Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо нэлээн ялгаатай шүү. Сэтгэл дотроо болж байгаа асуудал, стрессээ хэрхэн давдаг нь хүртэл ондоо байдаг гэнэ.
Эрчүүд тулгарсан асуудлаа шийдэж байж санаа амарч, сэргэдэг харин эмэгтэйчүүд шаналгаад байгаа зүйлээ хэн нэгэнд ярьж, уудлан гаргаж байж стрессээ тайлдаг. Жишээ нь: Нөхөр нь ажил дээрээ стресстээд гэртээ ирж ном сонин уншиж, тв үзэж хэсэг хугацаанд ч болов өөр юманд сатаарч мартахыг, харин эхнэр нь тулгарсан асуудлынхаа талаар ярьж стрессээсээ салахыг хүсэж байв. Тэгээд эхнэр ярингуут нөхөр нь битүүхэндээ дургүйцэж, сонсоогүй дүр эсгэнэ, харин эхнэр нь анзаарахгүй, тоохгүй байгаад нөхөртөө гомдож эхлэнэ. Улмаар нөхрөө юм ярихыг хүсэхгүй байгааг мэдсэн ч яриулах гэж улам зүтгэдэг байна.
Тэгэхээр асуудлыг хэрхэн шийдэх нь бие биедээ хэр их хайртайгаас бус харин эсрэг хүйстнээ хэр ойлгохоос л шалтгаалдаг аж.
Эрчүүд асуудалтай үедээ:
Ямар нэгэн асуудалтай тулгарахаар хэн нэгэнд ярьдаггүй. Өөрт тохиолдсон асуудлыг шийдвэрлэхэд туслах хүн биш бол ярьж төвөг удахыг хүсдэггүй. Түүний оронд дуугаа хурааж, зөвхөн өөрийн ертөнцдөө орж, бясалгаж тулгарсан асуудлаа хэрхэн шийдэх тухайн тунгаан боддог. Харин шийдэх аргаа олсны дараа тэдний сэтгэл санаа тун ч өөдрөг болдог. Харин асуудлаа шийдэж чадахгүй бол хэсэг хугацаанд мартахын тулд сонин унших ямар нэгэн тоглоом тоглодог, машинаара давхих, бөх үзэх, сагс тоглох, дасгал гэх мэтийг хийдэг. Үүнийг эмэгтэйчүүд ингэх завтай байж намайг анзаарсангүй тоосонгүй гэж гомддог. Эрчүүд асуудалтай үедээ өөрийгөө бусдаас тусгаарлаж, мартамхай, асуулт асуухаар хариулахгүй, хайртай, ойр дотны хүмүүстээ анхаарал халамж тавихгүй, нэг л их юм бодсон хүн болж хувирдаг. Ийм үедээ мөн найз нөхдийгөө ч асуудалтай байгааг мартдаг. Учир нь тэд хэн нэгэнд туслахаас өмнө өөрийнхөө асуудлыг шийдсэн байх ёстой гэж боддог улс. Энэ байдлыг нь бүсгүйчүүд хувиа бодсон нөхдүүд хэмээн буруутгаж, эсэргүүцдэг байна.Эрчүүд хайр халамжаар бялхсан, халуун дулаан сайн хань, найз залуу байснаа маш богино хугацаанд хүйтэн хөндий, юм асуухад хариулдаггүй болж хувирдгаа огт мэддэггүй, Бусдад хэрхэн нөлөөлж байгаа талаар төсөөлөл байдаггүй. Залуу бүсгүйгээ үл тоож эхлэхээр бүсгүй нь хүндээр тусган авдаг.
