Нэгэн өдөр мэлхийнүүд тэмцээн явуулжээ. Маш өндөр цамхагийн оройд гарах зорилготой ажээ. Маш олон мэлхий болоод найз нөхөд нь цуглажээ. Ингээд уралдаан эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд хэн нэг нь цамхагийн оройд гарч чадна гэж үнэхээр бодохгүй байлаа. Иймд тэд “хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй” гэцгээж байв.
Уралдаанд оролцож буй мэлхийнүүд дээр нь гарч чадахгүй нь гэсээр нэг нэгээрээ бууж эхэлжээ. Үзэж буй мэлхийнүүд “хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй нь дээ” гэж хашгирцгааж байв. Эцэст нь ганц мэлхийнээс бусад нь бууж өгчээ. Харин хамгийн сүүлд үлдсэн мэлхий цамхагийн оройд гарч чаджээ. Бусад нь түүнийг яаж ингэж чадсныг нь гайхав. Нэг нь тэр мэлхийнд ойртон “Чи яаж амжилтанд хүрэв ээ?” гэж асуужээ. Гэтэл нөгөө цамхаг дээр гарч чадсан мэлхий таг дүлий байжээ.

No comments:
Post a Comment