Хонгор хүү минь, чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзыг минь тайч
Хориглож байсан ч даашинзыг минь тайч
Налж суугаад зөөлөн тэвэр
Надад хайртай гэдгийг чинь мэдрэх гэсэн юмаа
Надад хайртай гэдгийг чинь мэдрэх гэсэн юмаа
Дуу алдаж, уйлж гиншмээр дурлалд
Дуртмал харц, дулаахан шивнээ хөвж
Шүдний чинь сайхныг, гарын чинь хэнэгггүйг мэдэрч
Шүүрс алдан жаргах гэсэн юмаа
Хонгор хүү минь, чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзыг минь тайч
Бүжин туулайн хэвтэрт бүтээн зөн нуугитал
Бүсгүй сэвлэг ирвэгнүүлэн галзуу юм шиг загна
Бүрэг аашаа гээтэл
Бүхий л биеийг минь тачаангуйн тэнгэрээр нөмөргө
Бүхий л биеийг минь тачаангуйн тэнгэрээр нөмөргө
Хонгор хүү минь, чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзыг минь тайч
Чимэг зүүлтийг минь чимээгүйхэн тайл
Чинийх гэдгээ мэдрэх гэсэн юмаа
No comments:
Post a Comment