19-р зуунд умбасан Венад 2 хүн онцгой байв. Нэг нь И. Ланнер, нөгөө нь И.Штраус бөгөөд хоёулаа вальс зохиогчид, хувийн найрал хөгжимтэй, хоорондоо өрсөлдөгчид байв. Гэтэл нэг өрсөлдөгч гарч ирээд тэднийг ялсан нь Иоханн Штраусын төрсөн хүү байлаа.
Иоганн Штраус эцэг ууган хvv Иоганнаа худалдаачин, хоёр дахь хvv Иозефийг цэргийн хvн болгох гэж зорьж байсан ч хоёр хvv нь хөгжим гэхээр амь тавьж байгаад дургvйцэнэ. Эхнэр нь хvvхдvvдээ төгөлдөр хуур тоглож сургавал язгууртны боловсрол нь гvйцэнэ гэж нөхрөө ятгасаар гэртээ төгөлдөр хууртай болжээ. Ууган хvv Иоганн нь төгөлдөр хуураар ямар ч аялгууг сонсголоор тоглож анд нөхөд, танил хvмvvсийнхээ гайхал бахархлыг төрvvлж байв. Иоганн хvv хөрш оёдолчин айлын хvvд хөгжмийн хичээл нууцаар зааж олсон мөнгөөрөө хийл хөгжим сэм заалгаж байгааг нь мэдмэгцээ эцэг нь хагартлаа уурлаж байжээ. Гэтэл эцэг нь залуу эхнэр авч 18 настай Иоганн багад гэр орноо авч явах хэцvv vvрэг ноогдов. Эх Анна нь ууган хvvгээ эцэг шигээ хөгжмийн салбарт онцгой амжилт гаргах байх гэж итгэж зургаан настайдаа зохиосон анхны вальсийг нь нандигнан хадгалж мөнгөний гачаалтай ч хvvгийнхээ хөгжмийн боловсролд гар татсангvй, тvvнийг Вена хотын дуурийн театрын хийлчин Кельман, консерваторийн зохиомжийн багш Гофман нарт шавь оруулжээ.
Вена хотын сvмийн найрал хөгжмийн удирдаач олон хоолойн болон хөгжмийн онолын томоохон мэргэжилтэн хамба лам Йозеф Дрехслер тvvнийг шавиа болгож сvмийн хийл, бадралт баг бишгvvр хөгжмөөр тоглож байхыг зөвшөөрч шашны хөгжим зохиохыг шаардан кантат бичvvлж сvмдээ тоглуулж байв. Гэтэл хайртай шавь нь "газрын хөгжим" сонирхсон хэвээр, нэгэн удаа сvмийн танхимд орж ирэхэд нь шавь нь бадралт баг бишгvvр хөгжим дээр вальсын аялгуу тоглож байжээ.
Иоганн хvv бvжгийн хамтлагын ахлагч, бvжгийн хөгжим зохиогч, тоглогч болохоор шийдэж эцгийнхээ найрал хөгжмийн хамтлагаас дутахгvй ур чадвартай "хамт олон"-той болох ажилд ханцуй шамдан орж 1844 оны аравдугаар сарын нэгэн ням гаригт Иоганн Штраус хvvгийн концертын тухай зарлал гарч хөгжим сонирхогчид "Дахин нэг Штраус!" гэж тоомжиргvй хандаж байв. Эцэг нь дөчин настай, суу алдрынхаа оргилд байх vед хvv нь тvvнийг тэмцэлд дууджээ.
Анхны бие даасан тоглолт нь амжилттай болж "Тавтай нойрсоорой, Ланнер, Штраус эцэг! Өглөөний мэнд хvргэе, Штраус-хvv!" гэж нэгэн сонинд өндөр vнэлсэн байв. Залуу хөгжмийн зохиолчийн "Хөгжилтэй залуус", "Уулсын дуулал", "Уйтгартай эрчvvд" гэх зэрэг анхны вальсууд нь Ланнер, Штраус эцэг хоёрын вальсуудтай хэлбэрийн хувьд адилхан байсан ч шинэ хөг аясаараа эрс ялгагдаж байв.
