2010-12-20

Дэлхийн хамгийн романтик 10 хот

Дэлхийн хамгийн романтик 10 хот
Хүн бүр өөр өөрийн төсөөлөлдөө хамгийн романтик орчингоо бүтээчихсэн байдаг. Зарим нь голын чимээ сонсоод модны захад нар жаргахыг харахыг хүсдэг бол, нөгөө нэг нь хотын төвийн хэмнэлд гэрэлтүүлэгтэй гудамжаар зугаалах дуртай байх жишээтэй.
 
1. Парис
Дэлхий дахин хайр дулалын хот гэгдэх Парис хот хамгийн романтик хотуудын жагсаалтыг тэргүүлэхээс өөр аргагүй юм. 
 
Та хайрттайгаа Сиена мөрний эргээр зугаалж, намуухан долгионд завь хөлөглөн, сарны гэрэлд эгшиглэх намуухан хөгжмийн аянд оргилуун дарс хуваан уугаад явж байна гээд төсөөл дөө. 
 
Шөнийн парист хаа сайгүй хайр дурлалдаа шатсан, бал сараа өнгөрүүлж байгаа хосууд алхлана. Хайрт хосуудын дурсамжинд алдарт Эффелийн цамхаг, эртний гайхамшигт уран барилгууд, орчин үеийн гудамжууд нь гээд Парисаас хайрт хосуудын сэтгэлд нийцэх зүйл олон. Нэг орой нь Парисын хамгийн алдартай жазз клубт тухалж болох юм. Мөн зөвхөн хайртай хосуудад зориулсан тохилог, романтик, тансаг орчин үйлчилгээ бүхий зочид буудлууд олон бий. 

2. Венец
Венецийн эртний үеийн дүр төрх, нарийхан тахир гудмууд, энд та хоёр хайр дурлалдаа үнэнч гэдгээ батлах олон газрууд бий. Усны автобус буюу Яапоретто-оор Мураногийн арлын ойролцоо хамтдаа зугаалж, шингэх нарын туяанд хайрын үгээ харамгүй нэгэндээ зориулан явах боломжтой. 
 
Мөн бакаро буюу Венецүүдийн виноны баранд саатахаа мартав аа. Венецийн өнцөг булан бүрээс эрт дээр үед хүлэг баатрууд хайртай бүсгүйтэйгээ хэрхэн хайр сэтгэлээ хуваалцаж, үнэнч хайрынхаа төлөө амиа ч үл хайхран тэмцэж байсны гэрч болох зүйлсийг харж, мэдрэх болно.

3. Ром болон Флоренсо хот
Италийн энэ хоёр хот үнэхээр их түүхийг хадгалсан хотууд. Ром хотод та гоо сайхны, хүсэл мөрөөдлийн, хайр дурлалын гайхамшигтай мэдрэмжүүдийг олж авч чадна. Мөн энд л та хоёр эртний агуу түүхийг өөртөө нууцалсан хөшөө дурсгалуудтай бал сараа ч мөнхөлж чадна. Харин Флоренсо хотын хувьд сэргэн мандалтын үеийн тухайд, Микел анжело, Боттисэл гээд суут уран бүтээлчдийн гоо сайхныг магтсан бүтээл та хоёрын сэтгэлийг хөдөлгөнө.
4. Нью-Йорк
 
Дэлхийн өндөр хөгжилтэй хамгийн орчин үеийн хотуудын нэг бол Нью-Йорк. Хосууд үндэсний паркаар зугаалж, далайн эрэгт оройн тансаг зоог барьдаг. Мөн өндөр зэрэглэлийн тансаг буудлуудад, өөр хаана ч байхгүй дээд зэрэглэлийн үйлчилгээг хүртэх боломжтой. Орчин үеийн хотод илүүтэй хайртай хосуудын хамгийн сайхан бал сарын сонголт нь Нью Йорк хот. 

5. Хонолула
 
Их хотын дуу чимээнээс хол, шуугисан далайн давалгаа, гайхалтай наран шарлагын талбай, ил гадаа байрлах гайхалтай ресторанууд гээд таны сэтгэлийг татах зүйл олон.

6. Барселона хот

7. Сан Франциско


8. Австрийн Вена хот

9. Лондон хот

10. Праг хот 
 
тус тус орсон байна.

No comments:

Post a Comment