“Эмэгтэй хүн хамгийн аз жаргалтай байгаа үедээ л зурган дээр туйлын сайхан гардаг”
Энэ өгүүлбэр Mario Testino-г өнөөдрийн амжилт руу хөтөлсөн. Дэлхийн хамгийн алдартай, үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн зургийг авахдаа Testino тухайн цаг үед тэднийг яаж аз жаргалтай байлгах талаар л боддог.

Америкийн “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактор Anna Wintour түүний тухай “Тэрбээр зураг авч байгаа хүнээ тухайн мөчид хамгийн аз жаргалтай нэгэн болгон хувиргаж чаддаг. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай Testino хүн бүртэй л сээтэгнэнэ. Тэр моделиудаа магтаж сайшаана, гоё сайхан үгсийг харамгүй хэлнэ. Бүр дуулна, бүжиглэнэ. Ийм нөхцөлд хэн гуниглах билээ” гэж ярьж байсан удаатай.
Mario Testino эмэгтэйчүүдийг хэр сайн ойлгодог вэ?
Ямар ч гэсэн дэлхийн хамгийн алдартай гэрэл зурагчдын нэг болоход хангалттай хэмжээнд тэр эмэгтэйчүүдийг мэддэг. Дэлхийн хувцас загварын ертөнцөд өөрчлөлт авчрах хэмжээнд эмэгтэйчүүдийг ойлгодог. Тийм болохоор л энэ дэлхий дээрх эмэгтэйчүүд Testino-гоор зургаа авахуулахыг хүснэ. Дурангийн өмнө өөрийгөө илэрхийлэхэд юу дутуу байна тэр бүхнийг Mario өгч чаддаг. Энэ ховор авъяасыг бурхан түүнд харамгүй өгчээ. Түүний дуранд ямар нэгэн ид шид байх шиг. Энхрий зөөлөн Jennifer Aniston-ныг тачаангуй, хурц болгож, эрхэмсэг Диана гүнжийг гэнэн хонгор залуу охин болгон хувиргаж чадсан Testino-г ид шидтэн гэхээс өөр юу гэх билээ.
Тэр үед Jen /Aniston/ Brad Pitt-ээс салаад удаагүй байсан. Бүгд л түүнийг хөөрхий хаягдсан Jen гэсэн байдлаар харцгааж байсан. Тэр Jen-д “Би чамайг маш дур булаам байдлаар авмаар байна” гэж хэлсэн, зураг амжилттай болсон.
Тухайн үед Jen-ийг өнөөх энхрий, ялдам дүр төрхөөр нь авбал бүгд л хөөрхий Jen гэдгээ үргэлжлүүлэн ярих байсан шүү дээ. Нөхрөөсөө салсны дараа түүнд хүчирхэг, хурц, дур булаам имидж л хэрэгтэй байсан.
Mario Testino Лос Анжелос дахь япон хоолны ресторануудад хооллох маш дуртай. Төрөлх Перу хоол нь ч түүний сэтгэлийг эрхгүй татна. Гэхдээ тэр биеийн жиндээ их санаа зовдог гэнэ. Тэрбээр “Сайн зурагчин илүүдэл жинтэй байх эрхгүй” гэж ярина. Хоолонд хэтэрхий дуртай нь түүний гол проблем гэнэ. Өдөрт дунджаар таван өөр зураг авалт. Testino ядрахыг мэдэхгүй мэт. “Би ажлын хэнээтэй хүн” гэж өөрийгөө тодорхойлно.
- Ийм их эрч хүч хаанаас авдаг вэ гэхэд Testino
- Мэдэхгүй юм аа. Гэхдээ би ямар нэгэн юм хийж л байвал улам хүчтэй болоод байх шиг байдаг. Юу ч хамаагүй хийж л байх дуртай гэж хариулдаг. Mario Testino-гийн ид шидэт дуранд багтсан моделиудыг тоочвол урт. Madonna, Йорданы хатан хаан Rania, Kate Moss, Julia Roberts, Angelina Jolie, Salma Hayek, Nicole Kidman, Gwyneth Paltrow, Demi Moore, Anna Wintour, Kylie Minogue, Cameron Diaz, Catherine Zeta-Jones, Elizabeth гээд л.

1997 онд алдар нэр нь урьд өмнөхөөсөө илүү ихээр мандлаа. Энэ онд Testino Уэлсийн Диана гүнжийн “Vanity Fair” сэтгүүлийн хавтсанд гарах зургийг авсан юм. Тэр үед амтай болгон Mario Testino-гийн авсан Диана гүнжийн гэрэл зургийг бахдан ярьцгааж байсан. Энэ тухайгаа Testino анхандаа би Диана гүнжийг титэмтэй нь авъя гэж бодож байсан.