1848 онд хувьсгал эхлэхэд Иоганн хvv хувьсгалт ард тvмний талд орж "Хувьсгалын марш" хэмээх хувьсгалын уриа болсон зохиол туурвисныг нь хувьсгалчид "Венийн Марсеьеза" гэж бахархан нэрлэж байв. Удсангvй бослого дарагдаж шинэ засаг хувьсгалын vед тvvний баримталж байсан байр суурийг санаж тvvнийг "мартаж" тэр ч бvv хэл тvvний вальсуудыг нь ордны бvжгийн vдэшлэгт тоглохоо больжээ.
Энэ vед нэр хvндээ алдсандаа сэтгэлээр унан, гэргийдээ хаягдсан Штраус эцэг нь хvнд өвчин тусаж 1849 оны есдvгээр сарын 25-нд ганцаараа хоосон шилтгээндээ нас барсан ч тvvнийг аугаа хөгжмийн зохиолчийн хувьд нь өндөр хvндэтгэлтэй нутаглуулжээ. Хөгжмийн удирдаачаа алдсан найрал хөгжмийн хамт олон гэрт нь ирж эцгийнх нь савааг хvндэтгэлтэй бэлэглэхэд Иоганн хvv хязгааргvй баярлажээ. Тэгээд амрахыг умартан концертын болон хөгжмийн зохиолчийн асар их ачаалалтай ажилд умбан оржээ.
Гэтэл 28 настайдаа ядаргаанд орж 1853 онд дvv Иозеф нь найрал хөгжмийн хамтлагийн удирдагч нь болж тvvнийг мөн ядаргаа тусахад нь отгон дvv Эдуард халааг нь авчээ. Ийнхvv Штраусын гэр бvл Вена хотын шvтээн болж тэднийг "Штраусын пvvс, хөгжмийн бөөний болон жижиглэнгийн худалдаачид" гэж хошигнон нэрлэж байв.
Ах дvv нар дотроосоо гоц авьяастай Иоганн Штраус хvvгийн анхны вальсууд эцгийнх нь ид цэцэглэлтийн vеийн вальсуудыг санагдуулж байв. Гэвч венийн хуучин вальсын хэлбэр тvvнд дэндvv явцуу, хэт богино мэт санагдаж тvvний "уянгалах" хугацааг уртасгах хvсэлд автаж шийдвэрлэг алхам хийж бvжгийн хэлбэрийг өөрчилж багтаамжийг нь хоёр дахин нэмж 8, 16 хэмнэлтэй байсныг нь 16, 32 болгосноор хөгжмийн санаа илрэх боломж улам өсөж илvv чөлөөтэй, бvрэн дvvрэн агуулгаар баяжив.
Тухайлбал венийн вальс бvжгийн хавсрага байснаа хөгжмийн бие даасан төрөл болж Штраусын вальс бvжгийн vдэшлэгт төдийгvй концертын тайзан дээр тоглогдох болжээ. Олон орноор аялан тоглолт хийж алдар суугаа мандуулж венийн вальсийг өргөн сурталчлан дэлгэрvvлж байв.
Иоганн Штраус хvv Орос оронд завсарлагатайгаар есөн жил байхдаа 1858 оны зун гоолиг биетэй, өтгөн торгон vстэй Ольга Смирнитская бvсгvйтэй танилцаж, гэрлэхээр тохиролцсон ч тvvний эх нь татгалзсанаас салжээ. Штраус сэтгэлээр унаж 1859 онд хайртай бvсгvйдээ зориулж баяр хөөрөөр бялхаж байсан аз жаргалтай өдрийнхээ тухай "Дvрсгvй бvсгvй", "Кобольд" польш мазуркийн хөгжим бичжээ. 1863 оны хавар эхнэр Генриеттаг дагуулан Оросод ирж Ольга бvсгvйтай танилцуулж байжээ.
