2010-12-24

Эмүжин - Хавар цагаар

Ямар их санаж явснаа
Нүүр учрах тэр мөчид
Ямар халуунаар хайрласнаа
Нүд рүү чинь ширтэх тэр мөчид
Би мэдэрлээ

Дурлал хэмээх энэ үзэгдэлд
Дүр бүтээ гэж би хэлэхгүй
Хөх гэрэлтэй урт хонгилд
Хөлийн чинь чимээг удаан хүлээхгүй
Зүймэл модон шатаар
Зүгээр л нэг өгсөхгүй
Зөрөн өнгөрөх цаг хугацааг
Зүхэхийн тул түр саатахгүй

Ирэх, ирэх, ирэх зуунуудын босгон дээр
Инээж гуниж өөрийг чинь угтахын тул
Илжиг, морь, эр хүн ч биш
Исгэлэн залуу охин болж
Би төрнө

Хавар цагаар

No comments:

Post a Comment