Тэгээд гэнэт тэр улиг домог болсон байдлыг өөрчилвөл яасан юм гэж бодогдсон. Диана гүнжийг ямар ч титэм, ямар ч гоёл чимэг, тансаг гутал хувцасгүйгээр яг байгаагаар нь харуулъя гэж шийдсэн. Ихэс дээдсүүдийн хувьд энгийн зураг тэр бүр байдаггүй шүү дээ. Хүн гэдэг утгаараа тэр хэн бэ гэдгийг л зургаараа харуулъя гэж хичээсэн маань тэр. Зураг авалтад бид хоёрт ердөө нэг буйдан л байсан. Эхлээд түүнийг би буйдан дээр энгийн байдалтай сууж байхгүй юу гэж хэлэхэд Диана гүнж яг л ихэс дээдсийн маягаар буйдан дээр суусан. Хоёр хөлөө нийлүүлж, гараа урдаа тавиад л. Тэр үед надад гүнжтэй хэтэрхий задгай, эрээ цээргүй харьцана гэхээр үнэхээр хэцүү байсан. Гэхдээ л би моделтойгоо бүрэн хэмжээнд ойлголцохын тулд ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй байсан. Би түүнд
- Бурхан минь, таны хамгийн энгийн байгаа байдал энэ гэж үү дээ. Би итгэхгүй байна. Хамгийн энгийн үедээ би буйдан дээр ингэж суудаг гээд өөрөө сууж үзүүллээ.
Тэр мөчөөс эхлээд бид хоёрын харилцаа арай дотносч эхэлсэн. Үр дүнд нь Диана гүнж урьд өмнө хэний ч хараагүй эгэл жирийн залуу бүсгүй шиг гарсан шүү дээ. Тэр бол яах аргагүй миний амьдралдаа авсан хамгийн сайхан зургуудын нэг” гэж ярьсан байдаг.

CNN-ний сурвалжлагч: Диана гүнжийн зургийг авахдаа та ямар тактик хэрэглэсэн бэ?” гэсэн асуултад Testino: Би маш их сандарч байсан. Үнэндээ надад ямар ч бэлтгэсэн тактик байгаагүй. Би их гажиг тэнэг дуунууд сонсдог юм л даа. Тэгээд би Францын дуучин Alida-гийн CD-г аваад очсон. Сандарсан байдлаа дуртай дуугаараа дарах санаатай. Тэр хөгжмийг сонсож байхад Диана гүнж намайг тэнэг амьтан гэж л бодсон байх. Би тайван энгийн уур амьсгал бий болгохыг хүссэндээ тэнэг, тэнэг үйлдлүүд хийсэн. Одоо эргээд бодоход нүүр улаймаар. Загварын тайзан дээр моделиуд ингэж алхдаг гээд л өөрөө янз бүрээр алхаж үзүүлээд л. Гүнж ихэмсгээр инээмсэглээд л сууж байсан. Би бүр гүнжийг бүжиглэе гэсэн гээд бод доо. Тэгэхэд тэрбээр инээмсэглээд
- Чи чинь перу хүн шүү дээ, харин би англи хүн” гэсэн” гэж хариулж байжээ.
Testino 1976 онд төрсөн нутаг Перугаа орхин Англид очжээ.
Мэдээж алдар нэр түүнд тийм амархан ирээгүй.
- Би Англид ирээд тэндхийн гэрэл зурагчдыг бахдан биширдэг байлаа. Тэгээд л харсан, таалагдсан бүхнээ даган дууриах гэдэг байсан. Гэхдээ яаж ч дууриагаад нэг л болж өгөхгүй байсан. Яагаад гэвэл тэр би биш байж л дээ. 80-аад оны сүүл үеэр Францын “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактороор ажиллаж байгаа Carine Roitfeld-тай хамтран ажиллах болсноор өөрийнхөө стилийг олсон гэж боддог. Түүнээс хойш хэн нэгнийг даган дууриах шаардлагагүй болсон” гэж Testino дурсан ярьж байна. Түүнээс хойш Testino Английн эрхэм дээдсийн гэр бүлийн хамгийн хайртай гэрэл зурагчин болсон билээ.“Би эмэгтэй хүнтэй үргэлж л ойр дотно харилцаатай гэдгээ мэдэрдэг. Магадгүй энэ нь багадаа ээж болон надаас нэг насны зөрүүтэй эгч хоёртойгоо их ойр өссөнтэй холбоотой байх. Үргэлж л эгчтэйгээ цуг гадуур зугаалж, хувцас худалдаж авахад нь тусалж явдаг байсан. Би эгчийнхээ эмэгтэй найзуудтай их дотно найзладаг байлаа. Тэр үеэс эмэгтэй хүмүүсийн талаар илүү их ойлгож эхэлсэн гэж боддог юм”
Попын хатан хаан Madonna өөрөө Testino-гоор зургаа авахуулахыг хүсч ирсэн тэр өдөр гэрэл зурагчны амьдралын бас нэгэн гайхалтай өдөр байжээ
Энэ талаараа Testino: Надаар гэрэл зураг авахуулах хүсэлтэй байгаагаа өөрөө хэлсэн миний анхны үйлчлүүлэгч”. Нэрт Versace брэндийн “Vanity Fair” сэтгүүлийн хавтасны зураг авалтанд дуучин бүсгүй гэрэл зурагчин Richard Avedon-оор авахуулах ёстой байв. Харин Madonna энэ сонголтоос татгалзаж, гэрэл зурагчнаа өөрөө сонгох боломжтой эсэхийг Gianni Versace-аас асууж. Тэр үед Mario Testino fashion зураг авалтын тал дээр төдийлөн туршлагагүй нэгэн байсан ч Madonna-гийн сонголт Testino л байсан юм.