1861-1862 онууд нь Штраусын уран бvтээлд эргэлтийн vе болж тоглох арга барилаас нь сэтгэлийн хэт хөдлөл мэдрэгдэхээ больж илvv сонгодог аяс уянгалах оржээ. Ер нь бол ХVIII зууны жараад онд Штраус хvv вальсын уран бvтээлийнхээ оргилд хvрч "Цэнхэр Дунай", "Венийн ойн vлгэр", "Дарс, дурлал, дуу", "Шинэ Вена", "Венийн цус" зэрэг тус бvр нь бvжгийн хөгжмийн сонгодог vлгэр жишээ болсон мөнхөрсөн олон бvтээлээ туурвижээ.
Шинэ бvжиг нь жижиг симфони зохиолыг санагдуулна, учир нь гэвэл зохиогч томоохон симфони зохиол биш харин симфони аялгууны бvх бvрэлдэхvvн хэсгийг тvvнд багтаасан байна. Штраус бvжгийн аялгууг симфонийн тvвшинд хvргэж хорвоо дэлхийг уянгалаг мэдрэмжээр илэрхийлж романтик уран бvтээлчийн хувьд хvн байгаль ертөнцтэй салшгvй холбоотой болохыг вальсын аялгуундаа шингээжээ. Тvvний вальсуудын аялгуунууд нь чамирхалаас ангид энгийн, сэтгэл булаам билээ.
Иоганн хvv алдарт "Цэнхэр Дунай" вальсаа зохиохдоо 14 жилийн өмнө бичсэн "Долгио, усны эргvvлэг" вальсын аялгуугаа ашиглажээ. Энэ вальсын аялгуу нь аугаа мөрний урсгалыг өөрийн эрхгvй санагдуулна, нэг хэсгээс нөгөө хэсгийн шилжилт гэнэтийн хийгээд хэсэг бvр нь бие даасан хөгжмийн уран бvтээл хийгээд бvгд нийлээд нэгэн цощ бvтээл болжээ.
Тачаангуй эрмэлзлэл, сэтгэлийн тэмvvлэл дvvрэн "Жvжигчний амьдрал" хэмээх бас нэг цуутай вальсын аялгуу нь дууны хөг аяар бялхах хийгээд хэмжээний хувьд нилээд урт юм. "Венийн ойн vлгэрvvд" хэмээх хосгvй гарамгай вальс нь томоохон удиртгал, төгсгөлөөрөө симфони найраглал болжээ. Энэ вальсын нар шиг халуун дулаан илч тvгээсэн, хурц "амтлаг" хөгжим нь залуу нас, хайр дурлалын сvлд дуулал мэт санагдана.
"Цэнхэр Дунай" вальс нь европийг байлдан дагуулж тус тивийн хамгийн гарамгай хөгжмийн зохиолч болсон Иоганн Штраус уг вальсыг бичих "буруутан" болсон Гербек дотнын андаа зориулж хорвоогийн "газрын" амьдралын бvх баяр баясгаланг илэрхийлсэн "Дарс, дурлал, дуу" вальсаа зохиожээ. Чухамдаа энэ vед Иоганн Штраус хvv "Шинэ Вена", "Венийн цус" вальсуудаараа "вальсын хаан" гэдэг эрхэм дээд хvндэтгэлийг зvй ёсоор хvлээсэн байлаа.
Иоганн Штраус ХVШ зууны жар, далаад онуудын vед уран бvтээлийнхээ оргилд хvрч оперетт туурвихын зэрэгцээ сонссон хvн бvрийн сэтгэл булгилуулсан шинэ вальсууд зохиосон нь дэлхийн хөгжмийн урлагийн vнэхээр сувд эрдэнэ болсон билээ. Тvvний вальсууд нь хэдэн зуун жилийн турш яагаад хvн төрөлхтөнд баясал жаргал хайрласаар байгаа учир гэвэл тvvний аялгуу нь сонсонгуут л Штраусын гэж мэдэгдэнэ, тvvний хөг аялгууг хэнтэй ч будлимгvй, ардын дуу хуураас зээлдэн авсан зvйл огт vгvй мөртөө ардын аялгуу болон хvн ардын сэтгэлд хvрдэг явдал юм.
