээ. Та чадахгүй бол Багш танд туслана. Та өөрийнхөө Агуу хүчээ олох хүртэл Багш танд туслах болно.

No comments:

Post a Comment