2010-12-21

Хуруугаар тань шинжие

Хүнд өөрийн заяа тавилан явах ёстой зам гэж байдаг аж. Энэ бүгдийг урьдчилан мэдэхэд алганы хээ, гарын хурууны зураас тусалдаг аж.
1910 оны үед Парисын Монмарт дүүргийн нэгэн гудамжинд хоёр зураач залуу мөрөн дээгүүрээ даавуун хар алчуур тохсон цыганд гарын алгаа харуулан мэргэлүүлэхдээ, үзмэрчээ дооглон инээж, тэр ч байтугай, хүүхнийг гараас нь чангааж уурыг нь хүргэсэн байна. Тэгтэл мөнөөх цыган хүүхэн тэдний араас дуудан зогсоож, Би та нарт байгаа үнэнийг хэлье. Бурхан та хоёрыг ивээх болтугай гэж хэлсэн гэдэг. Мэргэч хоёр залуугийн нэгийг нь богино настай, нүд анихдаа их зовно гэсэн бол нөгөөг нь 90 гарна, гэхдээ сүнс нь амрахгүй амьдралын сүүлчийн өдрүүдийг жаргалтай өнгөрөөнө хэмээн мэргэлжээ.
Өөрийг нь шоолсон учраас цыган хүүхэн ингэж бэлгэ дэмбэрэлгүй юм ярилаа гэж болсон явдлын талаар зүггүй залуус өөр хоорондоо яриад өнгөрчээ.  


Тэд бол Италийн нэрт зураач Амедео Модильян, Испанийн алдарт Пабло Пикассо нар байсан юм. 
Цыгантай уулзаж явах үедээ тэд залуухан алдар цууд гарахаа төсөөлж ч явсангүй. Гагцхүү залуугийн хүсэл зорилгодоо хөтлөгдөн зураг зурж, аяга шар айрагны мөнгө олох аргаа хайж явсан гэдэг. Харин тэр явдлаас хойш олон жилийн дараа Амедео Модильяныг 36-тай нас барахад нь цыган хүүхний хэлсэн үгийг эргэн санасан аж. Модильян уушигны хорт хавдар тусч, өөд болохынхоо өмнө маш өвдөж шаналсан гэдэг. Тэр өвчнөө намжаахын тулд үе үе архи уудаг байсан хэдий ч нэмэр болсонгүй. Харин Пабло Пикассо 92 хүрсэн хэдий ч гэрээслэлээ бичилгүй ертөнцийн бусыг үзүүлжээ. Түүнийг бараг амьсгаа хураасан өдрөөс нь эхлээд өнөөдрийг хүртэл Пикассогийн олон авгай, янаг амрагийн холбоотой явсан хүүхнүүдээс нь гарсан хүүхдүүдийн хооронд өв эзэмших хэрүүл зарга тасрахгүй байгаа гэнэ. Мөн Пикассо өөд болохоосоо өмнө өөрөөсөө бараг дөчөөд насаар дүү хүүхэнтэй гэрлэж, түүнийхээ халамж анхаарал дунд амьдарч байжээ. 

Судлаачид, хүний амьдралын өнгөрсөн, одоо, ирээдүйг гарын зураас, алганы хээнээс мэдэж болно гэж үздэг
Эхлээд хүний гарыг ажиглаж, онцлог шинжээр сонжих нь бий. Ер нь эртнээс хүнд гарын алгаа хамаагүй харуулж болохгүй гэж өвөг дээдэс хэлж, захиж иржээ. Аливаа хүний гарын хурууны зураас алганы хээ өөр хоорондоо адилгүй байдаг. Алганы хээгээр мэргэлэх анхны ном 1887 онд гарсан аж. Тэр цагаас хойш энэ нь шинжлэх ухаан болон хувирчээ. Хүний гарын алганд тоо томшгүй том жижиг олон зураас байдаг. Тэднийг шугам хэмээнэ. Тэр зураас нь огтлолцолтой, хээ угалз мэт харагдах нь бий.
Ширүүн алга

Эрч хүчтэй хүн. Ийм хүмүүс ихэнхдээ зоримог, алдахаас айдаггүй аж. Тэдний алга голдуу хуурай, хүнтэй гар барихдаа хүртэл чанга байдаг.
Зөөлөн алга

Үлбэгэр сул доройн шинжийн тэмдэг. Гэхдээ ийм хүмүүс тусч, өрөвчхөн байдаг. Тэд гомдомхой, бас өгөөмөр сэтгэлтэй байна.
Зузаан алга

Ийм алгатай хүн нэлээд хувиа бодсон аминчхан нэгэн аж. Тийм хүн зөвхөн албан тушаал ахих, өөрийнхөө нэр төрийг бодох, сэтгэл санаагаа тайван байлгахыг эрмэлздэг байна. Бусдыг хайрладаггүй. Хайр дурлалдаа туйлбартай ханддаг.
 