Штраус нь вальсын аялгуугаараа хорвоогийн амьдралын яндашгvй их баяр баясгалан, идэр залуу нас, хvний амьдрах бvтээхийн цаглашгvй их хvч тэнхээг атаархам илэрхийлж хvний амьдралын хамгийн гэгээн мартагдашгvй агшин болох дурлал хайрын мөнхийн сvлд дууллыг бvтээсэн юм. Штраус байгаль, хавар, цэнхэр тэнгэр, сэвэлзсэн зөөлөн салхи, гол горхины хоржигноон, ой модны сэрчигнээнийг магтан дуулж "Дэлхий ертөнц ямар сайхан юм бэ, энэ сайхан замбуулин тив Хvн Таных юм, иймд Хvн Та баяр хөөртэй, жаргалтай амьдарцгаа!" гэж тунхаглаж байдаг.
Иоганн Штраус хvv ХVIII зууны далаад оны vед опереттийг vндэслэгчдийн нэг Ж.Оффенбахтай уулзаж танилцснаас хойш хөгжмийн энэ төрөлд татагдаж венийн вальсын ертөнцөд уусгасан бvжгийн опереттийн шинэ төрлийг бий болгожээ. Тvvний анхны "Индиго буюу Дөчин дээрэмчин" оперетт нь 1871 оны хоёрдугаар сарын 10-нд "Ан дер Вин" театрт тавигдсан бол хоёр дахь оперетт нь "Ром дахь багт наадам" байв. Гурав дахь "Нисдэг хулгана" нь венийн опереттийн тvvхэнд эргэлтийн уран бvтээл болж өнөөг хvртэл дэлхийн театруудын урын санд байсаар байна.
Бvжгийн опереттийн сонгодог жишээ болох "Нисдэг хулгана" опереттэд бvжгээр уянгалахаас авахуулаад шог хошин vйл явдал гээд амьдралд тохиолддог бvх явдлыг гаргасан бий. Энэ бvтээлд найр цэнгэл, матрын нулимс, хуурамч айлт, хөгжөөнтэй уурлалт гээд бvх зvйл "бvжиглэж" байна. Штраус энэ бvтээлээ тvргэн хэмнэлтэй аялгуугаар дvvргэсэн ч жинхэнэ сувд эрдэнэ болох уянгалаг удаан хэсэг цөөнгvй оруулжээ. Штраус нь хөгжмийн зохиолын найрууллагын гаргуун ур чадвартан болохоо энэ опереттийн найрал дууны хэсэг, vзэгдлvvдийн төгсгөлvvд ялангуяа хоёрдугаар vзэгдлийн төгсгөлийн сэтгэл хөвсөлзvvлсэн тод хөг аялгуугаараа баттай нотолсон билээ.
Штраус дараа нь "Калиостро", "Ханхvv Мафусиал", "Нvд боож наадсан нь" бvжгийн опереттуудаа дараалан гараасаа гаргаж байв. ХVIII зууны наяад оны сvvлчээр эхнэр нь нас барахад vхэл зовлонгоос айдаг Штраус төрсөн хvv Эдуарддаа оршуулгын бvх ажлыг даалгаад Итали явжээ. Тэнд хэсэг байж байгаад буцаж ирсний дараа Вена хотод германы залуу дуучин бvсгvй Ангелика Дитрихтэй танилцаж тvvнд дурласан ч хөнгөн хийсвэр бvсгvй тvvний анд Штейнертэй цуг оргон зугтжээ. Сэтгэлийн шархаа мартахын тулд уран бvтээлдээ шамдаж "Хатан хааны нэхмэл алчуур" оперетт зохиосон нь 1880 оны аравдугаар сарын 1-ний өдөр "Ан дер Вин" театрт тоглогдож ихээхэн амжилтад хvрсэн ч удсангvй театрын урын сангаас хасагджээ.
Гэвч уг опереттийн vнэхээр гайхам сайхан аялгуутай вальсуудаа хожим нь "Өмнөд нутгийн Сарнай цэцгvvд" опереттдаа оруулжээ. 1881 онд бичсэн "Хөгжилтэй бэлэвсэн бvсгvй" оперетт нь тvvний уран бvтээлд томоохон байр суурь эзлэдэг. Аминдаа андыгаа нас барсны дараа тvvний залуу бэлэвсэн эхнэр Адельтай танилцаж тvvнтэй гэрлэсэн нь дээрх оперетт бичих шалтгаан болжээ.
