2010-12-23

Ихэнх гэрлэсэн эрчүүд хуримын бөгжөө байнга зүүхээс татгалздаг гэнэ.
 
Америкийн Миссипи мужийн Жексон хотын иргэн Донни Реджестэр гэгч этгээд хурим хийсэндээ бас дахин баярлах хэрэгтэй болж гэнэ. Яагаад гэвэл хуримын бөгж нь дээрэмчдийн бууны сумнаас түүний амь насыг хамгаалжээ.
Цагдаагийн ажилтны ярьж буйгаар Реджестэрийн эртний эд зүйлс зардаг дэлгүүрт орж ирсэн хоёр эрэгтэй мөнгөний цуглуулгаа тэдэнд үзүүлэхийг хүсчээ. Тэгээд мөнгөний цуглуулгыг үзүүлэх тэр агшинд нэг эрэгтэй нь хармаанаасаа буу гарган ирж байгаа бүх мөнгөө өгөхийг тулгажээ. Сандарсан Реджестэр өөрийгөө хамгаалах санаатай зүүн гараа өргөтөл гэнэт буу тасхийсэн байна. Гэтэл гайхамшигтай тохиолдлоор бууны сум түүний зүүн гарын салаагаар орж хуримын бөгжийг оножээ. Сум амь насанд нь аюул учруулаагүй тул тэр дороо цагдаагийн газарт мэдэгдсэн байна. Хэрвээ хуримын бөгжийг нь оноогүй байсан бол тэрээр азгүйгээр амь насаа алдах байсан.
Харин түүний аз дайрахад дээрэмчний бууны сумны хагас хэсэг нь дунд хурууны маханд тогтоод үлдсэн хэсэг нь хүзүү орчмын зөөлөн эдийг шархдуулсан байсан нь амь насанд аюулгүй хэмээн эмч нар үзжээ.Тэрээр ингэж амьд үлдсэнээ бурхны аврал, хурим хийснийх нь гавъяа гэж үздэг гэнэ ээ.
Харин цагдаагийн газрынхан багагүй хэмжээний мөнгө дээрэмдэн зугатаасан гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа ажээ.

No comments:

Post a Comment