2010-12-24

Хатуухан хуультай ертөнц

Энэ хорвоог эвлүүлдэг тоглоом гэвэл
Би хамгийн гоё хэсэг нь
Элэгдэж хуучирдаггүй
Эрээчсэн ч өнгө нь гунддаггүй 
Тийм л өөдсөн дүрс байх байлаа

Энэ хорвоог надаар дүрслэвэл
Эмзэглэхдээ сэтгэл минь зөндөөн уйлчихсан ч
Эрхэмсэг зан минь гаднаа хад чулуу шиг 
Уярахдаа дотоод ертөнц минь багтаж ядсан ч
Гаднаа үл тоосон мэт шатаж буй гал

Өөрөөс минь бусдад ертөнц бэлэг барьдаг юм шиг
Өнгө нэмж л би баярладаг цэцэг

Гараас минь алдуурахдаа гунигтай байвал
Ганцхан дусал ч урсгахгүй юмсан гэж
Ганган инээдээрээ мишээл тодруулчихаад л
Гунигийг нь үдэж явуулдаг 
Өглөө шиг гэрэлтдэг нууц нь тайлагддаггүй оньсого

Өөдөсхөн дүүгээ бүдэрч унаад уйлахад
Өөрөө ч бас унаж уйлдаг
Өрөвдөж намайг аргадахад нь
Өөдөөс нь эрхлээд хоёулаа нялхардаг
Би балчирхан ертөнц

Аальгүйтэж гоёмоор санагдахад нь
Алив дүү минь хамт маяглая
Энэ ч гоё юм уу, тэр ч гоё юм уу
Эээ би олсондоо гээд багтахгүй ч
Булаалцалдаж, нуугдаж үймүүлдэг 
Дүрсгүйхэн өсч буй ертөнц

Нүүрээн будах дургүй ч
Чиний л төлөө үүнийг хийдэг
Нүд гялбам зүйлст дургүй ч
Чамд л таалагдах гэж өмсдөг
Хоёр дахь ертөнц

Дургүй зүйл надад байхгүй ээ
Дуртай бүгдэнд нь дуртай
Хэмжээ хязгаар гэж л байдаг
Хэнээс ч илүү хүсэл тэмүүлэлтэй
Хоёр дахь биет зүйлсэд л дургүй
Хувь тавилангийн эрхээр л эвлэрдэг
Хатуухан хуультай ертөнц

No comments:

Post a Comment