2010-12-25

Санта дагуулсан цасан охид

Өчигдөрийг би үгээр илэрхийлэх үү? 
Өнгө нь гэж тоймгүй цацарсан туяанууд
Өөрөө ч би бас нэг туяа нь
Өнөөдөр ямар олон өнгийг харчихав аа
Өнгөрч буй энэ хэсэг хормыг
Өөдөсхөн дүү нарынхаа төлөө
Өөртөө зориулж чадсандаа
Баярлаад сэтгэл догдлочихлоо

Алс холын Санта өвөөг дагуулаад
Улаахан малгай дугтуйлаад 
Цасан охин ч юм шиг гүй ч юм шиг
Хэхэ
Амьдралд хайраар дутаж байгаа
Алдрайхан бяцхан дүү нар аа
Баярлууллаа
Улаан чулуутын овоо хэмээх
Хогийн цэг рүү орчлоо
Уулга алдан би
Хөөх энэ чинь 
Нөгөө Зомбинууд юм биш үү гэлээ

Баярлуулах гэсэн бидний сэтгэлийг
Басхүү жаахан айдас хучууллаа

Сэтгэл гэдгийг мэддэггүй юм байна
Сайхан бүхэнд талархаж бас мэддэггүй юм байна
Учрах тавилан нь ийм л юм байна
Энэ ертөнц эндээ л үлдэг

Харин ирээдүйн төлөө зүтгэж байгаа бүхэнд
Хайрыг бэлэглэвэл ямар их баярладгыг харлаа

Хайраар дутсан хорвоод хайр бэлэглэх гэж зорилоо
Хувь тавилангийнх эрхэд нэг өдөр ч гэсэн гэрэл нэмэх гэж хүслээ
Хүнд бүхний өмнө шантрахгүй тэмцэж буй хэсэг хүүхдийг
Хорвоо бас урамшуулдаг юм шүү гэж баярлуулахаар хичээлээ

Баяртай байна, сайхан байна, гоё байна
Бүх л өдрийн турш энэ сайхан сэтгэлээр амьсгалж байсан
Залуусдаа баярлалаа

Бид ирээдүйн төлөө цохилсоор л ...

No comments:

Post a Comment