2010-12-30

Casvcada - Last Christmas

Будрах цасан гоёлтой орчлонгийн гоо улиралд
Буман оддыг шаргиулах тэнгэрийн мөнгөн заадаснаас
Болор эрдэнийн чимэгтэй сүлд ногоон модноос
Баярын жавхаа дүүрэн шинэ жил ирлээ...

Их хайр, жаргал баярын дуутай
Илбэ шидийн мэт тансаг ертөнц бэлэглэж
Хаан цэнгэл вальсийн аялгуу дундаас
Хасын туяа цацруулсаар л шинэ он ирж явна


Хөх Азийн цээжин дээр эзэгнэн байдаг
Миний Монголд шинэ жил ирлээ
Хүмүүний алтан заяа ээнэгшин байдаг
Миний Монголд шинэ он гарлаа
Туурайн тамгатай тал цэлийн байдаг
Миний Монголд шинэ эрин мэндэллээ
Унагатай хамт тэнцэж байж хөлд орсон
Миний Монголд шинэ цаг заяалаа
Цал буурал өвгөн аав нь
Цас мөсний их орноос
Цан хүүрэг татуулан
Үүлтэй тэнгэрээс доогуур
Үзүүртэй модноос дээгүүр
Цалин цагаан морио унаад
Цасан охидоо дагуулан бүжсээр
Цадиг түүхийн алтан өлгий болсон
Амжилт бүтээлийн эзэд
Алдар гавьяаны ирээдүй
Хүүхэд багачууд та нартайгаа уулзахаар
Шинэ оноо дагуулан ирлээ


Зүрх сэтгэлдээ буй муу бүхнийг март
Зүггүйтэж алдсан бүхнээ март
Гуниг бүхнээ хуучин онтойгоо үд
Гайхалтай сайхан бүхэн ганцхан энэ онд л ирнэ
Угтах оноо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Зорьсон зүйлс тань өөдрөг байж
Зоосны бурхан таныг ивээж
Гэгээн гэрлээр гэр чинь гийж
Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж
Ариун хүсэл тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе

No comments:

Post a Comment