Нэгэн өвгөн өөр шиг нь хөгширч газар налан бөхийсөн модны ойр уйлж суулаа. Түрүүхэн нь нэгэн залуу ирж, архины мөнгө нэхээд өгсөнгүй хэмээн цохиж авсан юм байжээ. Хөгшнийг газар унахыг нь харсан хүмүүс яаран гүйн очиж:
- Яасан бэ? Та гайгүй юу? Тэр таныг яагаад ингэж байгаа юм бэ? гэцгээв.
Хөөрхий өвгөн юу ч болоогүй юм шиг байдал гаргахыг хичээн:
- Би өртэй байсан юм, тэрнийгээ л нэхэж байна. Хийх ёстой л юмаа хийлээ гэв.

Цугласан хүмүүс өвгөнийг босгон тарцгаав. Болсон явдлыг эхнээс нь дуустал ажиглаж байсан нэгэн залуу өвгөнийг сугадан:
- Сэтгэл тань баахан хямарчихлаа. Хоёулаа энэ модны дэргэд жаахан суух уу? гэхэд өвгөн залуу руу харан:
- Би энэ модны сүүдэрт суух эрхгүй хүн. Би би .... гээд чимээгүй болов.
Залуу хэлсэн үгийг нь ойлгосонгүй гайхан зогсож байтал өвгөн эхэр татан уйлснаа:
- Тавиад жилийн өмнө би ааваасаа тамхины мөнгө нэхэж, загнасан юм. Яг сая миний хүүгийн намайг зодсон газар. Залууд хэлэх үг олдохгүй хэсэг зогсов. Дараа нь ядарсан байдалтай байгаа өвгөнийг машинаараа гэрт нь хүргэж өгье гэв. Өвгөн тэмтэчсэн алхаагаар цаашлангаа:
- Хэрэггүй дээ хүү минь. Би алхаад явчихъя даа. Яг л надаар загнуулж гомдсон эцэг минь явган буцаж байсан шиг. Явган явангаа хотын захад байдаг оршуулгын газраар дайран эцгээсээ уучлал гуйя гэлээ.

No comments:
Post a Comment