Найзын тухай бичсэн нэг зүйлийн талаар дурьдахгүй өнгөрч чадахгүй нь.
Бага байхад шөнө үүдэнд гөлөг гингэнэн дуугарахад ах өрөвдөн гэртээ орууллаа. Эм гөлөг тэжээж яах нь уу? гэж дургүйцсэн ч бидэнд дассан байсан тул гаргаж зүрхлэсэнгүй. Удаа ч гүй дахиад л нэг шөнө ийм явдал давтагдаж, манайх гэдэг айл ам бүлээ хоёр эм гөлгөөр нэмлээ. Цаанаа л хөөрхөн, тоглох нь хүртэл эгдүүтэй гэж жигтэйхэн, өвөр дээрээ эрхлүүлэн аргадаж, унтуулчихаад алимны хайрцганд нь хэвтүүлдэг байж билээ.
Нохой гэдэг амьтан хүн шиг л их сайхан сэтгэлтэй, эзнийхээ төлөө төрсөн мэт. Аав маань шагнуулан шинэхэн хороололын өндөр байр луу нүүлээ. Өвөл ах, би оюутны амралтаараа ирчихээд, нохойгоо дагуулан гол руу явж, дүүгээ цанан дээр суулган баярлуулна. Дүү маань нохойндоо хайртай хүүхэлдэйн киноныхоо баатар Симбагийн нэрийг өгсөн юм.
Энэ он жилүүд ямар дулаахан байв аа. Байрныхан амар амгалан байдал алдагдууллаа гэсэн гомдол байнга ирж, бид хайртай нохойгоо хуучин байрныхаа хажуу айлд үлдээхээр шийдэн, хөршийнхөө хүүхдийг дуудан дагуулан явууллаа.
Сэмхээн цонхныхоо цаанаас харан зогсоход, эргэн харан харан явна. Эзнээ харж байгааг мэдвэл эргэж ирдэг гэж үнэн юм байна лээ, удалгүй гүйгээд л ирсэн.
Хичнээн хайртай ч гэсэн амьтан зовоож болохгүй шүү дээ. Зээр шиг цэмцгэрхэн, өндөр шар нохой болсон, үнэхээр гоё. Бид хааяа очиж эрхлүүлдэг байлаа, гэхдээ нэг өдөр л байхгүй болсон гэж сонссон.
No comments:
Post a Comment