"Миний мишээл сая доллар хүрдэг" гэж Чарльз Шваб надад хэлж билээ. Одоо бодоход тэрээр жинхэнэ үнийг бууруулсан бололтой. Швабын бүхий л төрх, сэтгэл булаам байдал, хүмүүст таалагдах чадвар нь түүний цорын ганц шалтгаан байв. Түүний дур булаам инээмсэглэл нь онцгой билээ. Үйлдэл бол үгнээс илүү нөлөөтэй байдаг. Инээмсэглэл нь "Та надад таалагдаж байна. Надад аз жаргал авчирлаа. Би таныг харах дуртай" гэж хэлдэг билээ. Хүмүүс нохойд хайртай байдгийн учир энэ. Нохой тэднийг харахдаа ямагт баярлан хөөрч, үсчиж байдаг шүү дээ.
Иймд бид түүнийг харах дуртай байдаг нь мэдээж. Хуурамч инээмсэглэл бий л дээ. Гэвч тийм инээмсэглэлд хэн ч хууртахгүй. Албадсан инээмсэглэл зөвхөн гомдол төрүүлнэ. Би жинхэнэ инээмсэглэлийн тухай, таны сэтгэлд гэгээ татуулах үнэн сэтгэлийн, сайн санааны инээмсэглэлийн тухай өгүүлнэм. Хэрэв хүмүүс тантай уулзахдаа сэтгэл ханамжтай байгаасай гэж хүсвэл тэдэнтэй уулзахдаа баяр хөөрөө илэрхийлж байх ёстой. Би ажилдаа явахдаа байрныхаа цахилгаан шатны үйлчлэгчийг инээмсэглэж мэндчилнэ. Метроны тасалбарчнаас хариулт мөнгөө авахдаа инээмсэглэнэ. Удалгүй би бүх хүн над руу харан инээмсэглэж байгааг анзаарлаа. Надад гомдол гаргахаар ирж байгаа хүмүүсийг баяртай угтана. Тэднийг сонсож байхдаа инээмсэглэнэ. Бүх л учир зүйгээ амархан ололцоно.
Инээмсэглэл надад ингэж доллар авчирч байгааг ойлгосон юм. Хэрэв танд инээмсэглэх хүсэл төрөхгүй бол яах вэ? Тийм тохиолдолд юуны өмнө инээмсэглэхийг оролдоод үз. Та ганцаараа байгаа бол ямар нэгэн аялгуу аялах юмуу, исгэрч болно. Аз жаргалтай байгаа юм шиг бай, та өөрийгөө үнэхээр аз жаргалтай байгааг мэдрэх болно. Хүн бүр л аз жаргалд тэмүүлдэг. Гэвч энэ аз жаргалыг олох найдвартай ганц л арга бий. Энэ нь өөрийнхөө санаа бодлыг хянах явдал юм. Аз жаргал гадны нөхцлөөс шалтгаалахгүй. Тэрээр таны сэтгэл санааны байдлаас хамаарах агаад таны аз жаргал, аль эсвэл азгүй явдал болон таны эрхэлж байгаа зүйлээр бус харин аливаа хүчин зүйлийг хэрхэн үнэлж байгаагаар тодорхойлогдоно. Жишээ нь. Хоёр хүн ижил ажил хийж, адил хэмжээний цалин авч, нийгэмд нэг байр суурь эзэлж байвч тэдний нэг нь өөрийгөө аз жаргалгүйд, нөгөө нь аз жаргалтайд тооцдог. Яагаад гэвэл тэд аз жаргалын тухай адил бус ойлголттой. Та гудамжинд гарахдаа толгойгоо өргөж, цээж дүүрэн амьсгалагтун. Найз нөхдөө инээмсэглэн угтаж, хөөр болон гар барих хэрэгтэй. Ойлгохгүй болов уу? гэж санаа бүү зов. Өөртөө муу хүмүүсийн тухай бүү бод. Юу хийхийг хүсэж буйгаа хатуу ойлгож зорилгодоо хүрэхийг эрмэлз. Санаж явбал бүтнэ гэгчээр хүссэн зүйлээ ямагт бодох аваас нэг л өдөр түүнээ хэрэгжүүлэх сайхан боломж гарна. Авьяастай, шударга, ажилсаг хүний төрхийг байнга санаж явах аваас аажимдаа тийм хүн болоход нэн их тустай. Бодол юу юунаас ч илүү чухал. Зоримог, шулуухан, хөгжөөнтэй зан чанарыг үргэлж эрхэмлэ. Хүссэний дүнд л аливаа зүйл бүтдэг бөгөөд чин сэтгэлийн гуйлт болгон биелэгддэг билээ. Зүрх сэтгэл маань тэмүүлж буй тэр зүйлтэйгээ бид адилхан болохыг хүсдэг. Толгойгоо өргөж, эрүүгээ эгцэлж, сэргэлэн цовоо байхыг хичээцгээ. Бидний хэн маань ч бурхан байх боломжтой. Эртний Хятадууд амьдралын туршлагатай, ухаалаг хүмүүс байв. "Нүүрэндээ инээмсэглэл тодруулж чаддаггүй хүн дэлгүүр нээгээд хэрэггүй" гэсэн тэдний цэцэн үгийг мэдэхэд илүүдэх юун.
- Инээмсэглэл нь үнэ төлбөргүй атлаа ихийг бүтээдэг.
- Авч байгаа хүнийг баяжуулдаг атлаа өгч байгааг нь үгүйрүүлдэггүй.
- Хоромхон зуур болж өнгөрөх атлаа насан туршид мартагдахгүй байх нь бий.
- Гэрт аз жаргал авчирч, ажил хэрэгт тус дөхөм болж, үерхэл нөхөрлөлийг бэхжүүлдэг.
- Ядрахад амралт, гунихад гэрэл гэгээ, зовоход эм.
- Тэрээр худалдагдахгүй, гуйлгахгүй, зээлэгдэхгүй, хулгайлагдахгүй. Учир нь түүнийг өгөөмөр сэтгэлээсээ өгөхөд л сайхан байдаг.
Ингээд та хүмүүст таалагдахыг хүссэн бол "Инээмсэглэцгээ" гэсэн зарчмыг мөрдлөг болгоорой.

No comments:
Post a Comment