БИЕ БИЕНЭЭ ОЙЛГО
Гэр бүлийн амьдралын аз жаргал нь хосуудын жинхэнэ чин үнэнч хайран дээр тогтдог. Гэр бүл халуун дулаан харилцаа, халамж, хайр энхрийллээр дүүрэн байхын тулд бие биеэ ойлгох нь хамгийн чухал. ХАЙРЛА, БОЛОМЖ ОЛГО
Гэр бүлийн хоёр өөр ахуй нөхцөлд өсөж хүмүүжсэн учраас нэг нэгнээ сонирхох сэжүүр болж өгдөг боловч удаан хугацаанд хамт амьдрахаараа дутагдалтай зан чанаруудаа олж харцгаадаг. Харин энэ үед бие биенээ ойлгож байгаагаар нь хайрлах хэрэгтэй. Учир нь нэгэнт төлөвшсөн хүмүүжлийг өөрчлөх нилээд төвөгтэй, гагцхүү чин сэтгэлээсээ хайрласнаар гэр бүлийн аз жаргалыг бий болгоно. Хайр гэдэг хоёр хүн бие биенээ хүндэтгэсэн хүндлэл, итгэлээс үүсдэг.НЭГЭН ЗҮГ ХАР
Францын их зохиолч Антуан де Сент-Экзюпери: “Гэр бүл гэдэг өөд өөдөөсөө харахын нэр биш нэгэн зvгт харахыг хэлнэ” гэж хэлсэн байдаг. Итгэл, нэгдмэл зорилго, сонирхол харилцан хvндлэл бишрэл нь насан туршийн жинхэнэ хайрын vндэс юм. Харин эсрэгээрээ нэг нэгнээ үл ойлгон шүүмжлэх нь их хор уршигтай. МАГТАН САЙШАА
Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн гадаад өнгө үзэмжиндээ хандах хандлага өөр өөр, эрэгтэй хүн юу өмсөж байгаагаа нэг их тоохгүй цэвэрхэн л бол болоо гэж боддог бол эмэгтэйчүүд үргэлж бусдад сайхан харагдахыг хүсдэг. Тиймдээ ч гэр бүлийнхээ хүний анхаарлыг байнга татаж байхыг эрмэлздэг нь нууц биш. Харин энэ хүслийг нь эрчүүд ихэнхдээ ойлгодоггүй бөгөөд өөрийнх нь анхаарлын төвд байхын тулд хийсэн хүчин чармайлтыг нь олж харахгүй байх тохиолдол олонтаа. Энэ мэт энгийн зүйл дээрээс эмэгтэйчүүд гомдож эхэлдэг ба ийм байдал үүсгэхгүйн тулд гэр бүлийн хүнийхээ сайн талыг чин сэтгэлээсээ биширч, магтан сайшааж байх хэрэгтэй.САЙХАН ҮГС ХЭЛЖ БАЙ
Хайр сэтгэлтэй хосуудад халамж анхаарал нь хамгийн чухал үүрэгтэй. Ялангуяа эмэгтэй хүн байнгын халамж анхаарлыг хайртай залуугаасаа хүсэмжилж байдаг. Харин үүнийг ойлгодог эрчүүд тун цөөхөн. Эрэгтэй хүний санаанд оромгүй багахан зүйлд эмэгтэй хүн баярладаг бөгөөд хайр халамж, энхрийлэл шингэсэн сайхан үгс хэлэхэд л хангалттай. Ийм үгийг хааяа нэг хэлж, дуртай амттан эсвэл дуртай зүйлийг нь бэлэглэж байх нь гэр бүлийн харилцаагаа халуун дулаан уур амьсгалтай болгохоос гадна бат бөх холбоог бэхжүүлж байгаа нэг арга юмЭЕЛДЭГ ЗӨӨЛӨН ЗАН
Сайхан харилцаа үүсгэх түгээмэл аргын нэг эелдэг зөөлөн зан юм. Харин энэ аргыг бид дотны хүмүүстээ ашиглаж чаддаггүй бөгөөд тэдэнтэй дотно сайхан харилцахын оронд уурлаж бухимдах нь олон байдаг. Гэр бүлдээ жаргалтай сайхан амьдралыг хүсэж л байвал эелдэг зөөлнөөр харилцах нь уур амьсгалыг сайхан болгож өгдөг. Хайрлан халамжлан, асрах нь тэдний хувьд маш том аз жаргал бөгөөд эргээд өөрөө ч тэр их аз жаргалыг мэдрэн харилцан бие биенээ хайрлан гэр бүл халуун дулаан уур амьсгалаар дүүрэх болно. Энэ үед л аз жаргал гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрэн сэтгэлийн амар амгаланг эдлэнэ.АРИУН ЁС ЖУРАМ
Гэр бүлийн амьдралын оршин тогтнох эх үүсвэр нь хайр болон бэлгийн харилцан зохицол юм. Хүмүүсийн хүндлэн дээдэлж мэдэж байвал зохистой зүйл бол эр эмийн хамгийн дээд харьцаа, ариун ёс журам юм. Энэ ариун ёс журмыг сахин бие биедээ үнэнч байх нь эхнэр, нөхрийн үүрэг бөгөөд энэ үүргээ зөрчихгүйн тулд ойлгон мэдэрч, хамтдаа аль болох их цагийг өнгөрөөн ярилцах нь зөв зүйтэй алхам юм.
No comments:
Post a Comment