Унгарын хувьсгалч, зохиолч Мора Иокаигийн зөвлөснөөр ХVIII зууны эхэн vеийн унгар орны аж байдлын тухай тvvний зохиосон "Сафии" найраглалаар унгарын дэвшилтэт жvжгийн зохиолч Игнац Шницерт зохиомжийг нь захиалж цомнолыг нь бичvvлсэн "Цыган гvн" оперетт нь тvvний сvvлчийн уран бvтээл болжээ. Штраус нь урьдын бvх опереттдаа Ж.Оффенбахын уламжлалыг тодорхой хэмжээгээр vргэлжлvvлж байсан бол энэ удаа уянгын хөгжимт драмыг санагдуулсан уянгын оперетт хэмээх жvжгийн цоо шинэ төрлийн эх суурийг тавьжээ. "Цыган гvн" оперетт жvжигт шог хошин агуулгыг хоёрдугаар зэрэгт тавьж хvний сэтгэлийн угт хадгалагдаж байгаа эрхэм бодол мөрөөдлийг хегжмийн хэллэгээр ил гаргажээ.
Иоханн Штраус 74 насныхаа 55 жилийг уран бүтээлд зориулсан их хөдөлмөрч, зугаатай хүн байв. Тэрээр ямар ч нөхцөлд, сүйх тэргэн дотор ч зохиолоо бичдэг байжээ. И. Штраус зөвхөн бүжгийн хөгжим 500 орчмийг бичсний бараг тэн хагас нь вальс, түүнээс дэлхий дахинаа алдаршсан нь "Цэнхэр Дунай", "Венийн шугуйн үлгэр", "Жүжигчний амьдрал", "Хаврын дуун" зэрэг бүтээл юм. И. Штраус бол Венийн гэж алдаршсан сонгодог вальсийн урлагийг үндэслэсэн билээ. Алдарт "Цэнхэр Дунай" вальс нь Вена хотын сүлд дуу болж хувирсан юм.
Иоганн Штраусын «Таашаалын галт тэрэг» хөгжилтэй полькагаар Санкт-Петербургийн Өвлийн ордны, хааны зааланд «Их вальс» нэртэй олон улсын хөгжмийн 9-р наадам нээгдлээ. Сэргэлэн зугаатай, романтик хөгжим 11 өдөр, улсын эрмитажийн ёслолын зааланд, Павловск, Хаадын суурин, Петергофын орд харшуудад эгшиглэх болно. Петербургт суугаа манай радиогийн сурвалжлагч Анатолий Новосёлов дэлгэрэнгүй ярихдаа: «Өнгөлөг вальс», «Венийн вальс», «Венийн багт бүжиг», «Хамгаас дуртай вальс», вальс, вальс... зөвхөн вальс. Энэ маш нэр хүндтэй наадмын концертын нэр нь хүртэл, Иоганн Штраусын гайхамшигтай хөгжмүүд 9 дэх зунаа дараалан петербургчүүд болон зочдод, зуун тавин жилээр хойш ухарч, хотын захын хааны ордоны уур амьсгалд уусан шингэх гайхамшигтай боломжийг олгож байна гэж тэр ярилаа.
И.Брамс энэ опереттийн хөгжмийг нь биширч "Моцартын "Шидэт лимбэ" дууриас хойш Штраус шиг хошин дуурийн өндөрлөгт хvрсэн ганц ч хөгжмийн зохиолч алга!" гэж уулга алджээ. Иоганн Штраус хvv 1899 оны зургаадугаар сарын 3-нд уушигны өвчнөөр нvд анижээ.
И.Брамс энэ опереттийн хөгжмийг нь биширч "Моцартын "Шидэт лимбэ" дууриас хойш Штраус шиг хошин дуурийн өндөрлөгт хvрсэн ганц ч хөгжмийн зохиолч алга!" гэж уулга алджээ. Иоганн Штраус хvv 1899 оны зургаадугаар сарын 3-нд уушигны өвчнөөр нvд анижээ.
No comments:
Post a Comment