Тэр зураг авалтын тухай: Би зураг авалтаа дуусгачихаад Gianni Versace дээр үзүүлэхээр очиход тэр намайг гайхалтай сайхан үгсээр харамгүй шагнасан. Бас түүний хувцсыг харагдаж болох дээд үзэмжээр нь харуулж чадлаа гэж хэлэхэд ёстой хагартлаа баярлаж билээ” гэж Testino дурсан ярьж байв. Түүгээр ч зогсохгүй Gianni Versace “Vanity Fair” сэтгүүлийн хавтсан дээр “Versace presents Madonna by Testino“ гэж гаргаж байлаа. Mario Testino тэр үед Gianni Versace-д: Би тийм алдартай зурагчин биш болохоор миний нэрийг тавих нь тийм ч сайн хэрэг биш байх” гэж хэлэхэд тэр
Энэ бол миний сонголт, чиний биш миний ажил” гэж хэлж байсан гэдэг. Тэр зураг авалт Testino-гийн карьерт маш хүчтэй нөлөө үзүүлсэн нь ойлгомжтой.
Mario Testino өөрийн супермодель Kate Moss-ын тухай “Гэрэл зурагчны маань хувьд Kate Moss шиг модель хаана ч байхгүй санагддаг. Би олон хүний зураг авсан. Гэхдээ Kate-ийн зураг хамгийн шилдэг нь байдаг. Зарим хүмүүстэй яаж, юугаараа холбогдоод байгааг би ойлгодоггүй. Бид хоёрт хамтран ажиллахад дөхөм ямар нэгэн далд холбоо байгааг дандаа мэдэрдэг. Надад түүний гоо үзэсгэлэн, ааш зан, сайхан сэтгэл, мэдрэмж нь маш ихээр таалагддаг. Магадгүй тэр энэ дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй биш байх, миний хувьд бол хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй. Kate Moss-ыг ямар ч будаггүй, үсээ янзлаагүй хайнга үед нь харах бүртээ ямар гайхалтайг нь бахдан биширдэг”
гэж Английн “Independent” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ярьж байсан.
Өдгөө 54 настай Mario наснаасаа хамаагүй залуухан харагдана. Урам зориг, инээд баяслаар бялхаж байдаг Латин-америк цус нь ч түүнийг ийн хүчтэй байлгаж байх шиг. Тэр одоо зөвхөн хөөрхөн, сайхан эмэгтэйчүүдийн зургийг авахаас уйдсан гэнэ. Залуу байхдаа гадаад гоо үзэсгэлэн л байхад зураг авалтад хангалттай хүчин зүйл болдог байсан бол одоо Testino-гийн дуран хүний дотоод сэтгэлийн зургийг авахыг хүсдэг болжээ.
Тэр нэр алдартнуудын хүрээлэл дунд амьдардаг хэрнээ өөрөө тун энгийн
Түүнээс ямар ч алдартны зан авир үнэртэхгүй.
“Би гэрэл зураг авахдаа тийм ч гоц гойд авъяастай хүн биш. Харин надад өөр нэг авъяас бий. Би авъяастай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж чаддаг. Тэр л миний авъяас. Тэд миний дэргэд байхад би хамгийн сайн зургийг авч чадна. Сайхан бялуу хийхэд сайн өндөг, сайн гурил, сайн исгэгч байвал илүү амархан шүү дээ” гэж даруухнаар өгүүлэх энэ гэрлийн мастерын ид шид цаашаа юу бүтээхийг бид мэдэхгүй.
Гэхдээ гадарлаж байна.
No comments:
Post a Comment