Ихэнх өвлөгдсөн чанар хvний боломжуудыг тавилан мэтээр шийддэг. Чиний генэнд чинь хэрхэн бичигдсэн байна, тийм л хvн болно гэж vздэг байсан тэр vед өсөцгөөсөн билээ. Колумбын Их сургуулийн нэгэн vеийн ерөнхийлөгч Фредерих Барнард нэг оюутныхаа эхээс гурван доллар хvрэхгvй хvvхдийн сургалтанд гурван мянган доллар vрэх нь хэрэгтэй гэж vзэж байна уу хэмээн асууж байжээ.
Эцэг эхээ бvр багадаа алдсан бөгөөд аав нь тvvнийг ойлгодоггvй, төрсөн ээж шигээ хайрладаг өсгөгч эх нь өөд болоход хvvхдээрээ байлаа. Тvvнийг таньдаг хvмvvс мансууруулах бодисноос гараагvй, бvх амьдралынхаа туршид аймшигтай ядуу байдалд амьдарч байсныг нь ярьсан байдаг. Хамгийн гол нь хувь заяагаа өөрчлөх ямар ч хvсэл тvvнд байдаггvй байж. Энэ бvгдийг vзвэл Погийн бvх зовлон өвлөгдсөн шинж чанаруудын vр дагавар гэдэг нэгэнт баталгаатай биш. Хэрэв орчны нөлөөг, цаашлаад хувийн мөн чанарынх нь дорой байдлыг анхаарлын гадна орхивол энэ хvний амьдралыг ойлгож чадахгvй. Yнэнийг дагахад шаардлагатай хvсэл хvч мөн амьдралыг нь шийдэх нөлөө бvхий шийдвэрvvд нь ч тийм оновчтой байсангvй.
Хувийн шинж чанар гурван зvйлээс тогтоно.
- Өвлөгдсөн
- Орчны нөлөөлөл
- Хувь хvний шийдвэр ба vйлдлvvдээс. Магадгvй, сvvлчийнх хамгийн чухал нь.
Оскар Амерингерийн хувийн намтар, бvтээлээс vvнийг уншиж болно.
“Би зарим шинж чанаруудыг тодорхойгvй тооны өвөг дээдэс, намайг төрөхөөс хамаагvй өмнө vгvй болцгоосон байсан хvмvvсийн нөлөөлөл, цаашилбал миний зvгээс ямар ч vйлчлэл байхгvй орчны хvчин зvйлvvд намайг хэлбэржvvлсэн гэдгийг эс тооцвол би vнэн хэрэгтээ нэгэн өөрийгөө бүтээгч юм.”
Хэрэв та найдлагагvй хvсэл дорой нэгэн л биш бол өвлөгдсөн шинж чанарууд болон орчны нөлөөллvvдийн тухайд хичнээн азгvй байсан ч өөрийнхөө төлөө ямар нэг юм хийж чадна. Таныг өөрийнхөө хувь заяаг шийдвэрлэх нөлөөтэй байхад хангалттай байхуйц өргөн бололцоог амьдрал өгдөг. Бvх эрvvл хvн тохиромжтой нийгмийн нөхцөлд ар гэрийн, сургуулийн, ажлын газрын болон хамт олны нөлөөллийн дэргэд ядаж нэг зvйлд гоц чадвартай болоход хангалттай баялаг өгөгдөхvvнvvдтэй байдгийг судалгаанууд баталж байна. Хувь хvнд амьдралаа залуурдах арга vнэхээр бий.
Хамгийн сайн өөрсдийгөө бий болгохыг бидний хамгийн гол зорилго гэж vзэх хэрэгтэй.
Yvний тулд эхний алхам болгож өвлөгдсөн шинж чанаруудын шийдвэрлэх нөлөөний тухай эндvv ойлголтоос чөлөөлөгдөх хэрэгтэй. Генэндээ авсан зvйлсээ хvлээн зөвшөөрөх хэрэгтэй мөн цорын ганц, хэзээ ч vл давтагдах өөрсдийгөө бvтээх нь чухал.
Өвлөлийн ад зэтгэр
Хvvхдvvдийнхээ муу талуудыг эхнэрээсээ (нөхрөөсөө) өвлөсөн шинж чанаруудаар тайлбарлах нь мөн л ердийн. Заримдаа vvнийг тоглоомоор хэлдэг, заримдаа харин vнэнээсээ. Өвлөлийн ад зэтгэр олон хvний тархины харанхуй мухарт нуугдсаар л.
No comments:
Post a Comment