Эмэгтэйчүүд асуудалтай үедээ:
Эмэгтэйчүүд стрессээс гарахын тулд итгэж болохуйц хүндээ тухайн өдөр юу тохиолдсон бүхий л зовлон бэрхшээлээ нэгд нэгэнгүй тоочиж, ярихыг хүсдэг. Эмэгтэйчүүдийн хувьд энэ нь яршиг төвөг биш харин ч хайр сэтгэл болон итгэл найдварын илэрхийлэл болдог. Бүсгүйчүүд асуудалтай байгаагаасаа огтхон ч ичдэггүй. Анхаарал халамж тавьсан, хайрлаж энхрийлсэн харьцаанд байхыг хүсдэгээр илэрхийлэгддэг. Эмэгтэй хүн өөрт тулгарсан асуудлаа сэтгэл санаа нь ямар байгаа болон түүнтэй холбоотой асуудлын талаар ярихыг хүсдэг. Энэ нь гэм биш зан. Энэ бүгдийг ярих явцдаа тэр яг юу түүний сэтгэлийг зовоогоод байгааг олж мэддэг.
Эмэгтэйчүүд ингэж л стрессээ тайлдаг. Үүнээс өөрөөр байхыг шаардах нь эмэгтэй хүн байхаа боль гэсэнтэй яг адил. Хамгийн гол нь яриаг нь сонсож, ойлгож байгааг нь мэдсний үр дүнд тайвширдаг. Өөрийн болон бусдын асуудал байхаас үл хамааран ярилцана гэдэг эмэгтэй хүний хувьд стрессээ тайлах байгалиас заяасан хамгийн эрүүл арга зам байдаг.
Эрчүүд юу гэж ойлгодог вэ?
Сэтгэл санаагаар их унаагүй мэт боловч асуудлаа яриад байвал эрчүүд өөрөөс нь зөвлөгөө хүсээд байна гэж ойлгодог. Эрчүүд бүсгүйчүүдэд зөвлөх тусам нэмж асуудал яриад л байдаг. Хоёр гурван зөвлөгөө өгсний дараа тайвшрах байх гэж эрчүүд боддог. Гэтэл зөвлөгөө өгөөд байхад сэтгэл санаа нь дээшлэхгүй байгааг ажиглаад эрчүүд зөвлөгөө нь үнэ цэнэгүй байсны дээр туслах гэсэн сэтгэлийг нь талархаж хүлээн аваагүйд нь гомддог. Яаж ч болохгүй асуудлын талаар эрчүүдэд ярих бухимдлыг нь төрүүлдэг. Жнь: Шороо шуураад хэрэг алга, бороо орохгүйн байхдаа байна гэх мэт. Эдгээр асуудлыг шийдэх арга зам бага гэдгийг мэдэж байдаг ч зүгээр л ярьж сэтгэл санаагаа амраадаг.
Мөн эрчүүд эмэгтэйчүүдийн ярьж буй зүйлээс яг юуг ойлгох ёстойг, яг юу хүсээд байгаагаа хэлэхгүйд тун ч их бухимддаг. Эмэгтэйчүүд ч гэсэн зүгээр л сэтгэл санаагаа тайвшруулах гэж ярьдаг тэрнээс биш тэдгээр асуудлыг шийдүүлэх гээд байгаа юм биш гэдгээ эрчүүдэд ойлгуулж сануулах нь тустай.
Эрчүүдийн хувьд: Бүсгүйнхээ яриаг сонсох нь өөрт тулгарсан асуудлаа мартаж сайхан сатаарал болохоос гадна бүсгүйдээ өндөр сэтгэл ханамжийг өгөх давхар ашигтай. Гэхдээ сонсож сурна гэдэг нь тэр олон асуудлыг шийдэх хариуцлагыг өөртөө оноолгүй сонсохыг хэлж байгаа шүү.
Эмэгтэйчүүдийн хувьд: Асуудалтай бодлогоширсон байх үед нь саад бололгүй ойлгож, хүлээн зөвшөөрч хандсан эрчүүдэд талархахын зэрэгцээ, асуудлаасаа хурдан гардаг. Мөн энэ үед найз нартайгаа уулзан ярилцаж, цагийг зугаатай өнгөрүүлж, дэлгүүр хэсч болно шүүдээ.
Энэ мэтчилэн эсрэг хүйстнээ сайн судлах хэрэгтэй.
No comments:
Post a Comment