2010-12-27

Херберт Винстон Хансен - Амьдралын нууц №04

Yнэмшлийн хүч
Имиль Куюү авто үнэмшлийн тухай нэгэн ном бичснээс хойш олон жил өнгөрчээ. Түүний рецепт нь хүмүүс байнга өөртөө “Бүх өдөр, бүх талаар надад улам улам сайхан байна!” гэж давтах хэрэгтэй ажээ. Энэ нь олон хүнд тус болсон нь эргэлзээгүй, үр дүнгийн талаас нь харвал харин ийм үнэмшүүлэл дэндүү ерөнхий бөгөөд бүрхэг. Тэгэхээр хангалттай тодорхой биш. Бидний оюун ухаан ойлгомжтой болоод тодорхой зорилгуудыг гүйцэлдүүлж байгаа үед л үр дүнтэй ажиллана. Амьдрал дээр бүдэг бүрхэг зүйл дэндүү их байх бөгөөд дээр нь бид тодорхой бус зорилгуудаараа улам баримжаагүй болгох ажээ. Бид юмсыг хурц тод хүрээтэйгээр харах хэрэгтэй. Хэрэв бүх өдөр, бүх талаар илүү урагштай байцгаахыг хүсч байгаа бол яг юун дээр тэгээд яаж урагшлахаа сайтар бодох хэрэгтэй.

Yнэмшлүүд мэдэхүй оюунд нөлөөлдөг, гэхдээ үлмэдэхүйд бүр ч хүчтэй нөлөөлнө. Зөв ба үнэн эсэхийг нь бид шалгаагүй бодол санаанууд үнэмшлийн замаар түүнд байнга нэвтэрдэг. Yлмэдэхүй үнэмшлүүдэд зөвхөн нээлттэй байгаад зогсохгүй тэдгээрт шүүмжгүйгээр захирагддагт аюул байгаа юм. П.Т.Барнум өөрийн намтартаа Коннектикут муж улсын Бетелд урьдын тэр он жилүүдэд сүмийг халаах нь бурхны ёсыг зөрчсөн болох тухай бичсэн байдаг. Олон жилийн турш бээрч, зовсны эцэст нэгэн сүжигтэн зуух байрлуулахыг санал болгожээ. Бурхны ёсонд харш саналыг үнэмлэхүй олонхи буруушаасан бөгөөд хүмүүс дахин нэг жил даарч, хөрч явжээ.

Дараа нь харанхуйгаар дайралт, стереотипийн ханыг эхний удаадаа нэвтрэх чадваргүй байдаг зөв санаануудад ерөнхийдөө тохиолддогчлон асуудлыг дахин гаргаж иржээ. Хүмүүс тэр чигээрээ сэдэвт татагдсан байв. Хаа сайгүй энэ тухай ярилцацгааж байлаа. Мухлаг дэлгүүрт, залуусын үдшийн уулзалт, оройн цугларалтан дээр. Залбиран сүсэглэж туулайн чинээ юмыг уулын чинээ болгохоор оролддог шигээ хүмүүс уншлага залбиралдаа хүртэл энэ тухай оруулж байв. Эцэст нь олонхийн саналаар зуух байрлуулахаар шийдэцгээжээ.
Зуухтай болсон эхний бүтэн сайнд хоёр хөгшин эмэгтэй агаарыг дэндүү муу байна хэмээн бие нь муудсан тул тэднийг сүмээс авч гарахаас аргагүй байлаа. Харин тэд дорхноо ухаан орцгоосон. Хоёр метр урттай яндан олж чадаагүй тул зуухыг ердөө ч галлаагүй байсан тухай тэдэнд хэлсний дараа үнэхээр тэгэхээс ч өөр арга байсангүй. Энэ явдал үнэмшил тийм ч бодит хандлагатай бус оюунд нөлөөлвөл ямархуу хүчтэй байдгийн сайхан жишээ юм.

