Энерги ямар хүчтэйг хүнд яаж нөлөөлдгийг та мэдэх үү?
Өөрийнхөө энергийг хөгжүүл. Энэ дэлхий дээр өөрийгөө мэдэхгүй хүмүүс их байдаг. Зарим хүмүүс сөрөг муу энергийг ялгаруулж байхад, нөгөө хэсэг нь эерэг энерги ялгаруулдаг.
Эерэг энергитэй хүмүүс – Хажууд нь байхад тайван, сайхан мэдрэмж төрүүлж, айх аюулгүй мэт, цаанаасаа л гэрэл цацруулж байдаг, таны энерги өсөж байдаг. Ийм хүмүүстэй аль болох ойр бай.
Сөрөг муу энергитэй хүмүүс – Та тайван бус, айдастай, муу мэдрэмж төрж, таны бие эвгүйрэх, өөртөө итгэлгүй болох, аль болох хурдан энэ хүнээс холдож явахыг хүсэх.
Энгийн нэг хүн бүр мэддэг жишээ авья л даа. Хүүхэд тэр байтугай нохой хүний энергийг сайн мэдэрдэг байна. Хүүхэд энерги сайтай хүн дээр очиход уйлдаггүй, нохой муу энергитэй хүн рүү хуцаж эвгүйрэх, сайн энергитэй хүн рүү сүүлээ хөдөлгөөд л эрхлэдэг. Та өөрийг чинь баяр баясгалантай байлгадаг хүмүүстэй үргэлж ойр бай.
Хүний зовлонг сонсоод өрөвдөж, тэр хүний оронд орсон мэт айдаст автаж, сэтгэл санаа чинь дагаж хэцүү болдог уу? Хэт мэдрэмтгий хүмүүс байдаг, өөр дээрээ тусгаж авч хамт шаналж зовдог. Зарим хүмүүс дэлгүүр хэсч энерги авдаг бол, зарим хүмүүс ядарч хүч нь суларч, тайван бус болдог. Энергийн дутагдлаас олон хүн зовж шаналж, өвддөг.
No comments:
Post a Comment