Заншлуудын хүч
Бидний амьдралд заншлын эзлэх хувь асар их, учир нь ихэнх юмыг зөнгөөрөө, дадаж заншснаараа хийдэг. Мөн бидний мөн чанар болоод зорилгууд заншлаас ихэд шалтгаалдаг.
Ер нь заншлууд гэж үнэндээ юу вэ? Эдгээр нь бид автоматаар буюу хар аяндаа хийдэг, ингэхдээ боддоггүй, тийм үйлдлүүд юм. Yйлдлийн (физикийн), сэтгэлгээний болон мэдрэмжийн хэмээн заншлуудыг ангилж болно. Сүүлийн хоёрыг хамтад нь оюуны заншлууд гэж ч нэрлэдэг. Стереотип бол үнэндээ шүүмжлэн шалгаагүй оюуны заншил юм. Заншлуудыг өөрчлөхөд хэцүү, учир нь тэд өдий хүртэл тайлагдаагүй физиологийн механизмаар үлмэдэхүйд, улмаар бүх мэдрэлийн системд хадагддаг.
Бидний амьдрал их хэмжээнд заншлуудаас бүрдэнэ. Машин жолоодох үед бидний ихэнх хөдөлгөөн зөнгөөр хийгддэг. Өглөө хувцсаа өмсөх үед ерөнхийдөө дадаж заншснаараа, бодолгүйгээр хийдэг. Аль оймсоо эхлээд өмсдөг вэ? Хэрэв дараагийн удаа тогтоож авна гэж ой тойндоо тогтоохгүй л бол үүнийг бараг л санахгүй байх. Бидний ихэнх нь, мэдэлгүй үргэлж нэг талынхаа оймсыг эхэлж өмсдөг.
Эрт урьдын сайхан цагт ноён, хатагтай Хенри М.Стенли нар нэлээд эртний Алдайн Клубт хүлээн авалт хийжээ. Зохион байгуулах хэсгийн нэгэн гишүүн Стенлигээс заалны голд зогсоод зочдоо хүлээж авахыг хүсчээ. Тэрбээр харин ханын дэргэд зогсож. Хэсгийн гишүүн хатагтай Стенлигээс:

- Нөхөр тань яагаад миний хүссэн газар зогсохгүй байгаа юм гэж асуухад,
- Яагаад гэвэл гээд араас нь хэн нэгэн нуруу руу нь харвачих вий гэж айж байгаа юм хэмээн хариулжээ. Мань эр Африкт байхдаа ийм заншилтай болсон юмсанж. Санамсаргүй довтолгооноос өөрийгөө хамгаалахын тулд үргэлж хананд нуруугаараа налж зогсдог байв. Энэ нь дээрх нөхөрсөг хүлээн авалтан дээр ч салж чадахгүй болтол нь заншил болсон ажээ. Ямар нэгэн залуу хүнээс “муу зуршил байхгүй” гэсэн үгийг олонтаа сонсож болно. Хэрэв үнэхээр ийм бол тун гайхамшигтай байхсан. Yнэндээ бол бидэнд бүгдээрэнд маань муу зуршил бий. Өмнөх өгүүлбэр үнэн хэрэгтээ тухайн хүн хэмжээ дамжаагүй уудаггүй, нэг орой сайндаа л нэг тамхи татдаг, тэгээд шөнө болгон дандаа оройтдоггүй л гэсэн үг.
Харин унших, сурах, сэтгэх, мөн ажлын ямар заншлуудтай вэ гэсэн асуулт дурьдагдахгүй. Цагаа дэмий үрдэг үү? Өөрийн чадваруудыг хэтэрхий дөвийлгөхийг чармайдаг уу? Бусдыг уруу татдаг уу? үргэлж шүүмжилж байдаг уу? Эдгээр нь бүгдээрээ муу зуршлууд юм.
Муу зуршлуудын бүхэл бүтэн хороо бий. Зөвхөн ганцыг л жишээ татахад, хэрэв хэн нэгэн дандаа хоцорч байдаг бол үүний нэг гэсэн үг. Ингэснээрээ зөвхөн өөрийгөө хохироогоод зогсохгүй өрөөл бусдыг ч зовоодог. Ийм хүний тухай арга барсан шоглолоор ганцхан өөрийнхөө оршуулган дээрээ л цагтаа байх болно гэж ярьцгаадаг. Дандаа хожимдох нь зөвхөн муу зуршил төдий бус, мөн тун бүдүүлэг үйл.
