2010-12-23

Бөгжний тухай

XIX зуунд Францын химич Мери хүний цусанд төмөр агуулагддагийг нээж, гэвч тэрбээр нээлтээ цааш нь хөгжүүлж амжаагүй гэнэ. Өөрийн цуснаас гаргасан төмрөөр хайртай бүсгүйдээ бөгж хийхээр шийдээд, буруу тооцооны улмаас цусгүйтэж үхэж.
 
Сэтгэл судлаачид эмэгтэй хүн танихгүй эрэгтэй хүнийг дүгнэхдээ 45 секунд зарцуулдгийг тогтоожээ. 
- Биеийн ерөнхий төрх 10 секунт
- Нүд 8 секунт
- Үс 7 секунт
- Уруул болон эрүүнд 10 секунт
- Мөр 5 секунт
- Ядам хуруун дахь бөгжийг 5 секунтэнд хардаг гэнэ.
 
Сэтгэл судлаачид бөгжийг ямар хуруундаа зүүснээр нь хүний зан авирыг тодорхойлж болно хэмээн үздэг байна
 
Ядам хуруундаа бөгж зүүсэн бол мэдээж гэр бүлтэй. Эртний египетүүд хайр дурлалын судас ядам хуруунаас эхлээд зүрхэнд хүрдэг хэмээн үздэг байснаас ядам хуруунд хуримын бөгж зүүх ёс дэлхий дахинаа тархсан гэдэг. Мөн Эртний Египетийн фараон ядам хуруундаа бөгжөө зүүдгийг түүний тойрон хүрээлэгчид даган дуурайж, улмаар ард түмэн энгийн иргэд ч бас зүүх болжээ. Эртний Ромын үед эрчүүд нь төмөр болон хүрэл бөгжөөр гангарч байж. Харин хайр дурлалаа алтан бөгжөөр баталгаажуулж ирсэн нь манай эриний lll – Vll зуунаас эхтэй гэнэ.   

Долоовор хуруунд бөгж зүүсэн бол эрх мэдэлтэйн илрэл. Тиймээс агуу Цезарь бөгжин дээрээ "Ирлээ, Үзлээ, Яллаа” хэмээн тамгалж бичүүлээд долоовор хуруундаа зүүдэг байжээ.

Дунд хуруунд бөгж зүүсэн бол гоё сайхныг илүү илэрхийлж чаддаг. Дунд хуруундаа бөгж зүүх дуртай хүмүүс нь боловсон соёлтой, өөрийгөө үнэлж чаддаг хүмүүс байдаг юм. Мэрилин Монро дунд хуруундаа бөгжөө зүүдэг байжээ.  

Эрхий хуруунд бөгж зүүх нь тун ховор. Ихэвчлэн эрчүүд энэ хуруундаа бөгж зүүх дуртай. Тэд такси зогсоохдоо эрхий хуруугаа гозойлгодгийг анзаарсан уу. Энэ хуруунд бөгжтэй хүмүүс ямарч үнээр хамаагүй бусдын анхаарлыг татахыг хүсдэг юм.
Эртний грек, ромчууд эрхий хурууг эр хүний сексийн чадавхийг илэрхийлдэг гэж үздэг тул эрч хүчээ хамгаалах нэрийн дор эрхий хуруундаа бөгж зүүдэг байжээ.

Чигчий хуруунд ихэвчлэн урлагийнхан зүүх дуртай. Хэрэв урлагаас хол хөндий хүн чигчий хуруундаа бөгж зүүвэл нилээд сонирхол татах хүн гэж бодох хэрэгтэй. Алдартай кино жүжигчин Марлен Дитрих гэхэд чигчий хуруундаа байнга бөгжтэй явдаг байжээ.
Сүүлийн үед залуус хөлний хуруундаа бөгж зүүх болсон. Ялангуяа загвар үзүүлэгч, залуу одуудын дунд энэ нь бүр моод болжээ. 

Бөгж зүүхэд анхаарах зүйлс
Гонзгой зуйван шигтгээтэй бөгж хурууг гуалиг харагдуулдаг
Том шигтгээтэй бүдүүн бөгж нуруу намхан бүсгүйчүүдэд огт зохихгүй.
Хэт нарийхан, урт хуруутай бол бүдүүн бөгж битгий зүү.
Даруу, нимгэн бөгж охидуудад илүү тохиромжтой
Нэг хуруунд олон бөгж зүүх нь сэжиг төрүүлдэг

No comments:

Post a Comment