Нэгэн бясалгагч голын хажууд бясалгалаа хийн сууж байтал залуухан хөвгүүн түүнийг үймүүлэн ийнхүү хэлж гэнэ.
- Мастер, би таны шавь болохыг хүсэж байна.
- Яагаад?
хэмээн бясалгагч асуутал тэрээр хэсэг зуур бодолхийлснээ
- Яагаад гэвэл би бурхан олохыг хүсч байна гэж тэрээр хариулжээ.
Бясалгагч босож ирэн түүний хүзүүнээс барин толгойгоор нь голын ус руу дүрж гэнэ. Түүний толгойг 1 минут орчим усанд дүрсний дараагаар тэрээр тийчлэн гарахын түүс болж байлаа. Эцэст нь бясалгагч түүний толгойг уснаас гаргаж автал тэрээр хахаж цацан арай ядан амьсгалж байв.
Эцэст нь түүнийг хэвийн болоход нь бясалгагч түүнээс
- Усан доор байхад чиний хамгийн их хүсэж байсан зүйл чинь юу вэ гэдгийг надад хэлээч хэмээн тэрээр хэлжээ.
- Агаар хэмээн өнөөх залуу хариулав.
- Сайн байна. Одоо гэртээ харь. Тэгээд хэзээ чи бурханыг тэр агаар мэт хүснэ, тэр цагтаа над дээр эргэж ирээрэй хэмээн хэлжээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
- Агаар хэмээн өнөөх залуу хариулав.
- Сайн байна. Одоо гэртээ харь. Тэгээд хэзээ чи бурханыг тэр агаар мэт хүснэ, тэр цагтаа над дээр эргэж ирээрэй хэмээн хэлжээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
No comments:
Post a Comment