2010-12-21

Т.Очирхүү - Эмүжинд

Чамаас би бүсгүй шүлэг хүснэ

Чармай нүцгэн өрнийн зураг шиг шүлэг хүснэ
Чанд алсад дорнын бурхан шиг шүлэг хүснэ

Гангар гунгар яриа шиг чинь шүлэг хүснэ
Ганцхан сонсоод цээжлэх шүлэг хүснэ

Чанд алс Занабазарын Дарь эх шиг шүлэг хүснэ
Чамаас би бүсгүй шүлэг хүснэ ээ

No comments:

Post a Comment