Гал халуун хайранд шатаж ганцхан чамайг л хайрлая
Гарцаагүй үхэх орчлонд ганцхан чамайг л хайрлая
Сартай шөнийн зүүд юм гээд ганцхан чамайг л хайрлая
Сайхан бүхний дээд юм гээд ганцхан чамайг л хайрлая
Гарцаагүй үхэх орчлонд ганцхан чамайг л хайрлая
Сартай шөнийн зүүд юм гээд ганцхан чамайг л хайрлая
Сайхан бүхний дээд юм гээд ганцхан чамайг л хайрлая
Цонхоор тусах сарны туяа нь
Цохилох зүрхэнд чамайг бодогдуулна
Газарт буух хурын чимээ нь
Ганцхан чиний инээмсэглэлийг сануулна
Алаг цэцэгсийн дэлбээг тоолж
Амраг чамайгаа би хүлээлээ
Анх учирсан мөчөө дурсаж
Алдрай чи минь надруугаа яарлаа
Зүрхэлж хэлсэн үгийг минь унагалгүй тосож сонсоорой, хайрт минь
Зүүдэнд чинь орсон шөнө бүрийг алгасалгүй манаж хоноорой, янаг минь
Ганцхан чиний л асаасан гал зүрхэнд минь дүрэлздэг, энхрийхэн минь
Ганган үгээр хуурахгүй ээ, чин үнэнийг хэлье
Би чамд хайртай
No comments:
Post a Comment