Хаалгаар арай ядан тэмтчин орох залуу бүсгүйг автобусны зорчигчид их л өрөвдөнгүй харцгаана. Түүнийг Сузан гэх бөгөөд эмч нар буруу онош тавьж эмчилснээс 30 гаруйхан насандаа хараагүй болж нэг л мэдэхэд уур уцаар бухимдлын ертөнцөд унасан юм. Хөөрхий бүсгүйд энэ ертөнцөд харах мэлмий түших тулгуур болж үлдсэн цорын ганц хүн нь хайрт Марк байлаа. Тэрээр агаарын цэргийн армид алба хаана.
Сузаныг хараагүй болоход түүний сэтгэл нь ихэд гутарсан боловч эхнэрээ өөртөө итгэлтэй биеэ даасан эмэгтэй болоход нь туслах ёстой хэмээн Марк эрс шийджээ. Сузан шинэ амьдралдаа өдөр ирэх тусам аажим аажмаар дасаж байв. Орон гэртээ байгаа айлын эзэгтэй хойно ойр зуурын ажлыг хөнгөхөн хийчихдэг боллоо. Тэр нэг үеэ бодвол хараагүй байна гэдэг тийм ч хэцүү зүйл биш болохыг ухаарч эхэлжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам бие биенээ улам их хайрлан халамжилж аливаа зүйлийг хамтарч хийдэг болжээ.
Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр Сузан ажилдаа орох цаг нэгэнт болжээ. Эрүүл саруул байх үедээ ажил гэрийнхээ хооронд хол ч гэсэн автобусаар явж болоод л байдаг байсан. Харин одоо хараагүй болсон бүсгүйд ажил руугаа явах гэдэг хар дарсан зүүд мэт санагдав. Иймээс Марк өглөө бүр эхнэрээ ажилд нь хүргэж өгдөг боллоо. Сузан нөхөртэйгөө үргэлж хамт очиж ирдэг болохоор сэтгэл нь тайван байдаг байв. Харин ингэж их анхаарч халамжлах нь ямар ч үр дүнгүй бөгөөд өөрөөс нь дэндүү их хараат болж байгаад Маркын сэтгэл их зовниж байлаа. Тиймээс өөрөө биеэ дааж сурах талаар түүнд хэрхэн яаж ойлгуулах вэ? гэж залуу өдөр бүр бодно. Нэгэн орой Марк эхнэртээ өөрийн бодлоо хэлэхэд Сузан ихэд цочирдон:
- Чи намайг мэдэж байна уу? би чинь сохор хүн шүү дээ. Хаашаа явж байгаагаа яаж мэдэх юм бэ удахгүй чи намайг орхиод явахад би гэдэг хүн хэрхэн амьдарна даа хэмээн бухимдан уйлав.
Эхнэрийгээ ингэж хэлэхэд Марк их өрөвдсөн боловч:
- Би чамайг ажилдаа өөрөө явж чаддаг болтол чинь автобусаар хамт явах болно гэж хэллээ. Ингээд 2 долоо хоногийн турш Марк цэргийн дүрэмт хувцасаа өмсөн эхнэртэйгээ хамт ажилд нь очиж ирж байхдаа хараанаас бусад мэдрэхүйгээ ашиглан орчин тойрныхоо баримжааг яаж олох талаар мэддэг бүхнээ зааж сургав. Мөн ажилд нь хүргэж өгдөг автобусны жолоочтой танилцуулж өглөө бүр нэг суудал хадгалж байхыг захижээ. Хэрвээ хүн өөрөө хичээж зүтгэвэл ямар ч бэрхшээлийг даван туулж чаддаг жамтай. Ингээд нэгэн өглөө Сузан эртлэн босож ажилдаа ганцаараа явлаа. Анхны өдөр түүнд юм бүхэн хэцүү байсан ч өдрөөс өдөрт сайжирсаар алхаа гишгээ нь хүртэл хөнгөн шингэн болж бүхнийг хийж чаддаг болсон юм. Нэг өглөө Сузан ажилдаа очихоор автобусанд суухад жолооч түүнд хандан:
- Бүсгүй та их азтай хүн юм гэж хэлэв.
- Хараагүй хүн яагаад азтай байдаг билээ хэмээн Сузан асуухад:
- Хараагүй хүн яагаад азтай байдаг билээ хэмээн Сузан асуухад:
- Өдөр бүр таныг автобусаар явахад цэргийн дүрэмт хувцастай нэг сайхан залуу байнга дагаж ирээд гудамжаар ажилдаа хүрэх хүртэл чинь алсаас харж ажил руугаа ормогц гараараа үнсэлт илгээчихээд л яваад өгдөг юм даа гэлээ.
Ингэж хэлэхэд Сузаны нүднээс баярын нулимс мэлмэрч эхэллээ. Тэрээр нөхрийгөө ямар их ухаалаг тэвчээртэй өөрт нь дэндүү их хайртай халамжтай үнэнч хань болохыг энэ үед ухаарчээ. Бүсгүй их азтай хүн юм. Бурхан түүнд харах нүднээс илүү сэтгэлийн нүд ханийн тэнгэр заяажээ.
Ямар сайхан хайр вэ? уншиж байхад нүднээс нулимс цийлэгнэж маш их хайранд нь баярлаж байлаа. Хүн хүнээ хайрлах шиг сайхан зүйл гэж хаа байхав.
No comments:
Post a Comment