2010-12-19

Хадаас

Ааш муутай, үргэлж уурлаж байдаг хүү байжээ. Эцэг нь түүнд нэг уут хадаас, алхны хамт өгөөд уурлах бүрдээ нэг хадаас хашааны модонд хадаж бай гэж.
Эхний өдөр хүү 37 хадаас хашаандаа хадсан байна. Ингээд хэдэн долоо хоног өнгөрөхөд тэрээр хэрхэн уураа хянаж байхыг аажим аажмаар сурч хашааны модонд хадах хадаасны тоо ч аажмаар буурч байлаа. Өөрийн уураа хянах нь хашаанд хадаас хадахаас илүү амар болохыг тэрээр ойлгож эхэлжээ. Эцэст нь тэр өөрийн уур бухимдлаа ч хянаж сурав. 
 
Ингээд тэрээр энэ тухайгаа аавдаа хэлэхэд аав нь түүнд уурлаагүй өдөр бүхэндээ нэг хадаасыг модноос сугалж байхыг зөвлөв.
Өдөр хоногууд өнгөрсөөр өнөөх хүү бүх хадаасуудыг сугалж дууссан тухайгаа дуулгажээ. Аав нь хүүгээ дагуулан өнөөх хашаа руу очоод “Хүү минь чи маш сайн байна. Гэхдээ энэ хашаанд гарсан нүхнүүдийг харж байгаа биз дээ. Энэ хашаа хэзээ ч өмнөхтэйгээ адил харагдахгүй байна. Уурын мунхагаар хэн нэгэнд хэлсэн муу үгс чинь яг үүн шиг шарх үлдээдэг юм даа. Үгээр хүнийг шархлуулж болно. Чи хичнээн удаа уучлал гуйсан ч энэ чинь хангалтгүй. Сэтгэлийн шарх хэзээ ч анихгүй. Үг хэлээр үүсгэсэн шарх яг л энэ хашаанд гарсан нүхнүүдтэй адил хэн нэгний сэтгэлд гүн сорви үлдээдэг юм.

No comments:

Post a Comment