Уур ба үзэн ядалтыг бүтээлчээр гаргахын тул бид юу хийж чадах вэ?
1. Томчуул хүүхдүүддээ ууртай байвал юм хэлэхээсээ өмнө арав тоол гэж зөвлөдөг.
Энэ нь өнөөдөр ч сайн арга, учир нь энэ хугацаа бидний эрүүл ухаан буцан ирэхэд, дахин бодитоор сэтгэх чадвартай болоход хангалттай байж болох юм.
Энэ нь өнөөдөр ч сайн арга, учир нь энэ хугацаа бидний эрүүл ухаан буцан ирэхэд, дахин бодитоор сэтгэх чадвартай болоход хангалттай байж болох юм.
2. Тухайн үед уурыг чинь хүргэсэн юмны эсрэг юу ч хийж чадахгүй бол гадагш гар, гүй, хөдөл, өөрийгөө ядраа.
Гэрийн үйлчлэгч ууртай байхдаа хивсүүдийг илүү сайн гүвж байв. Хивснүүдэд бус, харин өөрийг нь шударга бусаар загнасан эрд уурласандаа тэр. Түүний бие нь цохиход, нүдэхэд, тэмцэхэд бэлэн болжээ. Дотроо хуралдсан уурын эсрэг примитив хүнээс хавьгүй соёлтой байдлаар илүүдэл энергийг үрж дуусгах хөдөлгөөн, физикийн хүчлэлээс сайн арга байхгүй.

3. Цус хөөргөсөн, бид өөрчилж чадамгүй байдлууд амьдралд мэдээж байдаг.
Ийм тохиолдол олон биш, гэхдээ бий. Эдгээрийн тухай “зовлонг нь тэвчих хэрэгтэй загалмай”-тай адилаар ярьдаг, бид үүрч сурцгаах хэрэгтэй. Бид чадваргүй гэдгээ мэдэх нь тэдэнтэй найрамдалтай амьдрахад тусална. Гэтэл бид өөрчилж чадах уцаар төрүүлэгч байдлууд ч бас байна. Ганц ухасхийгээд өөрчлөх аргагүй, шууд л үзэлцэх боломжгүй байж болно, харин хамгийн жижиг боломжийг ч гэсэн хараад хөдөлбөл, хийж эхэлбэл тустай. Энэ нь мэдрэмжүүдээ үйл хэрэгт шилжүүлэх бололцоо бидэнд олгоно.
Карри Неишн алхогол ба баруудыг үзэн ядаж уудаг дугануудыг бут нураахаар сүх барихдаа авгайн мунхаг довтлолоор уураа гаргаж байв. Энэ нь хоол боловсруулалтанд нь сайнаар нөлөөлсөн нь дамжиггүй, харин тавьсан зорилгодоо ойртсон эсэх нь юу л бол. Yл таних Алхоголч хөдөлгөөн хамаагүй тайван аргуудыг хэрэглэж, гэхдээ илүү үр дүнд хүрч байна.
4. Сөрөг мэдрэмжүүдээсээ болж бид өөрсдийгөө гэмтэйд бодож болохгүй.
Өлсгөлөн байхдаа, эсвэл бэлгийн хүсэлд автсан үедээ эрүүл хүн өөрийгөө гэмтэйд боддоггүй. Уур, үзэн ядалт, хилэгнэл, өлсгөлөн ба секстэй адилхнаар бид өөрсдийнхөө сайн сайхны тулд гаргахад зориулагджээ. Хэрэв үүнийг ухаантай хийвэл тэдгээр нь бидний амьдралыг дээшлүүлэх агуу зэвсгүүд юм.
Листер, Пастеур болон анагаах ухааны бусад томчууд бидний эрүүл мэндийг аюулд учруулагч бичил биетнүүдийг устгахаар ажиллаж байв. Тэдгээрийг үзэн ядаж байсан тул устгахаар зорьж байлаа. Энэхүү үнэн голын үзэн ядалт нь хүний биеийг сүйтгэгчдийн эсрэг тэмцэхэд нь тэдэнд хүч өгч байжээ. Эрч хүчтэй үйлдэхэд идэвх зүтгэл хэрэгтэй. Харин буруу зүгт чиглэсэн буюу буруугаар гаргасан идэвх зүтгэл биднийг инээдтэй байдалд оруулж мэднэ. Дон Кихотыг л санацгаая! Гайхамшигт баатар, гэхдээ бидний хэн нь ч түүн шиг байхыг хүсэхгүй.
5. Бөх бат үнэлэмжийн дэгтэй, дүн нуруутай хүмүүс тодорхой үзлүүдийг, үйлдэхүйнүүдийг үзэн яддаг, гэхдээ энэ үзэн ядалт нь тэрхүү үзлийг өөрийн гээд байгаа, эсвэл тийм үзэн ядмаар биеэ авч яваа хүмүүс рүү нь халихгүй байхыг анхаардаг.
Энэ харин ердөө ч амаргүй. Дарангуйлагчийг үзэн ядалгүйгээр дарангуйллыг үзэн ядах маш хэцүү. “Гэмт хэргийг үзэн яд, харин гэмт хэрэгтнийг бүү жигш!” Энэ бол эрүүлээр сэтгэдэг хүн бүхний хичээх ёстой үлгэр жишээ билээ.

6. Зөвхөн үзэн ядах нь хангалттай биш гэдгийг үргэлж санах хэрэгтэй.
Ядаж муу муухайг үзэн яддаг шигээ сайн сайхныг хайрлах хэрэгтэй. Дэндүү их үзэн ядалт бидний мөн чанарыг эвддэг. Дэлхий дээр жинхэнээр үзэн ядвал зохилтой өчнөөн юм байхад төрөл нэгт хэн нэгнийг үзэн ядах нь тэнэг хэрэг. Yзэн ядалт ба уур хүмүүс дээр хэрэглэхэд зориулагдаагүй билээ. Тэдний зориулалт нь бид өөрсдийнхөө болон нийгмийн дэвшил хөгжлийн төлөө зүтгэж байхад бидэнд дэмжигч хүчин болон үйлчлэхэд оршино.

No comments:
Post a Comment