2010-12-27

Херберт Винстон Хансен - Амьдралын нууц №02

Орчны нөлөөллийн талаар юу хэлж болох вэ?
Хувь хvний бvтэлгvйтлийн шалтгаан болгож хvнд орчинг дурьдах нь олонтаа. Тухайлбал, хэрэв Эдгар Аллан Погийн амьдралыг өвлөгдсөн шинж чанаруудаар тайлбарлахгvй бол тvvний бvтэлгvйтлийг азгvй хvvхэд vе, vргэлжийн харанхуй битvvлэг байдал, ядуурлын эсрэг тасралтгvй тэмцэл, хэзээ ч vл арилах сэтгэлийн дайнаар нь хаацайлж болно.
Гэтэл vнэн хэрэгтээ олон сод хvмvvс тийм ч таатай бус орчноос гарч ирсэн байдаг. Тэд маш хөндий хvйтэн эцэг эхийн харьцааг туулсан, эцэс төгсгөлгvй ядуу зvдvv байдалд өссөн, эсвэл өөр ямар нэгэн байдлаар хvнд орчинд байсан байна. Гэвч тэд энэ бvгдийн эсрэгээр ялгаран гарч бvтээх чадвартай байжээ.

Хvн өөрийнхөө орчинтой гурван янзаар хандаж болно
1. Хөгжиж дэвжихэд нөхцөл байдал илvv сайтай, сэтгэхvйн, мэдрэхvйн болон vйл vйлдлийн хэв загвар vvсгэхэд илvv таатай газрыг хайна. 
Ер нь орчин маш том нөлөөтэй гэдэг нь эргэлзээгvй юм. Зэрлэг нутагт анх очигсод 1830-аад оны Нью-Иоркийн бизнесменээс ондоо заншлуудтай байсан нь дамжиггvй. Бизнесмен сайн хувцасласан, эелдэг, эвтэй нэгэн байхад зэрлэг нутгийн хvн өөр заншилтай. Хэрэв зэрлэг амьтад болон индиануудын золиос болохыг хvсээгvй бол хурдан бөгөөд ширvvн байх хэрэгтэй. Өөрийнхөө дайсан амьтан ба хvний зан vйлдэхvйг танин сурч, зэвсгийг чадамгай хэрэглэнэ. 
 
Мэхлэлийг мэхлэлээр цохиж, хvчирхийллийг хvчирхийллээр юм уу арга залиар хариулна. Yргэлж мөргөлдөөнд хvрч байдаг хvмvvсийн сэтгэлгээний болон vйлдэхvйн заншлуудыг судалж мэдсэн байлаа. Тэгвэл Нью-Иорк дахь хvн өрсөлдөгчдийнхөө эсрэг тэс өөр аргууд хэрэглэдэг.

2. Өөрийнхөө орчинд сэтгэл хангалуун биш байвал өөрчлөхийг чармайна эсвэл зохицохыг хичээнэ.  
“Бид тvvхээс хэзээ ч суралцахгvй юм гэж vv? хэмээн ерөнхийлөгч Вилсон асууж, яг адилхан алдаануудыг дахин дахин давтах хэрэгтэй гэж vv? Орчиндоо зохицолгvйгээр хөгжил дэвшил гэж vгvй гэдгийг ойлгох хvртлээ бид давтсаар л байх болно. Бvх өөрчлөлт аймшигтай, учир нь тэд өөрчлөхийг бидэнд тулгадаг. Өөрийнхөө орчин, зан чанар тэгээд өөрсдийгөө ч өөрчилж чаддаг хvмvvс бусдаас ялгаран гардаг билээ. Бусад нь мөнхөд дадаж заншсан хэв маягаараа амьдарцгаана. Хэрэв орчин нь таалагдахгvй байвал өөрчлөх хvчийг өөрийнхөө дотроос олох хэрэгтэй, энэ нь ялгаран гарах нэгэн урьдчилсан нөхцөл юм. Мэдээж хэрэг, орчиноо өөрчлөх юм уу, эсвэл тvvнийг шинээр бvтээх аргагvй тохиолдлууд байдаг. Бид дотроосоо нь гарч vл чадах хvлэгдсэн байдалд байна. Эртний Христосуудын хэлдэг байсанчлан тэд “Дэлхий дээр амьдарцгааж байна, гэхдээ дэлхийн нэгэн хэсэг нь биш”. 

3. Өөрчлөх аргагvй байдлуудыг туулах боломж - тvvнд өгөх нэгэн өвөрмөц сэтгэхvйн хуягаар өөрийгөө бvрхэн тойруулах явдал.  
Бvх хvн өөрийнхөө орчинг бvрдvvлэх чадвартай. Манай улсын баруун хэсэгт орших, онц татах юмгvй нэг хотхонд хижээл Армян эр амьдарна. Америкийн хотуудын Армянууд ихэвчлэн худалдаалдаг бараагаар худалдаа эрхэлдэг. Дорнын хивсvvд, викториан зургууд болон мөнгөн эдлэлvvд арилжна. Тэдний дунд амьдралаа өнгөрөөнө. Тvvний албаны өрөөнд харин ердийн тvлхvvрээр онгойдог ердийн нэгэн шvvгээ байна. Энэ шvvгээн дотор шал өөр төрлийн эртний зvйлсийг харж болно. Библийн ховор сири гар бичмэлvvд, мөн vнэлэшгvй vнэтэй дундад зууны ёслол, хvндэтгэлийн эдлэлvvд. Маш ховор эд болох тул дэлхийн хамгийн том музейнvvд ч өөрсөддөө байлгахыг хvсэх хэдэн гар бичмэл энд бий. Тэрбээр харин эднийгээ зарахгvй. Жинхэнэ vнэ цэнэ байхгvй зvйлс арилжихад худалдаачны хувьд тvvнд хангалттай баяр аж. Yнэтэй болон ховор зvйлсэд дуртай, иймээс тэднийг өөртөө байлгана. Хотын оршин суугчид тvvнийг ямар гайхамшигт эрдэнэстэй болохыг нь мэдэхгvй.

Энэ бол нэгэн жишээ, гэхдээ vнэн тvvх юм. Эндээс харах зvйл гэвэл орчин нь хэн нэгнийг тvvний болохыг хvсэхгvй байгаа тийм хvн болгож чадах хэн ч vгvй. Чадалтай хvмvvс орчингоо өөрсдөө бvтээдэг, харин энэ vйл явц нь өөрөө тэднийг ноён нуруутангууд болгон хувиргадаг ажээ.

No comments:

Post a Comment