2010-12-22

Амьд байгаагийн гэрч

Илүү их сонирхол төрж, хайгуул хийх нь надад таалагдаж байна, бараг л ажлаасаа илүү блогтой хайртай болох нь ээ.

Зөвхөн өөрийнхөө ертөнцийг л нээнэ хэмээн нээсэн блог маань дуртай, сонирхдог зүйлсийн маань талаар илүү дэлгэрэнгүй баяжигдаж, бүүр их мэдэхийг хүсэх эрмэлзэл төрж байгаа нь гайхалтай. Завгүй байсан ч завтай мэт дуртай зүйлдээ анхаарал хандуулж, цаг хэд болсныг ч мэдэхгүй өдөр хоногууд, минут секундууд ямар хурдан нисэн одно вэ?

Хүснэ, дурлана, хайрлана гэдэг нь амьд байгааг минь гэрчлэх мэт.

3 comments:

  1. гайхалтай
    би танаас блог бичих зөвөлгөө авч болох уу? ойрын үед блогтой болох санаа их төрөх боллоо. блог бичих нь ямар хэрэгтэй талаар их л уншлаа, бас хамгийн чухал нь би өөрөөрөө байж чаддаг болмоор байна. би гэдэг хүн өөрөө яг ямар хүн болохыг мэдэхийг, өөрөө өөрөөрөө байж бусдад нөлөөлдөг болох бодлууд эргэлдээд байдаг боллоо. энэ талаар надтай ярилцаж чадах уу?

    ReplyDelete
  2. Өө бололгүй яахав, мэдэх бүхнээрээ туслая. Эхлээд өөрийнхөө хамгийн дуртай зүйлээр эхлүүлээрэй. Тэгвэл их сонирхолтой, биччихсэн мөртлөө л дахин дахин уншмаар санагдаж, бүүр их бичмээр болдгын байна лээ. Би хувь хүн тал дээрээ бол тийм ч нээлттэй хүн биш, харин блог нээснээр өөрийгөө маш ихээр таньж эхлэж байна. Заавал хэн нэгэнд блогтой болсноо хэлэх албагүй ээ. Чи аяндаа л хэлмээр болно, тэр үед өөрийгөө олсон мэт санагдаж, илүү их итгэлтэй болно.

    ReplyDelete
  3. Өөрийгөө олохын тулд би юунд тэгтэл догдолдог, юу хүсдэг хүн бэ, яг одоо хүсч буй зүйлээ хийж байна уу, эсвэл бусдыг л дагаж байна уу анзаараарай.
    Өнөөдөр өөрийнхөөрөө байсны төлөө чамайг буруутгаж байсан ч битгий уйтгарла, маргааш биш юм аа гэхэд хэсэг хугацааны дараа чамайг байгаагаар чинь хүлээж авах болно. Тэр үед л чи хамгийн жаргалтай хүн байна.

    ReplyDelete