Муу зуршлуудаас салахад хэцүү. Тэдгээрийг сайн заншлуудаар орлуулахад ердөө ч амархан биш. Хүмүүс ерөнхийдөө нэг талын л халаасандаа түлхүүрүүдээ авч явдаг. Хийж заншсан халаасныхаа оронд өөр халаасандаа хийвэл тэр халаас руугаа зөнгөөрөө бас гараа явуулдаг болтол олон долоо хоног, тэр ч бүү хэл сарын хугацаа хэрэгтэй байдгийг психологийн туршилтууд баталжээ.
Мөн, ямар нэг заншлаа өөрчилж чадлаа гэхэд хуучин нь санамсаргүйгээр гарч ирэх тохиолдол үргэлж байна. Дахин нэг туршилт. Нэг хүн олон жилийн турш өгөгдсөн нэгэн өрөөнд ороод гэрэл асаахын тулд дандаа баруун тийшээ тэмтэрч заншиж. Дараа нь товчлуурыг нөгөө талд нь шилжүүлцгээжээ. Тэгээд л, хэдэн жилийн дараа ч гэсэн анхны газраа товчлуурыг хайсан тохиолдол гарч байсан. Энэ бүгдээс, заншлуудаа “боловсруулахыг” хэдийчинээ эртнээс мэдэж хийж эхэлнэ, төдийчинээ сайн гэсэн дүгнэлт гаргаж болно. Гэтэл, заншлуудын давуу тал юу вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэгэхээр, хэрэв заншлуудын дагуу үйлдвэл бид энерги хэмнэж чадна. Yүний зэрэгцээ гагцхүү ингэж л өндөр түвшинд хийж чадах үйлдлүүд бас байдаг. Хэрэв төгөлдөр хуурч хаашаа дарахаа, мөн яаж дарахаа бодох хэрэгтэй болвол уран сайхан тоглож бараг л чадахгүй. Заншлууд маш муу талтай байж бас болно. Жишээлбэл, хэрэв бид өөрийн мэдэлгүйгээр зарим сэтгэлгээний заншлуудын боол болвол аюултай. Стереотипүүд ерөнхийдөө иймэрхүү. Зөнгөөрөө хийх үедээ үнэхээр сайн гүйцэтгэх үйлдлүүдийг л заншлуудын автоматчлалд найдаж болно.
Машин жолоодох хөдөлгөөнүүд мэдээж ийм. Харин замын тэмдгүүдэд дасаж занших нь аюултай. Тэдгээрийг сольчихож ч мэдэх бөгөөд хэрэв урд нь гол зам байсан урсгал туслах зам болж хувирвал аюул бэлэн байна гэсэн үг. Автомат стереотиптэй сэтгэлгээнд ч асар их “мөргөлдөх аюул” байдаг. Бусадтай тогтоосон харьцаандаа бид хавиралдааныг л мэдрэх бөгөөд эхэн үедээ бусад хүмүүсийн юу нь болохгүй байгаа ойлгох ч үгүй. (Хожим ч ойлгодоггүй хүмүүс байдаг л даа.)

Заншлуудынхаа эзэд нь болцгооё
Заншлууд маань бидний дайснууд биш, харин нөхрүүд маань байхаар хийх хэрэгтэй. Биднийг захирахыг сайн заншлууддаа ч зөвшөөрч болохгүй. Заншлуудыг бидний үйлчлэгч болгоход ухаан ба хүсэл тусалж чадна, хэрэв үүний үнийг нь бид төлөхөд бэлэн байгаа бол. Аладдины нэгэн адил дэнлүүгээ үрээд л жин – заншил маань – бидний хүслийг биелүүхээр гарч ирнэ. Амьдралын эмгэнэл бол ихэд тогтмол заншил Аладдин болж хувираад бид өөрсдөө түүний хүссэний дагуу харайж явдаг билээ. Бид тушаагчид биш, харин үйлчлэгчид ажээ. Бидний муу зуршлууд биднийг боолоо болгохыг нь зөвшөөрч ер болохгүй.
No comments:
Post a Comment