Эмнэлэгт хүнд өвчтэй нэг охин хүргэгдэж ирсэн юм. Түүнийг аврах ганц арга бол таван настай дүүгээс нь цус сэлбэх явдал байлаа. Учир нь дүү нь хэдэн жилийн өмнө яг тийм өвчин тусаад азаар эдгэж байсан болохоор түүний цусанд энэ өвчний нянг устгах дархлаа тогтсон байсан юм байх. Эмч таван настай хүүд учрыг нь хэлээд эгчдээ цус өгөх эсэхийг нь асуужээ. Хүү бодож бодож:
- Үнэхээр эгч минь эдгэх юм бол би цусаа өгнө өө гэжээ.
Ингээд цусаа өгч. Эгчтэйгээ зэрэгцээд орон дээр хэвтэж байхдаа хүү эгч рүүгээ харан нэг л дотно инээмсэглэж байжээ. Охины царайд улаа бутран ирэх үед харин хүүгийн царай цайж эхлэхэд эмч:
- Зүгээр үү хүү минь гэж асуухад хүү:
- Эмч ээ би тэр дороо л үхэх үү? гэж асуужээ.
Хүү эмчийн хэлснийг буруу ойлгосон байжээ. Тэрээр эгчдээ бүх цусаа өгөөд өөрөө үхнэ гэж ойлгосон байв. Гэсэн хэдий ч хамгийн гайхамшигтай нь тэрээр эгчдээ цусаа өгөхийг хүлээн зөвшөөрсөн явдал байв.
No comments:
Post a Comment