Мэдрэмжүүдийг яаж хүч болгож хувиргах вэ?
Бурхан бидэнд яагаад мэдрэмжүүд өгөө вэ? Уур хилэн, үзэн ядалт, бухимдлаас гадна баяр хөөр болон хайрын мэдрэмжүүд бас? Энэ асуултанд Чарльз Дарвин сөрөг мэдрэмжүүд нь эрт үед амин чухал байсан үйлдэхүйн үлдэгдлүүд хэмээн хариулсан байдаг. Хүмүүс уурандаа заримдаа архирдаг. Дарвины хэлснээр энэ нь хүмүүс хумс, шүдээрээ тэмцэлддэг байсан үеийн примитив тулалдааны биеийн байдлын үлдэгдэл ажээ.
Бидний мэдрэмжүүд хөдөлгөгч хүч мэт ажиллана. Их үйлийн ард агуу мэдрэмжүүд байдаг.
Мэдрэмжүүд биднийг агуу зүйлүүдэд урамшуулах чадалтай, гэвч үүгээр зогсохгүй. Хүмүүс өчүүхэн зорилгын төлөө адгийн аргаар дотроо агуулагдан буй гайхамшигт эрч хүчүүдийг ашиглаж буйг харахаас илүү эмгэнэл үгүй. Yүний хамгийн түгээмэл хэлбэрүүдийг таньдаг байхад гэмгүй.
Хайрын мэдрэмжийн нэг буруу хэлбэр нь өмчлөгч хайр юм. Эхийн хайр бол гайхамшигтай, гэтэл үүний эхийн хувиа бодолт, эхийн хэрцгийлэл гэж нэрлэмээр хэлбэрүүд байна. Хүүхэддээ ганц хуруу ч хүрч чадахгүй эмэгтэйчүүд түүнийхээ сэтгэл санаа, оюун дээр нь болохоор энэрэлгүйгээр эзэгнэснээр эцэст нь эхийнхээ боол нь болж хувирдаг.
Эхнэрээсээ эхдээ илүү хайртай эрчүүдийг бид бүгд мэднэ. Ийм тохиолдолд тэднийг эхийн комплекст өртөгсөд гэдэг. Ийм харилцаа үүссэн нь хэнээс болов? Юуны өмнө эхээс, хүүхэддээ өөртэй нь холбоотой мэдрэмжийн хараат байдлыг хийж өсгөсөн тэр хүнээс.
Хэрэв та хүүхдээ өмчилж хайрлах хандлагатай бол анхаар! Ийм хайрлалын үр дагавар нь ихэнх тохиолдолд бусниулагч байдаг.
Хэн нэгэн хүмүүсийг ялгалгүйгээр хэний ч өмнө хамаагүй сэтгэлээ дэлгэдэг бол энэ нь бас л аюултай хэрэг. Санаа зорилго нь эрхэм байж болно, үр дүн нь харин ихэнхдээ гамшигтай. “Ийшээ буудацгаа, дээрэмчин ноёд оо!” гэсэн сэтгэлгээ дээрэмчдийг үнэхээр тийш нь буудахад хүргэж мэднэ. Тайзны агуу хүмүүсийг мэдрэмжээ дотроо хадгалах чанар нь ямагт тодорхойлдог байв. Чарльз Чаплин дотроо барьсан шоглолоороо дуугүй киноны хамгийн том төлөөлөгчдийн нэг болсон билээ.
Грейс Мур “Та нэг л удаа хүн байж чадна” хэмээх намтар зохиолдоо түүний чих, хамар хоолойн эмч Др.Марафиоти “Мэдрэмжүүдийн хүч бол агуу зэвсэг, гэвч хэрэв бодлогогүйгээр хэрэглэх юм бол онц сайны түвшинд бид хэзээ ч хүрч чадахгүй” гэж хэлсэн тухай дурьдсан байдаг.
Хялбархан “эмзэглэх, уярах” хандлагатай хүмүүс үргэлж үйлчилдэг хуулийг санах хэрэгтэй. Хэрэв бидний дотор гүн мэдрэмжүүд сэрж, тэдгээрийг харин ухаантай зорилгуудыг гүйцэлдүүлэхээр хөдөлгөхгүй бол тэдгээр нь эрүүл бус, сүйтгэгч байдлаар илэрч гарах аюулд бид учирна.
Вилъям Жеймс дуурь үзэн суусан нэгэн орос хатагтайг байнга жишээ болгодог, тэр эмэгтэй дуурийн баатрын эмгэнэлт хувь заяаг үзээд нулимс нь асгарч өгөх бөгөөд тэр хооронд хөтөч нь гадаа хүлээсээр хөлдөж үхсэн аж. Олон хүн энэ хатагтайг нарийн мэдрэмжтэй, зөөлөн сэтгэлтэй хэн нэгэн гэж нэрлэх байх, харин психологич юу үнэн болохыг сайн мэдэж байжээ. Энэхүү сэтгэлээсээ ойлгож байгаа нь театрынх гэдгийг мэдэж байв. Ямар гүнзгий автагдаж, гуниглах чадвартайгаа хараад хатагтай гайхамшигт аз жаргалыг мэдэрч байлаа.
Тайзны мэдрэмжүүд хэдийнээ түүний заншил болон хувирсан бөгөөд жинхэнэ үнэн гэж юу болох, үзэгчдэд зориулсан жүжиг ший аль нь болохыг ялгаж чадахгүй болсон ажээ. Мэдрэмжүүдийн зориулалт нь дотогшоо үржиж өсөх юм уу тэдний эрч хүч нь жүжгийн хоосон замаар сарних биш. Мэдрэмжүүд нь бид амьдралаа өөдлүүлэхээр урсгаж буй ажил зүтгэлд бидэнд хүч өгөхөд зориулагдсан байна.
Тайзны мэдрэмжүүд хэдийнээ түүний заншил болон хувирсан бөгөөд жинхэнэ үнэн гэж юу болох, үзэгчдэд зориулсан жүжиг ший аль нь болохыг ялгаж чадахгүй болсон ажээ. Мэдрэмжүүдийн зориулалт нь дотогшоо үржиж өсөх юм уу тэдний эрч хүч нь жүжгийн хоосон замаар сарних биш. Мэдрэмжүүд нь бид амьдралаа өөдлүүлэхээр урсгаж буй ажил зүтгэлд бидэнд хүч өгөхөд зориулагдсан байна.
Жеймс чадварлаг хошигнолоороо нэгэн журам тодорхойлжээ. Хэрэв чиний дотор нэгэн мэдрэмж идэвхжвэл дор нь ямар нэг сайн үйл хий гэжээ. Ганц хоёр эелдэг үг хадам эхдээ хэл, илүү аравт хоол зөөгчид өг, эсвэл эхнэртээ баглаа цэцэг аваач. Хэрэв мэдрэмжүүд зөвхөн өөрөө өөрийгөө л тэтгэх аваас хор болж хувирна. Сентиментализм бол ийм сэтгэцийн хоруудын нэг юм.
No comments:
Post a Comment