Орон сууцны цогцолбор барилгын нэгэн блокд олон хүмүүс хамтдаа амьдардаг байжээ. Нэгнийх нь эхнэр:
- Чи эндэхийг хараач. Манай хөршүүд өөрсдийнхөө эхнэрүүдийг их романтик өхөөрдөм нэрээр дуудах юм. Тэгэхэд чи намайг тэдэн шиг хэзээ ч дуудаж байсангүй" гэж нөхөртөө гомдоллов.
Нөхөр нь
- Тэд эхнэрүүдээ юу гэж дуудаж байх юм? Би хэзээ ч юу ч сонсож байгаагүй юм байна.
- Манай баруун талын айлын нөхөр эхнэрээ "Алимны бялуу", тэдний цаана амьдардаг нь "Амтат интоорын цэцэгхэн минь", зүүн гар талынх "Розамери" гэж дуудаж байхад тэдний цаад айлын нөхөр "Миний амтат пицца" гэдэг. Бас нэг нь "Өө, миний очир алмаз, миний гайхамшигт эрдэнэ" гэж эхнэрээ дууддаг. Гэтэл Чи. Хэзээ ч намайг тэдэн шиг романтикаар өхөөрдөн дуудаж байсангүй гэв. Нөхөр нь толгойгоо сэгсрээд
- Намайгаа уучлаарай. Манай баруун гар талд амьдардаг эр бол талхчин, тэдний цаана амьдардаг нь цэцэрлэгч, тэр япон интоор тарьдаг. Эхнэрээ "Розамери" гэж дууддаг нөхөр эмийн ургамал тарьдаг. "Очир алмаз" гэж эхнэрээ нэрлэдэг нь болохоор үнэт эдлэлийн наймаачин. Харин би бол гутал засварчин. Би чамайг "Миний навсархай гуталхан" гэж дуудалтай нь биш дээ гэв. Тэр авс хийдэг мужаан байгаагүй нь завшаантай. Эс бөгөөс тэр, "Миний хатуу авсхан минь" гэж эхнэрийнхээ хүсээд байснаар өхөөрдөн дуудах байсан байх даа.
No comments:
Post a Comment