Бидний үлмэдэхүй үнэмшилд захирагдахаас ондоог хийж чадахгүй, харин хэрэв бүх зүйлийг шүүмжгүйгээр хүлээж авбал эмгэнэлд өртөх аюултай. Бид бодол санаагаа тал бүрээс нь харсан шүүмжит задлан шинжлэлээр бий болгох хэрэгтэй, буудайны хогийг буудайнаас ялгах хэрэгтэй. Олон хүн усан онгоцны зомгол мэт замхарцгаана. Юу ч сонссон, шүүмжгүйгээр хүлээж авна, тэгээд түүнийхээ дагуу амьдарцгаадаг. Тэднийг дайран буй үнэмшлүүдийг хянан шалгаж ялган хаяхыг оролдох ч үгүй. Хүмүүсийн олонхи урьдчилан бэлтгэсэн “нийтийн санал бодол”-ын давалгаанууд дээр шидэгдэн явдаг гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй. Улс төрийн тухай, шашны болон ёс суртахууны тухай тэдний үзэл баримтлалууд нь төрөл бүрийн эмх цэгцгүй үзэл санаануудын үр дүн юм. Яг л, усан онгоцны хаашаа явах нь далбааг онох салхины цохилтын дагавар мэт. Гэтэл ямар нэгэн онгоцонд зөвхөн далбаа ба олон янзын чиглэлтэй салхи бус, харин хүндийн жин, залуур болон ахмад ч хэрэгтэй байдаг билээ. Хэрэв биднийг дайрсан үнэмшлүүдийг эргүүлж хянаж байхгүй бол, хэрэв санал бодлуудын ямар ч хамаагүй салхи далбааг маань үлээхийг хүлцэх ахул бид урсгалд автсан зомголууд болон хувирч мэднэ.

Шийдэх арга зам нь Жеймс Тюрберийн “оюун ухаанаа тайван байлга!” гэсэн зөвлөгөөг дагах бус. Шийдэх арга зам бол зөв сувгууд татан, бүтээлч хэлбэрээр үнэмшлийн хүчийг нээх. Ерөнхийдөө бид үлмэдэхүйн хүлээж авсан ямар ч төсөөллийг үйлдэл болгон хэрэгжүүлэхэд бэлэн байдаг. Жирийн үед “хорхойд ч хор хүргэж эс чадах” хөвгүүд дайн тулаанд эргэлзэлгүйгээр хөнөөдгийг юугаар тайлбарлах вэ? Хариулт тодорхой тэдний үлмэдэхүй хөнөөхийн шаардлагыг хүлээж авсан ажээ.

Хэрэв бид үнэмшлийн хүчийг ойлгож нээн гаргахыг хүсч байгаа бол юунд хүрэхийг зорьж байгаагаа тодорхой харах хэрэгтэй. Төсөөлөл нь үнэмшмээргүй их бүтээх хүчтэй байдаг, иймд хэрэв бид хийх юмаа урьдаас төлөвлөж, ингэснээрээ үлмэдэхүй бидний зорилгыг өөрийн болгож авах боломж бүрдүүлбэл бид агуу ихийг бүтээж чадна. Ухаантай амьдралын нэг чухал нууц нь хувийн шинж чанарын мэдэгдэлгүй нөлөөлөгч хүчүүдийг мэдэж удирдаж сурахад оршино. Ингэх боломжтой гэдэгт өнөөдөр цөөн хүн итгэдэг байх. Бид өөрсдийнхөө айдас, эргэлзээний золиосууд юм. Ямар нэгэн асуудал гарахад хамгийн түрүүнд шийдэж чадахгүй байх гэж толгойд орж ирнэ.

Урсгалд үл автагч, үе үеийн моод болсон ухаан санааны “салхины цохилтуудад” өртдөггүй, санаа бодлуудын холимог, олон тохиолдолд агрессив дайралтууд ийш тийш нь тэднийг түлхэхийг зөвшөөрдөггүй хүмүүс л өөрсдийнхөө амьдралаас хамгийн ихийг гаргаж ирж чаддаг билээ. Тэд амьдралынхаа эзэд нь бөгөөд үлмэдэхүйгээ гартаа улам бүр чанга барьж байхыг хичээдэг. Тэдний онгоцонд хүндийн жин, залуур бий, тэгээд өөрсдөө ахмадууд нь юм.

Мөнхөд гялалзагч одод болон Капе Кодын цагаан сүм мэтийн чиг заагчид далайчдыг хөтөлдөг. Гэхдээ тэдэнд бас багаж хэрэгслүүд бий. Амьдралын залуурын хүрдийг гартаа барь, далбаагаа буулга. Санаа бодлуудын урсгал салхинуудад далбаагаа бэхлэгтүн. Харин, сайн далайчны адил гагцхүү зорилго өөд чинь аваачихыг нь л ашигла. Хад хясаа, салхи шуургат усаар чамаас өмнө аялж өнгөрсөн агуу хүмүүсийн зуун зууны туршид цуглуулсан мэдлэг ба туршлага нь чиний газрын зураг, мөн зүг чиг заагч юм.

No comments:

Post a Comment