Хэн нэгнийг гарын алгаар мэргэлэхдээ хуруунуудыг нь сонждог аж
Уян хатан хуруу
Эзэн нь аливаад зохицох чадвартайн шинж. Ямар ч нөхцөл байдлаас өөрийгөө зөв авч гарч чадна. Ийм хүмүүс ихэвчилэн зальжин байдаг аж.
Уян биш хуруу

Өсөрхүү зантай, бусдыг уучилахын оронд, нэгийгээ үзэж байж л санаа нь амарна. Тэд өөрт нь таагүй зүйл хийсэн хүнийг хэзээ ч мартахгүй.
Шулуун хуруу

Чөлөөтэй бие даасан байдлын илэрхийлэл. Тэгш хуруу авьяастайн шинж. Ийм хүмүүс ихэвчилэн ой сайтай байдаг.
Муруй хуруу

Энэ нь ихэвчлэн муйхар зантай, боловсрол муутайг илэрхийлдэг.

Хумс нь хүний зан авир, эрүүл мэндийн илэрхийлэл байдаг
Том хумс - Чимээгүй тайвны илрэл
Том хумстай хүмүүс хорслоос болж зовдоггүй. Тэднийг сэргээж сэтгэлийг нь илчлүүлэхийн тулд өдөөн хатгах нь чухал. Тэд биеэ барьж, чимээгүй тэвчээртэй байдаг.
Урт хумс - Чадвартайн шинж

Урт хумстай хүмүүс хэрэв хумснууд нь хэтэрхий нарийн биш бол тэд биеэ барих чадвартай байдаг. Ямар ч тохиолдолд дүрсхийн асахгүй.
Богино өргөн хумс - Мэдрэмжийн илэрхийлэл

Мэдрэмж сайтай хүмүүс. Тэднээс өөрийгөө хянаж, цовоо байлгахыг шаардах нь чухал.
Улаан хумс - Ходоодны үйл ажиллагаанд өөрчлөлт орсны шинж

Хумсны өнгө эрүүл мэндийн байдлыг харуулдаг. Хумсны цаанаас улаан өнгө давамгайлж байгаа эсэхийг анзаарах нь чухал. Энэ нь хоол боловсруулалт муудаж, ходоодны үйл ажиллагаанд өөрчлөлт орсоны шинж.
Хумсны дээрх цагаан хагас сарнууд-цусны эргэлт муудсны шинж.

Энэ нь хумс тэжээлгүй болж, цусны эргэлт муудсаныг илэрхийлдэг. Хумс ерөөсөө хагас саргүй байвал сайн. Гэхдээ энэ нь ховор.

Бичгийн хэлбэр чинь таныг ямар хүн болохыг бусдад мэдээлдэг байхад гар хурууны хэлбэрээр ч мөн шинжиж болно
1. Гоё нарийнхан хуруутай гар 
Маш ховорхон тохиолддог. Тэд нэг шийдвэл аливаа зүйлд тууштай хандаж чаддаг. Гэм нь жаахан гомдомтгой. Бас огцом дүрсхийн уурладаг боловч амархан тайвширдаг. Хүүхэд шиг мөрөөдөмтгий. Өөрийгөө бусдад үнэлүүлж чаддаг, ёс журамтай хүн.
2. Бүдүүн өргөн хуруутай том гар
Хурууны үзүүр нь өргөн бол нэг загварт баригдалгүй чөлөөтэй сэтгэдэг хүмүүс. Ажил хэрэгч чанар нь тэдний давуу тал. Манлайлагч байх дуртай. Аливаа зүйлийн санаачлагыг гартаа авахыг хүсдэг. Гэм нь хэрүүлч талдаа.
3. Урт хуруутай том гар
Энэ ангилалд багтсан бол та тун ч хашир нэгэн байх нь. Гэхдээ эргэлзсээр байгаад аливаа зүйлээс хоцордог гэм бий. Аливаа зүйлд сэтгэлийн хөөрлөөр бус ухаанаараа хандаж, шийдэж чаддаг. Дэг журамтай, нямбай хүмүүс.
4. Хурууны үзүүрээрээ нарийхан гар
Ихэвчлэн урлаг соёлын хүмүүс энэ ангилалд багтдаг. Хэнтэй ч эвээ олж чаддаг нийцэрхүү хүн. Гэм нь сэтгэлээр унадаг, шантрамхай энэ зан ажил хэрэгт нь нөлөөлөх гээд байдаг. Тайван амгалан зантай боловч үе үе адгах дуртай. 

No comments:

Post a Comment